Дуулиан тарих хөлбөмбөгчдийг Rio Tinto 100 мянган ам доллараар ивээн тэтгэнэ
Уншсан 6492 vote 0 2011.02.07 11:24:52Хөлбөмбөгийн хорхойтон, авьяастай хүүхэд залуус, баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 он гэхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дээгүүр амжилт үзүүлэх баг, тамирчдыг бэлтгэх зорилгоор ивээлдээ авснаа мэдэгдсэн.
Хөлбөмбөг сонирхогчдод нэгэн баярт үйл явдал өчигдөр тохиолоо. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Rio Tinto группийн Монголыг хариуцсан захирал Дэвид Патерсон нар 2020 онд дуулиан тарих тамирчдыг ивээн тэтгэх гэрээнд гарын үсэг зурав.
Тус группээс хөлбөмбөг сонирхогч хүүхэд, залуусын материаллаг бааз, тэмцээнүүдийн шагналын сан, сургуулийн биеийн тамирын заалны засвар зэрэгт зориулан 100 мянган ам.долларын тэтгэлэг үзүүлэхээр боллоо.
Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн тоглолтууд энэ сарын 5-6- нд болох бөгөөд ирэх сарын 16-нд аваргууд тодрох аж. Энэхүү тэмцээнд нийт 80 сургуулийн 240 багийн 3000 гаруй тамирчин долоон насны ангиллаар өрсөлдөх юм.