Дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон 20 банкны төлөөлөгч Тавантолгойн ордыг хувьчлах санал хүргүүлэхээр ирэх долоо хоногт Улаанбаатар хотод ирэх болсон тухай Их Британийн “The Independent” сонинд мэдээлсэн байна. Тавантолгойн ордыг хувьчлах саналыг бичгээр хүр гүү- лэх эрхмүүдийн дотор “HSBC”, “Deutsche”, “Credit Suisse”, “Citi”, “Macquarie” гээд хөрөнгө оруулалтын тэргүүлэх банкуудын төлөөлөл бий аж. Тэд энэ сарын 10-15-нд цельсийн 30 хэмийн хүйтнийг үл ажран Улаан баатар хот ноо нүүр тулсан ярилцлага хийх гэнэ.
“Гангийн үйлдвэрлэлд маш хэрэгтэй, сайн чанарын метал лургийн нүүрс тэнд бий. Хамгийн гол нь далайд гарц гүй орноос нүүрсийг хэрхэн тээвэрлэх вэ гэдэг дэд бүтцийн асуудал тулгарч байгаа. Хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо зохион байгуулагдана” хэмээн төлөөлөгчдийн дунд багтах нэгэн банкир тус сонинд ярьжээ.
Дээр өгүүлсэн банкууд манай “Эрдэнэс Тавантолгой” ком панийг Хонконг, Лондоны хө рөнгийн биржийн алинд нь бүрт гүүлэх тухай хэлэлцэх гэнэ. Зарим банкир “Давхар бүрт гүүлэх нь дээр” гэж байхад дэлхийн уул уурхайн санхүүгийн төв гэгддэг Лондоныг илүүд үзэх хүн олон байгаа аж. “Монгол Улсын Засгийн газар оны өмнөхөн уул уурхайн элит “хэлэлцэгч” Петер Баккус хэмээх эрхмийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д сонгосноороо олон улсын биржид хувьцаагаа арилжаалах бэлтгэлээ хийж эхэлсэн.
Хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаа арилжаалах ажил ирэх оны эхний улиралд багтан хийгдэх учиртай. Тавантолгойн ордыг 5-8 тэрбум доллараар үнэлж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 25 хүртэл хувийг арилжиж, хоёр тэрбум доллар босгох боломжтой” хэмээн тус сонины сурвалжлагч Марк Лефтли тэмдэглэжээ.
Түүнчлэн “Reuters”-ийн мэ дээлж буйгаар Японы “Mitsui & Co” компани манай Тавантолгойн Цанхийн баруун хэсгийн стратегийн хө- рөнгө оруулагчийн сонгон шал гаруулалтад БНХАУ-ын төрийн өмчийн “Shenhua” групп, АНУ-ын “Peabody Energy” компанитай түншилсэн аж.
Дашрамд дурдахад, стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад оролцогчдын материал хүлээн авах ажил өчигдөр эцэслэсэн билээ.