배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Бичлэгийн тоо 2,391
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Бямбын Ренчингийн хэлмэгдсэн түүх

Уншсан 3008 vote 0 2009.03.30 12:31:54
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/forum7/1504656
Билгүүн номч" хэмээн олноо алдаршин их хүмүүн Бямбын Ренчин бээр 1905 онд Ага буриадын нутагт төржээ. Улмаар 1919 онд Монголд аж төрөхөөр /авга ах/ үрчилж авсан эцэг Содов болон эмэг эх, авга эгч, хоёр дүүгийн хамтаар ирсэн билээ. Эцэг Содов нь автономитыг байгуулсны дараа сүмийн дэргэд нэг бяцхан газрыг түрээсээр авч нутаг буцсан боловч 1919 онд нутагтаа амьдрах боломжгүй болж дүрвэн хуучин өвс хадлан хадаж байсан нутаг болох Хиагт хотноо нутаглахаар иржээ. Учир нь гамин наад талаас Ар Хиагт хүртэл түрж орсон хийгээд мөн чанахад Оросын дотор хулгай дээрэм их болж нутагтаа байх хэцүү байжээ.
 
Ардын засаг үүсч засаг захиргааны байгуулалтыг өөрчлөн байгуулах үеэр Алтанбулаг хотын харьяа болон захирагдсан учраас Монголын жинхэнэ харьяат болжээ. Тэрбээр 12-23 нас хүртлээ Алтанбулаг хотод сууж энэ завсар СССР улсын Дээд Шивээнээ өвөл нь дунд сургуульд суралцаж зун нь Алтанбулагийн сайдын яамнаа тал бичээчээр ажиллаж бие даан олон зүйлийг сурч мэдэн өөрийн мэдлэг болон бичгийн боловсролоо дээшлүүлэн асар богино хугацаанд багшлах хэмжээнд хүрчээ.
 
Б.Ринчен 1924 онд Алтанбулагийн бага сургууль багшийн ажлыг түр хийж, баруун хойд хязгаарын хүүхэд залууст соёлын үрийг түгээж байсан юм. Улмаар авьяас билгээрээ тодрон 1925-1927 онд СССР-т д Өрнө дахины хэл бичгийн дээд сургуульд суралцан хэлний шинжлэх ухаанд хүч авьяасаа сорих үүдийг нээсэн билээ. Сургуулиа төгсч ирээд дунд сургуульд нэг сар гаруй хугацаанд "Дэлхийн байдал"-ын хичээл зааж байгаад Судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон удалгүй Дуун ухааны тасгийн эрхлэгчээр дэвшин ажиллах болов.

Б.Ренчин Судар бичгийн хүрээнд эрдэм шинжилгээний ажилтнаас тасгийн эрхлэгч хүртэл алба хашихдаа шинэ эргэлтийн бодлогыг талархан хүлээн авч түүнд идэвхтэй оролцон монгол хэлний хөгжил, уламжлалыг хадгалах болон өвлүүлэн үлдээх, түүний цаашдын хөгжилд онолын боловсруулалт хийх, улам боловсронгуй болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулсан шилдэг эрдэмтэн билээ. Түүний хийж бүтээсэн, зохиож туурвисан зэргийг энд тоочоод баршгүй бөгөөд бид бэлхнээ мэдэх юм. Ийнхүү Б.Ренчин шинжлэх ухааны хүрээлэнд үр бүтээлтэй тасралтгүй есөн жил ажиллан улмаар 1936 оны тавдугаар сард Улсын хэвлэлийн газрын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллах болжээ.

Түүнчлэн Б.Ренчинг Улсын хэвлэлийн газартаа идэвх зүтгэлтэй ажиллаж байхад нь 1937 оны 09-р сарын 10-нд Пан Монгол улсыг байгуулах япон тагнуул хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдуулан дайчлан баривчилж улмаар хэргийг хүлээлгэжээ. Түүний 1937 оны мөрдөн байцаалтын материалыг үзвэл 1937 оны 09-р сарын 17-нд гаргасан 11 хуудас мэдүүлэг, хагас нь үгүй болсон дөрвөн хуудас мэдүүлэг, 1937 оны 12-р сарын 14-нд Б.Буянчулуунтай нүүрэлдүүлсэн мэдүүлгээс өөр материалгүй байна. Б.Ренчинг бүрэн бүрдэл болоогүй хилс хэрэгт нь 1939 оны 04-р сарын 04-нд ДЯЯ-ны дэргэдэх ОБЭК-оос буудан алах ял шийтгэсэн боловч тусгай комисс татан буугдаж тогтоол биелээгүй буюу мөрдөж дуусаагүй хэргийг шинээр шалгах болж, Б.Ренчинг мөрдөн байцаах хэлтэст шилжүүлжээ.
 
Ийнхүү Б.Ренчин 1940 оны 11-р сарын 10-наас дахин мөрдөгдөж анхдугаар мэдүүлэгтээ хэрэг үйлдээгүй болохоо батлан мэдүүлж хоёр дугаар мэдүүлэгтээ: "1937 оны 12-р сард өдөр шөнөгүй, нойр хоолгүй хатуу ширүүн мөрдөн байцаалтад орж тэсвэрлэх аргагүй болсон учир хуулийн газраас тулган байцаасан ёсоор дүрсгүй их хэрэг мэдүүлж хатуу байцаалтаас салсан. Одоо харин хуулиас шалгах байх хэмээн бодож хүлээж сууна. Иймээс үнэн хийгээгүй хэргийг хүлээсэн болох дээрээс цааш мэдүүлэх зүйл огт үгүй" гэсэн атлаа 5-р мэдүүлэгтээ "1927 оны 10-р сард Цэвээн Жамсранноровоор элсэгдсэн" гэх зэргээр зөрүүтэй мэдүүлжээ. Ямартай ч болов ертөнцөд ус уух хувь тавилан ивээсэн түүнийг 1941 оны 12-р сарын 31-нд ДЯЯ-ны дэргэдэх тусгай комиссын 17-р хурлаар ШЦБ-ийн тусгай ангийн 43, 44, 45 дугаар зүйлийг баримтлан 10 жил засан хүмүүжүүлэх лагерьт хорихоор шийтгэжээ.
 
ДЯЯ-ны Аюулаас хамгаалах газрын дарга гуравдугаар комиссар Б.Дуйнхоржав, Засан хүмүүжүүлэх лагериудын удирдах газрын дарга улстөрийн удирдагч Жамъяндоной нар үйлдэж, ДЯЯ-ны сайд хоёрдугаар комиссар Шагдаржав, Улсын прокурор Банзрагч нарын баталсан он сар өдөргүй нэгэн бичиг тогтоолд "Бямбаев Ренчин бол урьд үйлдэж байсан гэмт хэргээ жигшин гэмшсэн байдлаас ба эл хүний эрдмийг авч үзвэл Монголын ард түмэн нь өөрийн соёл боловсролыг хөгжүүлэх явдалд хэрэглэж болох хийгээд тэрчлэн БНМАУ-ын Ерөнхий сайд улсын шалгарсан баатар маршал Чойбалсан ба Намын төв хорооны нарийн бичгийн дарга нөхөр Цэдэнбал нарын ам заавар ёсоор Бямбаев Ренчинд ногдуулсан хатуу хяналтаар хорих ялыг өөрчлөн тэнсэн харгалзах болгож ДЯЯ-ны хяналтын дор тус Улаанбаатар хотноо суулгаж уг ялыг нь эдлүүлэхэд болмоор мэт байна.

Хэрэв Бямбаев Ренчингийн бие өөрийн ахуйн байдал дээр үнэнч биш сэжиглэл гаргах буюу хувьсгалын эсэргүү ажлаа цаашид үргэлжлүүлэх аваас түүний биеийг шууд дайчлан хоривол зохино гэж бичсэн байна. Бямбаев Ренчин нь 1956 оны 05 дугаар сарын 16-нд Намын төв хорооны комисст гэсэн 23 хуудастай өргөдөл бичиж цагаатгаж өгөхийг хүссэний үндсэн дээр хэргийг нь шалгаж 1963 оны 04-р сарын 05-нд УДШ-ийн бүгд хурлын 05 дугаар тогтоолоор уг хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан байна. Ийнхүү учир битүүлэг шалтгаанаар үхэх ялд унаж, их хувь заяагаар амь мултарсан ч бие сэтгэлийн гашуун зовлонг эдэлж, тамын тогоонд таван жилийг өнгөрүүлсэн бичгийн их хүмүүн Бямбын Ренчингийн хийж бүтээсэн, хэлж сургасан, үйл бүхнийг бид хэзээ ч мартах учиргүй юм
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1504656/763/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
726 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2154
725 Италийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт боллоо [1] Smaro 2009-04-08 1921
724 Долдугаар сарын 1-ний үймээний “сайн тал” [1] Smaro 2009-04-08 2069
723 БНАСАУ-ыг ану болон бусад улс эсэргүүцэж буйн утга учир [1] Smaro 2009-04-08 1759
722 Умард солонгос зөөгч пуужин хөөргөв [1] Smaro 2009-04-07 1631
721 БНАСАУ-ын хиймэл дагуул: Зөрчилтэй баримтууд [1] Smaro 2009-04-07 1490
720 mgl-ee bagashig zar ustgad baigarai [3] Smaro 2009-04-07 1541
719 DMB gej yu we? [3] bathuu 2009-04-06 1878
718 Танд хэрэгтэй мэдээлэл bolor2 2009-04-05 1875
717 Уур бухимдлаа хянах хүчирхэг 4 арга [1] Маралгоо 2009-04-04 1999
716 Johnson & Johnson хүүхдийн шампуниас химийн хор илэрлээ Маралгоо 2009-04-03 1526
715 Нэгэн таавар Маралгоо 2009-04-03 1890
714 Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv? Redhorse 2009-04-03 1758
713 З.Бат-Отгон: Дэлхийд танигдсан түүхээ давтах цаг болсон. [3] daruuhan01 2009-04-02 4930
712 haan bank naidbargui um bna . [3] paya 2009-04-02 2824
711 Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест) [4] Маралгоо 2009-04-02 2614
710 Хүний төрсөн он сар өдрийг таах. [1] Маралгоо 2009-04-02 1993
709 Рокер зурхай [3] Маралгоо 2009-04-02 2244
708 Танд зургийн ямар аппарат хэрэгтэй вэ? [1] jooyo 2009-03-31 4595
707 Өргөн хэрэглэгддэг Интернэт өвөрмөц хэллэгүүд [1] jooyo 2009-03-30 2941
706 Admin-d handaj heleh ug...!!! [7] ~!BaaGii&NmBa!~ 2009-03-30 1955
705 Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2] Маралгоо 2009-03-30 2469
» Бямбын Ренчингийн хэлмэгдсэн түүх Маралгоо 2009-03-30 3008
703 Tureesluulne [1] ajil48 2009-03-30 5695
702 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! [2] soragsan 2009-03-29 2775
701 arslan bar hoer [2] chonsaa 2009-03-29 2898
700 az jargaltai xos [2] chonsaa 2009-03-29 1960
699 Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал [2] jooyo 2009-03-28 4018
698 2009 ONI EREGTEI US ZASALTIIN CHIG HANDLAGA Маралгоо 2009-03-28 6601
697 sain baitsgaana uu [3] tsolmongerelo 2009-03-28 2040
696 Гэр бvл яагаад салдаг вэ? [2] ismiraldo 2009-03-28 2672
695 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22122
694 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 22004
693 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2] vege 2009-03-28 2150
692 Анжелина Жоли нєхрєє асрагчтайгаа байхад нь 'барьжээ' [2] Маралгоо 2009-03-27 2206
691 Buh erchuudiin aidas 6 [2] chonsaa 2009-03-27 1852
690 П.Нэргүй: Монгол улс хямралын шатанд бус, сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна, [2] daruuhan01 2009-03-26 3274
689 Амьдралын гайхамшигт түүх - 90н саяын Гансүх [2] finepix 2009-03-25 4086
688 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1] finepix 2009-03-25 2719
687 Жаргалын төлөөх зовлон [1] Маралгоо 2009-03-25 1739
686 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [1] Маралгоо 2009-03-25 2284
685 Жижиг зүйлээр маргахын гай [1] Маралгоо 2009-03-25 1828
684 Доошоо харж унтдаг хүн бусдын төлөө төрсөн хүн мэт байдаг [6] Маралгоо 2009-03-25 3157
683 tsag hugatsaa bugdiig heLdegee"UURD hadgaL sugai " [1] omogshlol 2009-03-24 2171
682 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 1607
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 33 34 35 36 37 38 39 40 41 42 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청