Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ
Уншсан 6401 vote 0 2011.02.08 10:51:15
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны зэрэглэл, чансаа өндөртэй “Их дуулга” тэмцээнээс Монгол Улсын хөдөлм өрийн баатар Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ. Чанар чансаа, зэрэглэл, оролцогчдын тоо зэргээрээ дэлхийн аваргын дараа орох Парисын “Их дуулга”-д эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд зодоглосон Н.Түвшинбаяр аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Бээжингийн олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальтай Голландын Хенк Гролтой барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Н.Түвшинбаяр эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар Узбекистан, Бельгийн бөхчүүдийг цэвэр ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд Голландын жүдоч Дэнни Мееувсенг юүко үнэлгээгээр, дараа нь дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальтай БНСУ-ын тамирчин Хван Хи Тэг цэвэр ялснаар мөнгөн медалийн болзол хангасан юм.
Монголын баг тамирчид ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй таван жүдочийн бүрэлдэхүүнтэй оролцож, алт, мөнгөн медаль хүртлээ.