Бичлэгийн тоо 2,391

Гэр бvл яагаад салдаг вэ?

Уншсан 2653 vote 0 2009.03.28 11:51:04
Залуус бие биедээ дурлаж байхдаа энэ ертєнцийг хамгийн гэгээлэг сайхнаар харж, мэдэрдэг. Тэдний эргэн тойронд байгаа бvхэн єнгєлєг сайхнаар

харагдаж, зvрх сэтгэл нь гагцхvv баяр баясгалангаар бялхана. Єдєр бvр хайртай тvvнээсээ олон гайхамшгийг олж харан, гайхан биширч, тvvнгvй бол энэ хорвоо ертєнц хєндий хоосон байх юм шиг л санагдах аж. Єєрсдийг нь гайхан шоолох хэн нэгнийг "миний нvдээр хардаг ч болоосой" хэмээн єєдєєс нь гайхна. Бие биетэйгээ уулзахгvй єнгєрєх нэгэн єдєр сар, жил шиг удаан, дууг нь сонсохгvй єнгєрєх нэгэн мєчид энэ ертєнцийн гайхамшигт хєг аялгуу тасалдах мэт. Тvvнийхээ дэргэд байхдаа л амьдралын утга учир, гэрэл гэгээг мэдэрч, баяр баясгалангаар бялхаж, жинхэнэ аз жаргалыг амсана.


...Баяр хєєр, наргиан цэнгээн дvvрэн хуримын єдєр. Энэ баярт хvрэлцэн ирсэн бvх зочдын анхаарлын тєвд байж, тэдний єхєєрдсєн, талархсан, бяцхан атаархсан харцан дор халуун гараа атгалцан, бие биеэ халуун хайраар талимааран ширтэж, 'насан туршдаа бие биедээ хайртай байж, хэзээ ч салж хагацахгvй, аз жаргалтай сайхан амьдарна" гэж зvрх сэтгэлдээ андгайлах хосууд. Хаа нэгтээ болзон уулзаж, хагацаж ядан асан залуус хvсэл мєрєєдєлдєє хvрч, гар гараасаа чанга атгалцаж, амьдралын хаалгаар, хайр энхрийлэл дvvрэн алхаж орохдоо энэ л амьдралаа мєнхєд ийм сайхан байх юм шиг тєсєєлнє. Хvн бvрийн амьдралд энэ л мєчvvд хорвоогийн жаргал, халуун хайрын амтыг ийнхvv нэгэн дор мэдрvvлдэг.

...Шинэхэн хосууд єдєр бvрийг аз жаргалтай угтаж, vднэ. Хааяахандаа зєрєлдєж маргалдавч халуун хайрын илчээрээ зєєллєж, наргиан наадам болгон єнгєрєєх нь бий. Хvvхэдтэй болцгоож, хєєрч баясаж, амьдрал нь илvv утга учиртай, бас хvсэл тэмvvлэлтэй болдог. Ийм vедээ тэд аав ээж байхын жаргал зовлонг амсаж, аав ээжийн ачлал хайр, халамжийг ухаарах аж. Єєрт нь єхєєрдєж хайрлам тэр л бяцхан амьтныг, уярал, ухаарал, хайртай нь хамтад авчирч єгсєн ханиа улам ихээр хайрлан биширнэ. Амьдрал гэгч хичнээн сайхан бас гайхамшигтай болохыг тэд ойлгож, тэр хэрээрээ амьдралыг ч бас хайрлана.
...Цаг хугацаа улиран улирах тусам хоёр биендээ ээнэгшин дасч, ижилдэж, хайраа хvсэл бодлоо харцнаасаа л ойлгох аж. Аяга хоолоо ч ганцаар идэж чадахгvй тvvнээ хvлээнэ. Ажил ихтэй vед ч нойр хулжааж, дэр чилээн хvлээнэ. Юунд баярлаж юунд шаналдагийг нь, юунд дурлаж юунд дургvйцдэгийг нь, юуг хvсэн мєрєєдєж тэмvvлдэг, юунд хилэгнэн бухимддагийг нь єєрєєс нь илvv мэдэрч, энэ л мэдрэмжээрээ баярлах гунихийг нь тэнцvvлж, санаа сэтгэлийг нь зална. Нас ахих тусмаа хоёр биендээ аав ээж болж, асран халамжилдаг. Амьдралын цаг хугацааны урсгал дунд адил хамтдаа элээх аж.
Олон гэр бvлvvд сайн сайхнаар цаг хугацааг элээж, vр хvvхдvvд, ойр тойрныхондоо vлгэр жишээ болж, баяр бахархалыг тєрvvлнэ. Олон гэр бvлvvд цаг цагийн урсгалд салж сарнин бие биеэсээ холдоно. Ийм сайхнаар эхэлсэн амьдрал минь єнєєдєр яагаад байхгvй болчихвоо гэж гайхах. Нэгэн цагт бялхаж цалгиж асан тэр их хайр энхрийлэл хэдийд хаана асгарч, дундарсаар vгvй болсныг гайхан шаналах.
Єнєєдєр Монгол оронд минь хямраад єєдєлдєггvй тєртэй, ядуураад баяждаггvй иргэд, яг л vvрээ эвдvvлсэн шоргоолж шиг бужигнаж тэвдсэн энэ амьдралд хичнээн гэр бvл салж, хичнээн амьдрал зэрэмдэг болж байна даа? Хvн бvр энэ сэдвийг хєндєхєєс, энэ сэдвээр ярилцахаас зайлсхийнэ. Гэхдээ хvн бvрийн зvрх сэтгэл шаналдаг. Хойч vе минь болсон залууст хэн vvнийг хэлж анхааруулах билээ.
Гэр бvл яагаад салдаг вэ?
Гэр бvл болж буй хайртай хосууд, хоёр єєр орчинд тєрж, єсєж хvмvvжсэн хоёр єєр ертєнц юм. Тэдний єєр єєр амьдралаас олж авсан хvмvvжил, vзэл бодлын зєрvv нь олон маргааны vндэс нь болж байдаг. Ийм л маргаанд хайртай хосууд яаж хандахаас гэр бvлийн бат бєх байдал ихээхэн хамаарна.
Нэг. Vл хvндлэл-vл ойлголцол.
-Чи хувцсаа эвхээд тавьж бай л даа
-Би тэгж сураагvй юм аа.
-Хаалгаа аяархан хааж бай л даа
- За юун сvртэй юм бэ?
-Чи энэ угаах юмыг угааж тусалбал сайн байна.
-Би амжихгvй ээ
Аядуухан учирлалаар эхэлсэн ийм зєрчлvvд, єдєр хоногоор, сар жилээр, аажим аажмаар єсч "ялаа заан болдог"-ийн vлгэр мэт болдог. Анхандаа "за яахав, жижигхэн юм, алсдаа учир нь олдох биз" хэмээн єнгєрєєх бvрд vл ажиглагдам ан цав, харайж гарахын аргаггvй ангал болон хувирах нь бий. Эхлээд танилцахдаа эмэгтэй нь "нар сар, навч цэцэг" мэтээр хvндлvvлж гуйлгаж, бишрvvлж байсан бол гэрлэсэнээс хэсэг хугацааны дараа байдал эсрэгээрээ эргэж, эрэгтэй нь гуйлгаж, хvндлvvлэх болсон байх нь олонтой. Алив зєрчилдєж буй асуудлуудад анхнаасаа хоёул тэгш эрхтэйгээр илэн далангvй ярилцаж, зєв шийд гаргаж сурахгvй бол хэсэг хугацааны дараа хэн нэг нь зєвхєн єєрийн хvсэл сонирхлоороо байх давуу эрхийг олж авсан байдаг. Эрхэлж эрхлvvлэхийн зааг дээр нэг нь нєгєєгийнхээ хvсэл сонирхлыг сохроор аялдан дагалдах нь vл хvндлэл-vл ойлголцлыг бий болгож орхидог. Ийм байдал удаан vргэлжилбэл, хэсэг хугацааны дараа, анх танилцаж дурлаж байхдаа олж харан биширч байсан сайхан чанарууд нvдний ємнє алга болж, ердєє хувиа хичээсэн єчvvхэн амьтан болж хувирахыг харна. Энэ л гэр бvл салахын нэгэн шалтаг болдог. Анх дурлалцаж байхдаа бие биенээсээ олж харан, бишрэн бахархаж байсан тэр сайхан чанаруудаа цаг ямагт хайр урмын vгээр байнга услан ургуулж нєгжvvлж байх нь гэр бvл тань бат бєх байхын vндэс нь болно. Vvний тулд жижиг гэхгvйгээр алив асуудлыг илэн далангvй ярилцаж харилцан ойлголцож, байнга анхаарч сануулж, єєрсдийн хvндлэлээ алдахгvй байх нь хэрэгтэй байдаг юм даа.

Хоёр. Vл итгэлцэл.

Анхны харц, анхны хайр бvхэн бvтэхгvй байх нь олонтой гэж ярилцдаг. Та хоёр бие биедээ дурлалцахаас ємнє хэн нэгэнд сэтгэл алдарч, сонирхож бас дурлалцаж vзсэн байх нь тийм ч "бузар муухай" зvйл бишээ. Хvн болгонд ийм асуудал тохиолдох нь ердийн vзэгдэл шvv дээ. Харин та хоёр бие биенийхээ олон сайхан чанаруудыг олж харан, хvндлэн биширч, бас татагдсан учраас л бие биеэ сонгосон хэрэг. Нэгэнт хамт амьдархаар шийдээд гэрлэсэн л бол ємнєх дурсамжаар бус ирээдvй рvvгээ харж амьдрах хэрэгтэй болдог. Хайртай хосууд бие биеэ хуурч мэхлэхгvй, бие биедээ хайр жаргалыг эдлvvлж байхын тулд бvх зvйлээ илэн далангvй ярьж ойлголцох хэрэгтэй болдог. Тэд бие биенийхээ хийж буй vйлдэл, явж буй алхам бvрийг мэдэхгvй ч "би хайртай хvнээ гомдоохыг хvсэхгvй, хайрт минь ч намайг гомдоохыг хvсэхгvй" гэдэг итгэл л тэднийг бардам. бас аз жаргалтай харагдуулна. Зарим хосууд гэрлэснээсээ хойш бие биенээсээ уйдан єєр нэгэнтэй холбогдон бие биеэ хуурах нь бий. Тохиолдлын маягаар сексийн амьдралд эрт орж, vvндээ татагдсан хvмvvс ийм араншин гаргах нь элбэг. Тийм хvмvvст амьдралын зорилго, утга учир тєдийлэн чухал бус харин цэцэг цэцгэнд дамжин бал цуглуулах эрвээхэй лугаа амьдрах нь сонирхолтой байдаг ажээ. Тэд ихэвчлэн залуу насыг цэцэгтэй зvйрлэн, бал тvvж амьдрах боловч хожмын амьдрал нь цэцэггvй болдог юм даа.
Хайртай хосууд бие биенээ байнга хардаж сэрдээд, хаа яваа, юу хийж буйг нь цаг хугацаатай нь бvртгэж хянаад, найз нєхєд, хамт олных нь ємнє элэг доог болгоод байх нь энэ амьдралыг "там" болгох эхлэл болно. Ийм хосуудын нvд нь хvртэл "айсан туулай шиг" дvрлэгнэж, бусад руу ч эгц харахаас зvрхшээж, айж цочин тэвдэх нь их болдог. Бие биенээсээ хол байхдаа санаж уйтгарлах биш, эрх чєлєєгєє мэдрэн, "боломжийг ашиглах" хариугаа авах ыг хичээх энэ vзэгдэл гэр бvл салах нэгэн шалтаг болдог. Ийм vедээ л хvн хувийн болон оюуны эрх чєлєєг vгvйлнэ.
Бие биедээ байнга итгэж, итгэлээ дааж, алдсан алдаагаа чин сэтгэлээсээ илэн далангvй ярилцаж, бие биеэ уучилж, дахин алдахгvй байх боломжийг хамтдаа олж харж бий болгох нь гэр бvл бат бєх байхын vндэс нь болно.

Гурав. Ялалтын ялагдал.
Гэрлэхээсээ ємнє маргалдах бvv хэл бие биерvvгээ муухай ч харж vзээгvй хосууд, гэрлэснээсээ хойш алив асуудлаар зєрєлдєж, маргалдаж эхэлдэг. Аргагvй шvv дээ. Хоёр єєр хvмvvжил хоёр єєр vзэл бодлын зєрєлдєєн илэрч буй хэрэг. Энэхvv маргаанд єєрийн зєвийг батлан, ялалт байгуулах, бие биеэ давж гарах гэсэн оролдлогууд маш олон муу vр дагаварын эхлэлийг авчирдаг. Энэ тухай миний бие ємнє нь "Маргаанд ялагч байдаг уу?" бичлэгтээ дэлгэрэнгvй дурдсан билээ.
Ялалт байгуулан єєрийн зєвийг батлах гэж муу муухай vгээр бие биеэ гомдоож, элдэв муу ааш гаргах ийм маргаанд ялагч байдаггvй юм даа. Ялалт байгуулахын тулд нэг нь хvvхдээ тэврээд тєрхєм рvvгээ гvйх, нєгєє нь аль нэгэн цэнгээний газар орон давчидсан амьсгаагаа "галзуу ус"-аар даруулах, эсвэл аль нэгэн найз нєхєддєє очицгоон "тайлангаа тавьж" єєрийн зєв гэдгээ нотлон хамгаалуулах оролдлого хийх нь олонтаа. Ууарндаа савж гарсан тэр л хаалганы савчаа болон хяхтнах муухай дуу таны амьдралд хvйтэн салхи оруулж, та нарын амьдралыг бусдын ємнє дэлгэж, заримдаа эргэж хаагдах аргагvйгээр "гажих" нь бий. Энэ л гажсан хаалга, хайртай хосуудын сэтгэлд "хяхтнаж", ойлголцож засч чадахгvй бол, хэн нэг нь нєгєєгийнхээ дарамтан дор амьдрах эсвэл салж єєрийн замаар явахын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Бvдvvлэг vг хэллэг, хараал зvхэлтэй хэрvvл маргааны дараа эвлэрч, бие биеэ уучлавч уур омгондоо гаргасан муу муухай бvхэн сэтгэлээс гарч єгєхгvй зовоогоод байдаг юм даа.
Тийм болохоор яаж ч маргалдсан хаалгаа чанга хааж байгаад, тэврэлдэж суугаад ч болов чин сэтгэлээс ярилцаж, бие биеэ уучилж сэтгэл санаагаа цэвэрлэн ариусгаж байх нь хамгаас чухал байдаг. Єнєєдєр таны уур омог, бардам бvдvvлэг vйлдлээр байгуулсан ялалт тань маргааш ялагдал болон хувирч, гэр бvл тань салахад ойрхон байдгийг бvv мартагтун.
Дєрєв. Хадам ээжийн онигоо болон бусдын оролцоо.
Оросууд болон монголчуудын дунд яригддаг их олон онигоонд "хадам ээж" єєрийн ёгт дvртэй. Суудлын тэрэгний урд талын суудлыг хадам ээжид хуваарилж, хадам ээждээ хэрхэн "хортой алим" идvvлэх зєвлєлгєє гэхчилэн олон зvйл ярилцдаг. Хадам ээж болгон муу хvн байдаггvй. Єєрийн хvvхэдээ ямагт зєвтгєн ємєєрч, єрєєл бусдаас хамгаалж, амьдралд нь хэт оролцон зааж зааварладаг эхчvvд зєндєє бий.
Хамаг учир хадам ээжид бус, хайртай хосууд єєрсдийн амьдралдаа гадны хэн нэгнийг оролцуулж, алив тааламжтай бас тааламжгvй шийдвэр гаргуулахгvй байх гэсэн хvсэл байж болох шvv дээ. Тэд амьдралдаа гаргасан аливаа зєв буруу vйлдэл болон шийдвэрийнхээ сайн муу vр дагаварыг єєрсдєє vvрч, бас ухаажиж байх нь илvv хэрэгтэй. Харин алив асуудлаар маргалдах бvрдээ хоорондоо ойлголцож чадахгvйгээс єєрийн зєв гэдгээ нотлон баталгаажуулах гэж бас єєрийгєє зєвт сайн хvн хэмээн гэрчлvvлэх гэжаав ээж, ах дvv, найз нєхєддєє хандаж, єєрсдийн амьдралаа дэлгэж, тэднийг оролцуулах нь гэр бvл салалтын нэгэн шалтаг болдог.
Мэдээж гадны оролцогч нэгэн, шударга vнэний шvvгч биш учраас, єєрт нь хандсан хvнээ ємєєрєн дэмжиж, хамтын хvчээр ялалт байгуулах нь бий. Олон дахин vргэлжилсэн ийм байдлаас уг хосын амьдрал, єєрсдийн хяналтаас гарч єрєєл бусдын хяналтад орох нь цєєнгvй. Єєрсдєє шийдэж чадаагvй амьдралын асуудлыг єрєєл бусад шийднэ гэж хэзээ ч байдаггvй. Эцэстээ нєгєє нэг нь "би хайртай хvнтэйгээ гэрлэсэн билvv, хадмуудтайгаа гэрлэсэн билvv" гэдгээ ялгаж салгаж чадахаа болитлоо будилна. Хоёр хvний єєрсдєє бий болгосон амьдралд гадны оролцоо ихсэх тусам тэдний амьдрал, итгэл, хайрыг тєдийчинээ бутаргана. Эцэс сvvлдээ хайр халамжийн ачаар салгасан хэн нэгийгээ єєрсдийн дэргэдээ амьдруулахдаа л ямархан "ухаалаг шийдвэр" гаргаснаа "яс махандаа " мэдэрч ойлгох. Гэр бvл гэдэг хоёр хvний хамтын амьдрал. Энэ амьдралаас урган гарч буй олон асуудлууд тэр хоёр хvнд л хамаатай учраас хамтдаа л шийдэж байх учиртай.
Гэр бvл бол бие даасан вант улс юм.
Гэр бvл бол єрхийн тэргvvнтэй, єєрийн ємч хєрєнгє, эдийн засагтай, аюулгvй байдал болон гадаад дотоод харилцаатай, эрvvл мэнд, боловсрол, хууль эрх зvйн олон асуудлуудтай биеэ даасан вант улс юм. Тэд алив асуудлаар хамтдаа шийдвэр гаргах бєгєєд ардчилсан зарчим vйлчилдэг, гагцхvv тєрийн ємнє хариуцлага хvлээдэг. Ийм хариуцлага болон харилцааны хэм хэмжээг бvх улс орнууд даяар "Гэр бvлийн хууль"-иар зохицуулна. Харин тэр гэр бvлийн дотоод асуудал болон аюулгvй байдалд хэн нэгэн дураар оролцон, нєлєєлєєд байх шаардлага болон эрх vгvй.
Єндєр хєгжилтэй орнуудад гэр бvлийг єндєр хэмжээнд хvндэтгэн vздэг бєгєєд, гэр бvлийн гишvvд зєвхєн єєрийн гэр орондоо бусдад саад болохгvйгээр дур зоргоороо байх эрхтэй гэж vздэг. Гэр бvлийг гадны халдлагаас хамгаалах бvх арга хэмжээг авах бєгєєд эхнэр нєхєр болон хvvхдvvд хэн нэгэнд дарамтлуулахгvйгээр, хянаж цагдуулахгvйгээр єєрийнхєєрєє амьдрах эрхтэй.
Тєр маш олон гэр бvлvvдээс бvрддэг болохоор хууль эрх зvйн vvднээс энэ гэр бvлvvдийг хамгаалж байх учиртай. Тийм болоод "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зас" гэдэг vг гарсан байх. Ямар ч хvн гэр бvл болно гэдэг єєрийн эрхээ багасгаж, vvргээ нэмэгдvvлж, хариуцлагаа хvлээх чадвартай болно гэсэн vг ажээ.
Хариуцлага гэдэг єєртєє маш олон чадварыг агуулж байдаг. Тийм болохоор гэр бvл болохын тулд єєрсдийгєє бэлтгэх хэрэгтэй болдог ажээ.
Єдгєє монголчууд бид гэр бvлийн талаархи олон ойлголтуудаа єєрчлєх хэрэгтэй болжээ. Ядахнаа л хэн нэгэн хамтдаа архи уух гэж шил архи гэрт нь бариад ирж л байдаг, ууж согтсон хойноо агсам тавьж хамаг зvйлийг нь эвдэлж байхад "байдаг л зvйл" мэтээр ханддаг сэтгэлгээнээс салах болж байна. Єєрийгєє ч авч явах чадваргvй атлаа гэрлэнэ гээд хэн нэгийг дагуулаад аав ээж дээрээ ирж л байдаг, удаж тєдєлгvй саллаа гээд хєєгєєд явуулж л байдаг. Алив нэгэн гэр бvлийн маргаан асуудалд аав ээж, ах дvvсээрээ эрээ цээргvй оролцож, єєрсдийн vзэмжээр зохицуулж байдаг. Арай гэж амьдралаа босгох гэж зvтгэж яваа хосуудыг элдвээр єєчлєн муулж хов живэнд хутгаж, хайр сэтгэл юуг нь хиртээн гундааж байдаг. Энэ олон байдаг зvйлдээ арай єєр vнэлэмжээр хандах цаг болж байнаа.
Гэр бvл болохын тулд єєрсдийгєє бэлтгэж, гэр бvл болсон хойноо гэр бvлээ туурга тусгаар гэдгийг ойлгон, хайрлан хамгаалж, хариуцлагаа хамтдаа vvрч сурах нь чухал байна.
Тєгсгєл.
Залуус минь хоёр биенээ хайрлаж, хvндлэн биширч, итгэж єєрсдийн амьдралаа цаг ямагт єнгєлєг сайхнаар авч явах боломж, гагцхvv та хоёрт л байдаг юм шvv. Хайрлаж дурлаж байхдаа дvvрч бялхаж асан тэр л хайр халамж, баяр баясгалан асгарч дундрахгvй дvvрэн байх эсэх нь єєр хэнээс ч биш зєвхєн та хоёроос л хамаардаг юм шvv.
Амьдрал баян. Миний таны бидний мэдэхгvй, мэдэх ч аргагvй олон асуудлууд байж л байгаа. Залуус амьдралын сайхныг, аз жаргалыг амтлах гэж ухаанаа зарж бас олон асуултын хариуг эрж хайна. Тэд хариугаа амьдралаас бас биднээс хайдаг.
Монгол орны минь ирээдvй болсон олон залуусын амьдрал нь тэгш, гэр бvл нь бат байг. Тэд гэр бvлээ хайрлаж, бас хариуцаж, єєрсдийн амьдралаа хоёр баганаараа тэгш тулан тооноо єргєг. Монгол гэрийн багана нь тэгш, тооно нь гэрэлтэй, бvрээс нь цагаан, бvслvvр нь гоёмсог, тулга нь vргэлж галтай, аз жаргалаар бялхаж байх болтугай.

Харнууд овгийн Гомбосvрэнгийн Галбадрах.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1496480/f58/trackback

profile

chonsaa

2009.03.28 13:51:15
*.159.5.54

emoticonDAJGUI L YUM BNA

edi hugda

2012.12.09 11:13:23
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
726 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2139
725 Италийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт боллоо [1] Smaro 2009-04-08 1915
724 Долдугаар сарын 1-ний үймээний “сайн тал” [1] Smaro 2009-04-08 2056
723 БНАСАУ-ыг ану болон бусад улс эсэргүүцэж буйн утга учир [1] Smaro 2009-04-08 1753
722 Умард солонгос зөөгч пуужин хөөргөв [1] Smaro 2009-04-07 1625
721 БНАСАУ-ын хиймэл дагуул: Зөрчилтэй баримтууд [1] Smaro 2009-04-07 1480
720 mgl-ee bagashig zar ustgad baigarai [3] Smaro 2009-04-07 1525
719 DMB gej yu we? [3] bathuu 2009-04-06 1865
718 Танд хэрэгтэй мэдээлэл bolor2 2009-04-05 1864
717 Уур бухимдлаа хянах хүчирхэг 4 арга [1] Маралгоо 2009-04-04 1986
716 Johnson & Johnson хүүхдийн шампуниас химийн хор илэрлээ Маралгоо 2009-04-03 1517
715 Нэгэн таавар Маралгоо 2009-04-03 1883
714 Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv? Redhorse 2009-04-03 1749
713 З.Бат-Отгон: Дэлхийд танигдсан түүхээ давтах цаг болсон. [3] daruuhan01 2009-04-02 4906
712 haan bank naidbargui um bna . [3] paya 2009-04-02 2809
711 Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест) [4] Маралгоо 2009-04-02 2600
710 Хүний төрсөн он сар өдрийг таах. [1] Маралгоо 2009-04-02 1981
709 Рокер зурхай [3] Маралгоо 2009-04-02 2233
708 Танд зургийн ямар аппарат хэрэгтэй вэ? [1] jooyo 2009-03-31 4566
707 Өргөн хэрэглэгддэг Интернэт өвөрмөц хэллэгүүд [1] jooyo 2009-03-30 2927
706 Admin-d handaj heleh ug...!!! [7] ~!BaaGii&NmBa!~ 2009-03-30 1948
705 Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2] Маралгоо 2009-03-30 2457
704 Бямбын Ренчингийн хэлмэгдсэн түүх Маралгоо 2009-03-30 2997
703 Tureesluulne [1] ajil48 2009-03-30 5677
702 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! [2] soragsan 2009-03-29 2759
701 arslan bar hoer [2] chonsaa 2009-03-29 2880
700 az jargaltai xos [2] chonsaa 2009-03-29 1950
699 Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал [2] jooyo 2009-03-28 3991
698 2009 ONI EREGTEI US ZASALTIIN CHIG HANDLAGA Маралгоо 2009-03-28 6581
697 sain baitsgaana uu [3] tsolmongerelo 2009-03-28 2027
» Гэр бvл яагаад салдаг вэ? [2] ismiraldo 2009-03-28 2653
695 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
694 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
693 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2] vege 2009-03-28 2139
692 Анжелина Жоли нєхрєє асрагчтайгаа байхад нь 'барьжээ' [2] Маралгоо 2009-03-27 2189
691 Buh erchuudiin aidas 6 [2] chonsaa 2009-03-27 1842
690 П.Нэргүй: Монгол улс хямралын шатанд бус, сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна, [2] daruuhan01 2009-03-26 3247
689 Амьдралын гайхамшигт түүх - 90н саяын Гансүх [2] finepix 2009-03-25 4061
688 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1] finepix 2009-03-25 2701
687 Жаргалын төлөөх зовлон [1] Маралгоо 2009-03-25 1723
686 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [1] Маралгоо 2009-03-25 2273
685 Жижиг зүйлээр маргахын гай [1] Маралгоо 2009-03-25 1818
684 Доошоо харж унтдаг хүн бусдын төлөө төрсөн хүн мэт байдаг [6] Маралгоо 2009-03-25 3138
683 tsag hugatsaa bugdiig heLdegee"UURD hadgaL sugai " [1] omogshlol 2009-03-24 2162
682 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 1599
배너신청
자생병원

배너신청