Бичлэгийн тоо 2,391
Пхеньяныхан пуужингаа амжилттай хөөргөв гэж тэр даруй бахархан мэдэгдсэн. Гэтэл АНУ болон Өмнөд Солонгосын цэргийнхний дүгнэлтээр бол,  хиймэл дагуул хөөргөх гэсэн оролдлого бүтэлтгүйтсэн байна. Учир нь пуужингийн гурван угсраа бүгдээрээ далайд унаж, тойрог замд ямар ч объект гаргаагүй байна. Түүгээр ч барахгүй, америкийн төлөөлөгчид, тэдний дотор Барак Обама, мөн АНУ-ын хэвлэлд хиймэл дагуулын тухай дурсахаас эхнээсээ зайлсхийж байлаа.

Тэгэхээр үнэн хэрэгтээ юу болов оо? Үнэлэлт дүгнэлт яагаад ийм зөрчилтэй байна вэ?
БНАСАУ 1998 онд теле харилцааны «Кванмиенсон-1» /«Хурц од»/ анхны хиймэл дагуулаа «Пэктусан» пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн юм. Тэр үед америкийн болон японы улс төрчид бас  уг хөөргөлтийг амжилтгүй болсон гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ бүх хугацаанд хиймэл дагуулын антеннаар дамжуулан умард солонгосын телевизийн нэвтрүүлгийг үзэж болох байв.  Москва дахь БНАСАУ-ын Элчин сайдын Яамны дипломатууд өөрийн улсын телевизийн нэвтрүүлгийг үзэж ирлээ.

Энэ удаад БНАСАУ-ын удирдагчдыг алдаршуулсан эх оронч дуунуудын аяыг дэлхийд дамжуулж байсан  «Кванменсон-2» хиймэл дагуулыг «Ынха-2» /«Тэнгэрийн заадас»/ пуужингаар хөөргөв.

Тэгэхээр аль нь үнэн байж таарах вэ? БНАСАУ-ын хиймэл дагуул тойрог замд байна уу? эсвэл олон мянган ийм хиймэл дагуулын дотор алга уу? гэдгийг Оросын сансрын агентлаг тодруулж болох юм.  Гэвч одоогоор хиймэл  дагуул хөөргөх нь Пхеньяны хувьд яагаад тийм чухал байсан, түүнийг эсэргүүцэгчид пуужин хөөргөхөд яагаад элдвийн аргаар саад учруулахыг санаархаж байсны учрыг олохыг оролдъё.

Умард Солонгосын утга учир

БНАСАУ-д амьдрал хэзээ ч амар хялбар байсангүй. Ард түмэн нь цаг ямагт тэсч гарахын төлөө тэмцэж ирэв. Олон улсын тавцанд ганцаардсан нь энэ орны бэрхшээлийг лавшруулж буй. Тиймээс хүн ардынхаа нүдэн дээр дээд удирдлагын нэр хүнд болон өөрийн хүчинд түшиглэн хөгжих ёстой «чучхегийн» үзэл суртлыг бэхжүүлэхэд нь ямар нэг амжилт гаргах явдал  нэн чухал байна.  Өөрийн хиймэл дагуул бүхий өөрийн пуужин хөөргөх нь онцгой ач холбогдолтой. Учир нь БНАСАУ энэ салбарын технологийн талаар Өмнөд Солонгосоос түрүүлснийг өмнөд солонгосын шинжээчид хүртэл зөвшөөрөхөд хүрчээ. Тэгвэл Өмнөд Солонгос зөвхөн энэ жил л өөрийн нутгаас  өөрийн хиймэл дагуулыг бусад орны тусламжгүйгээр хөөргөх гэж байна. Энэ нөхцөл байдал сөүлийнхны дургүйг ихэд хүргэж байж болох юм. Үгүй ч байж болно. Гэвч өмнөд солонгосын одоогийн засгийн газар Пхеньяны пуужингийн хөтөлбөрт дээд зэргээр анхаарал хандуулах Японы кампанид нэгджээ.
    
Пуужин хөөргөснөөс хойш хэдэн цагийн дараа БНАСАУ-ын төв телевиз, радио, мэдээллийн агентлагийн нэвтрүүлсэн мэдэгдэлд сансрын технологийн салбарт амжилт олсноороо бахархаж байгаагаа шууд өгүүлж, хиймэл дагуул хөөргөх хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ нь тус улсад байгалийн үзэгдлийг ажиглах, геологийн хайгуул хийх, харилцаа холбоо хангах асуудлыг шийдэх төдийгүй, Өмнөд Солонгосын нутгийн зургийг сансраас авах боломж олгох нь америкийн болон өмнөд солонгосын хиймэл дагуулууд БНАСАУ-ын нутгийн зургийг авах нь Пхеньяны дургүйг хүргэдгийн адил сөүлийнхны дургүйг хүргэхгүй байх аргагүй.

Хиймэл дагуул хөөргөхөд зориулсан пуужинт технологийг байлдааны пуужин харвахад ашиглаж болох нь мэдээж. Гэвч өрнөдийн шинжээчдийн үнэлгээгээр, Өмнөд Солонгос, Япон дахь АНУ-ын цэргийн баазуудыг устгаж чадах дунд тусгалын пуужин Умард Солонгост хангалттай бий. АНУ иракийн Саддам Хусейны дэглэмтэй яаж харьцсан шиг БНАСАУ-тай тийнхүү харьцаж мэднэ гэдэгт Иракийн дайнаас хойш Пхеньяныхан эргэлзэхээ больсон юм. Өнгөрсөн зууны 90-ээд онд ардчилсан намаас сонгогдсон Билл Клинтоны үед атомыг энх тайвны зорилгоор ашиглах салбарт тохиролцож, түүнийгээ хэрэгжүүлж эхэлтэл АНУ-д засгийн газар солигдон, Жорж Буш засгийн эрхэнд ормогц дээрх тохиролцоог дор нь цуцалж, пхеньяныхан өөрсдийнх нь тайлбарласнаар ердөө л цөмийн зэвсэгтэй болохоос аргагүйд хүргэсэн сургамж ч бий.

Дашрамд дурдахад, энэ нь үнэхээр цөмийн зэвсэг байсан гэдэгт тэр үед АНУ-д бас эргэлзэж байсан ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгост баллистик  пуужин бүтээхийг хориглосон тогтоол баталсан юм.

Ардчилсан улсуудтай шинээр тохиролцсон ч ээлжит засаг солигдохоор тэр тохиролцоо орхигдохгүй гэсэн баталгаа умард солонгосынхны хувьд алга байна. Иймээс «тогтоон барих хэрэгсэл» Пхеньяны хувьд амин хэрэгцээний цагаан будаанаас ч чухал байна.

БНАСАУ пуужин хөөргөсөнд тус улсыг эсэргүүцэгчдийн хандсан байдал тус улсын хувьд энэ орны одоогийн алхмыг дэлхийд үл тоомсорлосон буюу анзааралгүй үлдснээс илүү чухал байв. Цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд /Орос, АНУ, Хятад, БНАСАУ, Өмнөд Солонгос, Япон оролцож буй/ зогсонги байдал бий болсны дараа Пхеньяныг ингэж их анхаарах болсон үед тус улстай дахиад ярилцаж эхлэх бөгөөд дипломат тоглоом үргэлжлэх юм. Тэгэхдээ АНУ умард солонгосын одоогийн эрх баригчидтай харилцаагаа хэвийн болгох нь юу л бол? АНУ эцсийн бүлэгт БНАСАУ-д засаг солигдоно байх гэж найдсаар байна. Пхеньяныхан ч тийм нөхцөлд цөмийн ч, пуужингийн ч салбарт зэвсэг хураах бодолгүй байгаа бөгөөд үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг  байнд нь хүргэх хэрэгслийг цаашид боловсруулахаа зогсоохыг л хэлэлцэхэд бэлэн байна. Хэлэлцээ нь талуудад бие биеийн байр суурийг тандаж, тухайн үеийн ямар нэг асуудлыг шийдэхэд л туслана. Энэ нь юу ч үгүй байснаас дээр, тухайлбал хямралаас гарах талаар идэвхтэй чармайлт тавьж байгааг харуулах юм.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1543317/407/trackback

profile

эди хугда

2012.11.16 13:22:40
*.199.161.214

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
726 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2139
725 Италийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт боллоо [1] Smaro 2009-04-08 1915
724 Долдугаар сарын 1-ний үймээний “сайн тал” [1] Smaro 2009-04-08 2056
723 БНАСАУ-ыг ану болон бусад улс эсэргүүцэж буйн утга учир [1] Smaro 2009-04-08 1753
» Умард солонгос зөөгч пуужин хөөргөв [1] Smaro 2009-04-07 1625
721 БНАСАУ-ын хиймэл дагуул: Зөрчилтэй баримтууд [1] Smaro 2009-04-07 1480
720 mgl-ee bagashig zar ustgad baigarai [3] Smaro 2009-04-07 1525
719 DMB gej yu we? [3] bathuu 2009-04-06 1865
718 Танд хэрэгтэй мэдээлэл bolor2 2009-04-05 1864
717 Уур бухимдлаа хянах хүчирхэг 4 арга [1] Маралгоо 2009-04-04 1986
716 Johnson & Johnson хүүхдийн шампуниас химийн хор илэрлээ Маралгоо 2009-04-03 1517
715 Нэгэн таавар Маралгоо 2009-04-03 1883
714 Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv? Redhorse 2009-04-03 1749
713 З.Бат-Отгон: Дэлхийд танигдсан түүхээ давтах цаг болсон. [3] daruuhan01 2009-04-02 4906
712 haan bank naidbargui um bna . [3] paya 2009-04-02 2809
711 Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест) [4] Маралгоо 2009-04-02 2600
710 Хүний төрсөн он сар өдрийг таах. [1] Маралгоо 2009-04-02 1981
709 Рокер зурхай [3] Маралгоо 2009-04-02 2233
708 Танд зургийн ямар аппарат хэрэгтэй вэ? [1] jooyo 2009-03-31 4566
707 Өргөн хэрэглэгддэг Интернэт өвөрмөц хэллэгүүд [1] jooyo 2009-03-30 2927
706 Admin-d handaj heleh ug...!!! [7] ~!BaaGii&NmBa!~ 2009-03-30 1948
705 Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2] Маралгоо 2009-03-30 2457
704 Бямбын Ренчингийн хэлмэгдсэн түүх Маралгоо 2009-03-30 2997
703 Tureesluulne [1] ajil48 2009-03-30 5677
702 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! [2] soragsan 2009-03-29 2759
701 arslan bar hoer [2] chonsaa 2009-03-29 2880
700 az jargaltai xos [2] chonsaa 2009-03-29 1950
699 Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал [2] jooyo 2009-03-28 3991
698 2009 ONI EREGTEI US ZASALTIIN CHIG HANDLAGA Маралгоо 2009-03-28 6581
697 sain baitsgaana uu [3] tsolmongerelo 2009-03-28 2027
696 Гэр бvл яагаад салдаг вэ? [2] ismiraldo 2009-03-28 2653
695 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
694 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
693 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2] vege 2009-03-28 2139
692 Анжелина Жоли нєхрєє асрагчтайгаа байхад нь 'барьжээ' [2] Маралгоо 2009-03-27 2189
691 Buh erchuudiin aidas 6 [2] chonsaa 2009-03-27 1842
690 П.Нэргүй: Монгол улс хямралын шатанд бус, сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна, [2] daruuhan01 2009-03-26 3247
689 Амьдралын гайхамшигт түүх - 90н саяын Гансүх [2] finepix 2009-03-25 4061
688 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1] finepix 2009-03-25 2701
687 Жаргалын төлөөх зовлон [1] Маралгоо 2009-03-25 1723
686 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [1] Маралгоо 2009-03-25 2273
685 Жижиг зүйлээр маргахын гай [1] Маралгоо 2009-03-25 1818
684 Доошоо харж унтдаг хүн бусдын төлөө төрсөн хүн мэт байдаг [6] Маралгоо 2009-03-25 3138
683 tsag hugatsaa bugdiig heLdegee"UURD hadgaL sugai " [1] omogshlol 2009-03-24 2162
682 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 1599
배너신청
자생병원

배너신청