
Төмөр туулай жилийн эхний өдрүүдэд Монголын тамирчид хилийн чанадад цөөнгүй медаль авлаа. Францын Парис хотноо болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс ДАШТий хүрэл медальт, саяхан жин бүрийн шилдэг 16 бөх оролцсон “Мастерс” тэмцээнд мөн гуравдугаар байрт шалгарсан М.Бундмаа алтан медаль хүртсэн бол АНУ-ын КолорадоСпрингст алдарт бөх Дейв Шульцийн нэрэмжит олон улсын тэмцээнээс Азийн наадмын аварга Г.Наранчимэг алт, дэлхийн аварга С.Батцэцэг мөнгөн медаль зүүлээ.
Түүнчлэн ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээний 55 кг-ын жинд Дамдинбазарын Цогтбаатар түрүүлж, Гаадангийн Амархүү III байрт шалгарсан мэдээ байна. Парисын “Их дуулга”, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээний хоёр дахь өдрийн дүн сонины дугаар шилжих мөчид хараахан тодроогүй байсан бөгөөд монгол бөхчүүдийн медалийн ургац хэрхэн нэмэгдсэнийг бид дараагийн дугаартаа мэдээлэх болно.
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ