Бичлэгийн тоо 2,391

 

Монгол суу ухааны "Манукол" академийн ерөнхийлөгч, физикч, философич, доктор З.Бат-Отгоныг "Хөгжлийн төлөөх таны үг" буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр монголчууд дэлхийг яагаад байлдан дагуулсан талаар эрдэмтэдтэй хамтарч, олон жил судалгаа хийжээ. Үүний дүнд монголчууд зөвхөн эрэлхэг эрчүүд, хүлэг морь, тахир сэлмээр дэлхийг байлдан дагуулахаас гадна тэнгэр үзлийн онол, гэгээрэлээр амжилтанд хүрсэн болохыг нотолсон байна. Иймд өнөө цагт бид уг түүхийг давтах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Түүний ярилцлагыг цувралаар хүргэж байна.

-Монголчууд гэгээрсэн хүмүүс гэдгийг та хэлж байсан. Энэ нь дэлхийг байлдан дагуулах гол хөшүүрэг болсон уу?
-Монгол гэдэг үг нь эх орны оноосон нэр. Эх орныг бүрдүүлж байдаг гурван хэсэг бий. Тэрний нэг нь монголчууд буюу хүмүүс юм. Иймээс л монголчуудын гэгээрэл хэмээн ярьж байгаа. Манай академиас нэг зорилгыг чухалчилан баримталдаг. Бид өөрсдийн үндсэн хөгжлийн сургаал, философи, онолоос хазайгаад буддын шашны мухар сүсгийн онол руу нэг хэсэг орж 300-400 жилийн түүхээ барлаа. Дараа нь коммунизмын онол руу орсон. Өнөөдөр манай улс барууны гэх тодотголтой хар зах зээлийн онолоор явж байна. Ингэлээ гээд монголчуудын амьдрал дээшилсэнгүй. Улам бүр доройтлоо. Тэгвэл яах ёстой вэ гэх асуулт гарч ирж байна. Монголчууд өнөөдөр бүх зүйлийг гаднаас хайх болж. Америк, япончууд ярьж байна гэх юм. Өөрөөр хэлбэл, монголчууд ийм онолыг баримтлаад, амжилтад хүрч, дэлхий нийтийг оюуны хүчээр байлдан дагуулж, нэгтгэж байсан гэдгийг ярихгүй байна. Үүнийг сэргээх цаг болжээ. Хамгийн сайн мартагдсан хуучин зүйлийг хамгийн сайн шинэ зүйл гэдэг. Үүнтэй адил тэр их мартагдсан зүйлээ өнөөдөр цоо шинэ зүйл болгож тавих хэрэгтэй байна. Энэ үүднээс Монгол суу ухааны "Манукол" академиас монголчуудын тэнгэрлэг агаад хүчирхэг оршиж байсны нууц болох монгол суу ухаан, тэнгэр үзлийн онолыг шинжлэх ухааны үндэстэй судлаж, дэлхий нийтэд таниулах ажил хийж байна.

-Монголчуудын гэгээрлийн ухааны талаарх судалгаа ямар шатандаа явж байна вэ?
-Монголчуудын гэгээрлийг хэн нэгний үзэл бодол төдий гаргаж тавьж болохгүй. Үүнийг хаанаас нь ч харсан, хэн ч хүлээн зөвшөөрөх, шинжлэх ухааны судалгааны түвшинд албан ёсоор гаргаж тавих нь чухал. Энэ ажлыг манай академи хийж байна. Судалгааны ажлын эхний үр дүн нь "Монголчуудын гэгээрэл" нэгдүгээр боть, "Чингис хааны гэгээрэл" хоёрдугаар боть ном болон гарлаа. Цаашид судалгаа хязгааргүй үргэлжилнэ. Үүнд манай академиас гадна монголын суу ухааныг сурталчилан таниулах гэсэн хүмүүс хувь нэмрээ оруулах байх. Уг судалгааны бүтээлүүдийн эцэст бид монголчууд их гэгээрсэн ард түмэн байжээ гэдгийг хэлж байна. Монгол морины хурдан, сумны шулуун, эрчүүдийн эр зориг дээр тогтож байсан. Мөн үүнд дээр монголчуудад хамгийн чухал тэнгэр үзлийн 10 онол байжээ. Тэр онол дээр монгол суу ухаан цэцэглэсэн байдаг. Тэнгэр үзлийн онол, суу ухаанаар бид дэлхийд танигдаж ирсэн. Энэ түүхээ бид өнөөдөр давтах цаг нь болсон.

-Монголчуудын гэгээрэл нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой байх. Мөн зарим судлаач Чингис хаан хятадын гүн ухааныг хуулбарлаж авсан гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Энэ бол худал. Судалгаа хийж үзэхэд тийм зүйл байдаггүй. Хятадын алдарт гүн ухаантан Күнзийн "Их мөрөн дөлгөөн. Эрдэмтэй хүн даруу" гэх номлолыг хүртэл Чингис хаан шүүмжилсэн байдаг. Энэ үгийг бид өнөөдөр монголчуудын үг юм шиг андуурдаг. Чингис хаан их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэх номлолыг цогцсон бие мөн чанар хоёроо холбож чадсан, өөрөө өөртөө эзэн болж, өөрийгөө олсон агуу хүнийг мохоон доройтуулах гэсэн арга болох талаар хэлсэн байдаг юм билээ. Эрдэм билэгтэй хүн ямагт даруу загнаад байх юм бол омогшил буюу би гэдэг энергин холбоосоо сулруулдаг юм байна. Буддын шашны онолд би гэдгийг цогцсон бие, сүнс, сэтгэлд өгсөн нэр төдий зүйл гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч ач холбогдол өгөөгүй. Тэгвэл монголчуудын тэнгэр үзлийн онолд хүн гурван зүйлээс тогтсон талаар тайлбарласан. Нэг нь нүдэнд харагдаж, гарт баригдах бие. Нөгөө нь мөн чанар. Гурав дахь нь энэ хоёрыг холбодог сүнсэн бие юм.

Тэр сүнсэн бие буюу энергин биеийг би гэж хэлдэг юм байна. Энергин би холбоос хэдий чинээ идэвхижиж сайжирна тухайн хүний цогцсон биенээс мөн чанар, мөн чанараас цогцсон биед дамжих мэдээлэл түргэсдэг байна. Ингэж монголчууд өөрсдийгөө энергийн аргаар эмчлээд, өөр өөрийгөө таниад тэнгэр болж байжээ. Эрдэмтэй хүн өөрийгөө би болоогүй байна гээд дараад байвал би холбоос нь унтардаг. Тиймээс л монголчууд онгироо гэж ярихаас илүү би омогшиж байна гэдэг. Энэ нь би холбоосын хүчийг авхуулж, идэвхижүүлж байгаа хэрэг. Би холбоос гэдгийг бидний гэрлэн бие буюу авро гэж ойлгож болно. Өнөөдөр энергийн хуульгүйгээр тайлбарлагдахгүй зүйл байхгүй болж. Бүх хүн энерги ярьж байна. Энэ нь шинжлэх ухааны том ойлголт ердийн нийгмийн ухамсарын түвшинд орж ирснийг харуулж байна. Гэтэл монголчууд энэ зүйлийг эрт дээр үеэс ахуй амьдралдаа хэрэглэж байж. Энэ талаар дараагийн ботиудад тайлбарлана.

-Монголчууд бусдын соёлыг хуулбарлалгүй, нүүдлийн соёл иргэншилээр амьдарч ирсэн хүмүүс. Гаднын улсын соёлд нүүдлийн соёл бага болов ч уусаагүй байдаг. Энэ нь монголчууд гэгээрсэнтэй холбоотой юу?
-Тийм ээ. Дараагийн ботиудад тодорхой тайлбарлагдана. Нэг зүйлийг хэлэхэд дэлхий нийтээр түгэн дэлгэрсэн соёл иргэншлийн эх үндэс нь Монголын нүүдлийн соёл иргэншил юм. Аливаа соёл иргэншил амьдралыг соёолуулан дэлгэрүүлэхэд дэмжих тогтолцоог хэлдэг юм байна. Энэ утгаараа нүүдлийн соёл иргэншил бусад соёл иргэншлийн сонгодог утгийг хангадаг. Жишээ нь монголчууд соёл гэдэг үгийг соёоол гэж бичиж байсан. Өнөөдөр соёл гэдгийг биеээ зөв авч явах, зөв харилцах зэргээр ойлгодог. Тэгвэл үүнийг монголчууд хүмүүжил гэж хэлж байсан. Зөв юманд суралцахыг хүмүүжил гэдэг, Тэгэхээр бидний соёл гэж андуураад байгаа зүйл хүмүүжил байжээ. Харин монголчуудын хувьд соёл буюу соёоол гэдэг нь амьгүйгээс амь бий болох, амиас амьд бий болох, амьдаас амьдрал бий болох, амьдралаас амидрахуй бий болохыг хэлдэг байж. Энэ бүхэн амьдралыг соёолуулан өрнүүлэх тогтолцоог соёл гэж хэлж байгаа юм. Өнөөдөр бид амьдралын эсрэг үйлчилж байгаа хорт утааг тэвчиж байна. Мөн хордсон хөрсийг тэвчээд амьдарч байна. Болохгүй гэдэг атал авлига, хээл хахуулийг тэвчээд л сууж байна. Нэг үгээр хэлбэл, амьдралыг сүйтгэж байна. Гэтэл бид үүний эсрэг зүйлийг ярьж байсан. Өөрөөр хэлбэл, бүх амьдралыг дэмжин тэтгэх тогтолцоо нүүдлийн соёл иргэншил дээр бүрэн утгаараа байжээ. Харин суурин соёл иргэншил үүний эсрэг байдаг. Өвөг дээдсийн онолд "Нүүдэл бол оршихуй юм. Суудал бол тэсэхүй юм" гэсэн байдаг. Бид болохгүй байна гэж үглэсэн хэрнээ тэсээд суугаад байгаа биз дээ. Энэ утаа, хорт хүнс, муу энергин дотор.

Тэгвэл энэ нь суурин соёл иргэншил болохгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, суурин соёл иргэншил нь хүнээр яривал хэт таргалалт юм. Хотууд хэтэрхий томорч байна. Хэмжээ нь хэт томорсноор хүний наймаа, ядуурал гээд муу муухай бүхэн нэмэгддэг. Энэ байдлаас гарах гэж барууныхан 150 жил гарц хайлаа. Олдохгүй болохоор дэлхийн төр гэсэн НҮБ-ыг байгуулсан. Гэвч 60 жил болоход дахин гарц олсонгүй. Гарц олохгүй болохоор зарим нь дэлхий нийтэд хөгжлийн философи алга, улс төрийн удирдагч гэж алга хэмээн зарлаж байна. Энэ нь монголд байсан юм байна. Бид монголчуудаас, Чингис хаанаас суралцах цаг нь болжээ гэж байгаа. Одоо тэд Монголыг сонирхож эхэлсэн. Гэтэл бид оюуны эрэл хайгуулд нь өгөх хариугүй сууж байна. Тэгвэл манайхаас гаргаж байгаа цуврал бүтээл үүнд хариу барьж байгаа.


 

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1520542/c76/trackback

profile

Munkh-munkh

2009.04.10 02:10:33
*.185.30.63

Ene eregtei yu emegtei yu?
Yag yu khiideg ym be?odoo mongol khund ym uu ulsad ym uu?

Munguur l zar tavikhiig bodkhod mungutei l ym bailgui dee. Tstserleg yasli khurtel bichdeg sonin l PR  baina daa

profile

daruuhan01

2009.04.10 17:27:16
*.129.69.90

 Доктор  Бат-Отгон бол монгол суу ухаан, тэнгэр үзлийн онолыг шинжлэх ухааны үндэстэй судлаж, дэлхий нийтэд Монголыг таниулах  судалгаа  шинжилгээ хийж байгаа oюунлаг эмэгтэй билээ.Бичиж  туурвисан болон уншсан лeгц   нь  хvмvvст нэгийг бодогдуулхаар  өгөөжтэй олон сайхан бvтээл туурвиж байгаа ,энэ  хvний  бvтээлvvдийг залуустаа  хvргэж  байна аа..Бурмаар тэтгэхээр  урмаар тэтгэ  гэсэн ардын сайхан vг байдаг.Монголынхоо  төлөө  нэгдэe   залуусаа.
                                                                                            Та бvхнийг хvндэтгэн eсoлсoн:Дарүүхн01

Zochin

2011.01.10 18:17:32
*.131.247.23

Bat-Otgon doctoriin nomuudiig haanaas yaj avah ve?

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
726 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2139
725 Италийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт боллоо [1] Smaro 2009-04-08 1915
724 Долдугаар сарын 1-ний үймээний “сайн тал” [1] Smaro 2009-04-08 2056
723 БНАСАУ-ыг ану болон бусад улс эсэргүүцэж буйн утга учир [1] Smaro 2009-04-08 1753
722 Умард солонгос зөөгч пуужин хөөргөв [1] Smaro 2009-04-07 1625
721 БНАСАУ-ын хиймэл дагуул: Зөрчилтэй баримтууд [1] Smaro 2009-04-07 1480
720 mgl-ee bagashig zar ustgad baigarai [3] Smaro 2009-04-07 1525
719 DMB gej yu we? [3] bathuu 2009-04-06 1865
718 Танд хэрэгтэй мэдээлэл bolor2 2009-04-05 1864
717 Уур бухимдлаа хянах хүчирхэг 4 арга [1] Маралгоо 2009-04-04 1986
716 Johnson & Johnson хүүхдийн шампуниас химийн хор илэрлээ Маралгоо 2009-04-03 1517
715 Нэгэн таавар Маралгоо 2009-04-03 1883
714 Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv? Redhorse 2009-04-03 1749
» З.Бат-Отгон: Дэлхийд танигдсан түүхээ давтах цаг болсон. [3] daruuhan01 2009-04-02 4906
712 haan bank naidbargui um bna . [3] paya 2009-04-02 2809
711 Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест) [4] Маралгоо 2009-04-02 2600
710 Хүний төрсөн он сар өдрийг таах. [1] Маралгоо 2009-04-02 1981
709 Рокер зурхай [3] Маралгоо 2009-04-02 2233
708 Танд зургийн ямар аппарат хэрэгтэй вэ? [1] jooyo 2009-03-31 4566
707 Өргөн хэрэглэгддэг Интернэт өвөрмөц хэллэгүүд [1] jooyo 2009-03-30 2927
706 Admin-d handaj heleh ug...!!! [7] ~!BaaGii&NmBa!~ 2009-03-30 1948
705 Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2] Маралгоо 2009-03-30 2457
704 Бямбын Ренчингийн хэлмэгдсэн түүх Маралгоо 2009-03-30 2997
703 Tureesluulne [1] ajil48 2009-03-30 5677
702 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! [2] soragsan 2009-03-29 2759
701 arslan bar hoer [2] chonsaa 2009-03-29 2880
700 az jargaltai xos [2] chonsaa 2009-03-29 1950
699 Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал [2] jooyo 2009-03-28 3991
698 2009 ONI EREGTEI US ZASALTIIN CHIG HANDLAGA Маралгоо 2009-03-28 6581
697 sain baitsgaana uu [3] tsolmongerelo 2009-03-28 2027
696 Гэр бvл яагаад салдаг вэ? [2] ismiraldo 2009-03-28 2653
695 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
694 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
693 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2] vege 2009-03-28 2139
692 Анжелина Жоли нєхрєє асрагчтайгаа байхад нь 'барьжээ' [2] Маралгоо 2009-03-27 2189
691 Buh erchuudiin aidas 6 [2] chonsaa 2009-03-27 1842
690 П.Нэргүй: Монгол улс хямралын шатанд бус, сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна, [2] daruuhan01 2009-03-26 3247
689 Амьдралын гайхамшигт түүх - 90н саяын Гансүх [2] finepix 2009-03-25 4061
688 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1] finepix 2009-03-25 2701
687 Жаргалын төлөөх зовлон [1] Маралгоо 2009-03-25 1723
686 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [1] Маралгоо 2009-03-25 2273
685 Жижиг зүйлээр маргахын гай [1] Маралгоо 2009-03-25 1818
684 Доошоо харж унтдаг хүн бусдын төлөө төрсөн хүн мэт байдаг [6] Маралгоо 2009-03-25 3138
683 tsag hugatsaa bugdiig heLdegee"UURD hadgaL sugai " [1] omogshlol 2009-03-24 2162
682 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 1599
배너신청
자생병원

배너신청