배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Бичлэгийн тоо 2,391
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ?

Уншсан 2469 vote 0 2009.03.30 13:57:50
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/forum7/1505032
Гэр бүл, хамтын амьдрал түвшин амгалан байна гэдэг нэг насны аз жаргал. Тиймдээ ч буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг биз. Гэр бүл салалт газар авсаар байгаа. Үүний цаад далд шалтгааныг мөнгө, секс хэмээн тодорхойлох нь олонтаа ч харилцаа гэдэг чухал зүйл байдгийг мартаж болохгүй. Хоёр хүн бие биенээ дутуу ойлгосноос, үл хүндэтгэснээс цаашилбал сонголтоо гоомой хийснээс гэр бүлийн зөрчил үүсч, эцэстээ энэ нь салах шалттаан болох нь элбэг. Тиймээс юуны өмнө гэр бүлийн харилцааны асуудал дээр юу юунаас илүү анхаардаг бол амьдрал амттай жаргалтай зүйл. Ингээд та бүхэндээ төгс сайн хосууд байхын тулд баримталж явах хамгийн гол, үндсэн зарчмуудыг толилуулж байна.

Өөртөө дуртай бай
Өөртөө таалагддаггүй, өөртөө дургүй бол өрөөл бусад нь яаж чамд дуртай байх билээ. Хичнээн их ажилтай байсан ч өөртөө ганц цагийг зориулж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарал тавьдаг бол та өөрийгөө хайрладаг, өөртөө таалагддаг хүн гэсэн үг. Өөрийгөө хайхардаггүй бол энэ байдлаа өнөөдөр, яг одоо таслан зогсоо. Учир нь энэ нь ирээдүйд бий болох сөрөг үр дагаварын таатай хөрс болж өгдөг. Гоё сайхан зүйлд ухаангүй дурладаг нь хүн төрөлхтний төрөлх араншингуудын нэг билээ.

Сонголтоо сайн хий Хэдийгээр өөртөө таалагддаг, сайн мэддэг хүмүүсийнхээ дунд байгаа ч яаран сонголт хийх нь тийм ч сайн зүйл биш. Хүнтэй сууна гэдэг нэг талаар сайхан ч нөгөө талаар өөртөө ачаалал нэмж байгаа хэрэг. Тиймээс тэрхүү ачааг хэмжээнээс нь илүү хүнд жинтэй байлгахгүйн тулд сонголтоо зөв хийх нь хамгаас чухал. Хуримаа хийхээсээ өмнө хангалтгай урт хугацааг хамтдаа өнгөрүүлэхийг зөвлөе. Тав биш 50-н жил нэг дээвэр доор амьдрах хүнээ сонгож байгаа гэдгээ битгий мартаарай.

Бие биедээ цаг гарга Цаг хугацаатай өрсөж амьдрах болсон өнөөгийн нийгэмд хосууд бие биедээ цаг гаргах гэдэг төвөгтэй асуудлуудын нэг болчихоод байгаа гэж болно. Гэвч аль болох 2 биедээ, гэр бүлдээ цаг гаргаж байх нь бат бэх гэр бүлийн сайн хөрс болж өгдөг. Бие биеэ анзаарч, хайхраагүй өнгөрөөсөн тэр цаг мөч бүрээр та хоёр бие биеэсээ холдож байдаг гэдгийг санахад илүүдэхгүй Биз ээ.

Мэдрэмжтэй бай Яг л анх дурлаж, хайрлалцаж байсан үеийн мэдрэмжээрээ бай. Хайртдаа бэлэг, сюрприз барьж, болзоонд урьж, хааяадаа лааны гэрэлд оройн хоол идэх зэргээр амьдралаа үргэлж шинэлэг байлга. Хариуд нь та хоёр үүнээс ч илүү их зүйлийг амьдралаас авах болно.

Ярилц Илэн далангүй ярилцах нь аливаа асуудал хуримтлагдаж проблем бий болохоос урьдчилан сэргийлдэг, нэгэнт үүссэн асуудлыг ухаалагаар шийдэх боломж олгодог чухал зүйл. Юу хүсэж байгаа, яамаар байгаагаа бие биедээ илэн далангүй хэлж бай. Их энгийн юм шиг атлаа ихэнх нь өөрийн мэдэлгүй амьдрал дээр энэ алдааг гаргачихсан байдаг.

Сонс Хүнийг сонсож чадна гэдэг бол урлаг хэмээн нэгэн ухаантан хэлсэн байдаг. Хайртыгаа хааяа ч гэсэн сонсож дотоод сэтгэлийг нь чагнаж чаддаг бол харилцаанд нэг их асуудал үүсээд байхгүй.

Итгэж бас үнэнч бай Маш чухал зүйл. Бүх зүйл харилцан итгэлцэл дээр, урт хугацааны нөхөрлөл үнэнч байдалд тогтож байдаг гэвэл та эсэргүүцэхгүй биз ээ. Түр зуурын шохоорхолд хөтлөгдөн нэг насны ханиа гомдоож, үл ялих зүйлээс болж хардаж сэрдэх нь гэр бүлийн амьдралд бага багаар сэв суулгаж байдаг.

Тусалж дэмж Хамтын амьдрал гэдэг хамтын хөдөлмөр юм. Нэг нь ажиллаж, нөгөө нь хэвтээд байвал юуных нь хамтын амьдрал байх билээ. Хэрвээ та түүний төлөө сэтгэл, хүч гаргадаг бол тэр ч гэсэн танд мөн л тийм байдлаар хандах болно. Үргэлж бие биедээ бие болоод сэтгэлийн тус дэм өгч байх нь гэр бүлд дулаан, итгэлтэй харьцааг бий болгодог.

Уйдна гэдгээ хүлээн зөвшөөр Уйдалт бол бүх амьд амьтанд байдаг байгалийн араншин. Тиймээс хэзээ нэгэн цагт бие биенээсээ уйдна гэдгээ мэдэж, сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Нөгөө сайхан тэмүүлэл, гоо үзэмж нэг л өдөр сонин зүйл байхаа болих нь зөвхөн танайд бус бүх гэр бүлд тохиолддог асуудал. Харин энэ үеийг хэрхэн даван туулахаа бод. Хэсэг хугацаанд тусдаа байж үз. Хааяа идэр залуу насаа дурсаж ярилц. Байдлыг арай өөр, эерэг өнцгөөс нь харах гээд үз.

Хувийн орон зайгаа хадгал Хэдийгээр эхнэр, нөхөр болно гэдэг нэг л хүн болж байгаа гэсэн үг гэдэг боловч эр, эм хоёр бие биенээ а,б-гүй мэддэг болчихвол амьдрал сонирхолгүй болчихно гэдгийг бас анхаарч байх хэрэгтэй. Бид хоёр эхнэр нөхөр гээд хамаг байдгаа хамж шимж яриад, аав ээж, ах дүүгийнхээ долоон булчирхайг тоочоод байх хэрэггүй. Эхнэр нөхөр хүмүүст ч гэсэн ярих, ярихгүй юм гэж байдаг. Балансыг нь барьж, тааруулж байх хамгаас чухал. Сонирхолтой, учир битүүлэг зүйл үргэлж хүний сэтгэлийг татаж байдаг шүү дээ. Та хоёрын хамтын амьдралд амжилт хүсье!
 
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1505032/e7e/trackback
Жагсаалт

gowi3

2009.04.03 17:40:34
*.128.206.203

hi ene udriin mend hyrgie .. neted nileen suulaa heden sar ene byland orj olon hynii zuwluguu sanaa onoog unshij bnaaa.. chinii oruulsan  medee medeelel mendchilgee zuwluguu sanaa onoo ih taalagdlaa... hymyystei ewtei haritsah baidal chini taalagdsan shyy ilyy sonirholtoi medee medeelel ihiig oruulj bgaarai.. sain eej bohiig hysie  bi bas uuruu ydalgyi turnuu za amjilt hysie  
  • Хариу
profile

Маралгоо

2009.04.04 09:40:44
*.254.49.142

Баярлалаа чамд .Ээж болох гэж байгаад чинь чин сэтгэлээсээ баяр хүргье.Аз жаргал эрүүл энхийг хүсье.
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
726 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2154
725 Италийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт боллоо [1] Smaro 2009-04-08 1921
724 Долдугаар сарын 1-ний үймээний “сайн тал” [1] Smaro 2009-04-08 2069
723 БНАСАУ-ыг ану болон бусад улс эсэргүүцэж буйн утга учир [1] Smaro 2009-04-08 1759
722 Умард солонгос зөөгч пуужин хөөргөв [1] Smaro 2009-04-07 1631
721 БНАСАУ-ын хиймэл дагуул: Зөрчилтэй баримтууд [1] Smaro 2009-04-07 1490
720 mgl-ee bagashig zar ustgad baigarai [3] Smaro 2009-04-07 1541
719 DMB gej yu we? [3] bathuu 2009-04-06 1878
718 Танд хэрэгтэй мэдээлэл bolor2 2009-04-05 1875
717 Уур бухимдлаа хянах хүчирхэг 4 арга [1] Маралгоо 2009-04-04 1999
716 Johnson & Johnson хүүхдийн шампуниас химийн хор илэрлээ Маралгоо 2009-04-03 1526
715 Нэгэн таавар Маралгоо 2009-04-03 1890
714 Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv? Redhorse 2009-04-03 1758
713 З.Бат-Отгон: Дэлхийд танигдсан түүхээ давтах цаг болсон. [3] daruuhan01 2009-04-02 4930
712 haan bank naidbargui um bna . [3] paya 2009-04-02 2824
711 Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест) [4] Маралгоо 2009-04-02 2614
710 Хүний төрсөн он сар өдрийг таах. [1] Маралгоо 2009-04-02 1993
709 Рокер зурхай [3] Маралгоо 2009-04-02 2244
708 Танд зургийн ямар аппарат хэрэгтэй вэ? [1] jooyo 2009-03-31 4595
707 Өргөн хэрэглэгддэг Интернэт өвөрмөц хэллэгүүд [1] jooyo 2009-03-30 2941
706 Admin-d handaj heleh ug...!!! [7] ~!BaaGii&NmBa!~ 2009-03-30 1955
» Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2] Маралгоо 2009-03-30 2469
704 Бямбын Ренчингийн хэлмэгдсэн түүх Маралгоо 2009-03-30 3008
703 Tureesluulne [1] ajil48 2009-03-30 5695
702 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! [2] soragsan 2009-03-29 2775
701 arslan bar hoer [2] chonsaa 2009-03-29 2898
700 az jargaltai xos [2] chonsaa 2009-03-29 1960
699 Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал [2] jooyo 2009-03-28 4018
698 2009 ONI EREGTEI US ZASALTIIN CHIG HANDLAGA Маралгоо 2009-03-28 6601
697 sain baitsgaana uu [3] tsolmongerelo 2009-03-28 2040
696 Гэр бvл яагаад салдаг вэ? [2] ismiraldo 2009-03-28 2672
695 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22122
694 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 22004
693 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2] vege 2009-03-28 2150
692 Анжелина Жоли нєхрєє асрагчтайгаа байхад нь 'барьжээ' [2] Маралгоо 2009-03-27 2206
691 Buh erchuudiin aidas 6 [2] chonsaa 2009-03-27 1852
690 П.Нэргүй: Монгол улс хямралын шатанд бус, сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна, [2] daruuhan01 2009-03-26 3274
689 Амьдралын гайхамшигт түүх - 90н саяын Гансүх [2] finepix 2009-03-25 4086
688 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1] finepix 2009-03-25 2719
687 Жаргалын төлөөх зовлон [1] Маралгоо 2009-03-25 1739
686 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [1] Маралгоо 2009-03-25 2284
685 Жижиг зүйлээр маргахын гай [1] Маралгоо 2009-03-25 1828
684 Доошоо харж унтдаг хүн бусдын төлөө төрсөн хүн мэт байдаг [6] Маралгоо 2009-03-25 3157
683 tsag hugatsaa bugdiig heLdegee"UURD hadgaL sugai " [1] omogshlol 2009-03-24 2171
682 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 1607
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 33 34 35 36 37 38 39 40 41 42 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청