“Хүний хөгжил” санд их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутан, малчин, ажилгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төлөх мөнгө тусгажээ. Энэ талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Тухайн иргэн эрүүл мэндийн даатгалаа төлүүлэхийн тулд хаана хандах вэ. Хэчнээн иргэн даатгалд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн бэ?
-Засгийн газрын тогтоолоор “Хүний хөгжил” санд өөрчлөлт оруулж, тухайн иргэн зөвш өөр вөл эрүүл мэндийн даатгалыг нь “Хүний хөгжил” сангаас авах мөнгөнөөс нь төлөхөөр болсон.
Малчин, ажилгүй ир гэд, их, дээд сургуулийн оюутан даатгалаа тус сангаас төлүүлэхээр шийдсэн бол сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийнхэнтэй гэрээ хийх хэрэгтэй. Тэд манайд хүсэлт гаргах юм.
Одоогоор даатгалаа бөглүүлэх иргэдийн тоо хараахан гараагүй байна.
-Өмнөх оны эрүүл мэндийн даатгалаа нөхөн бөглүүлж болох уу?
-Эрүүл мэндийн даатгалын өмнөх оны шимт гэлийг нөхөн төлөх боломжгүй. Дээрх хөнгөлөлтөд иргэд энэ ондоо багтаж хам раг дах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын шимт гэлийг бэлэн бус хэлбэрээр шилжүүлэхээр болсон гэв.