Бичлэгийн тоо 2,391
ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ

Авшигтан номын эгч Хуй Мин То, Шинэ Зеландын Окланд хот
Эх нь англи хэл дээр

Та хэзээ нэгэн цагт хөргөгчнөөсөө хорин таваг гоймон гаргаж, хогийн сав уруу хаячихаад, ердөө ганцхан таваг хоол идэх байсан болов уу? Ганц удаагийн өдрийн хоолны төлөө 55кв.фут(5кв.м) ойг оргүй тэгшилж, 2500 галлон(11,365л) усыг муу усны шуудуу руу асга гэвэл яах вэ? Мэдээж, та тэгэхгүй. Гэсэн хэдий ч хагас кило мах идэхэд л та энэ бүхний шалтгаан болно. Мах идэх нь байгалийн баялаг, хүрээлэн буй орчныг үр ашиггүй хэрэглэн сүйтгэж, амьтдад асар их зовлон шаналал үүсгэхийн сацуу бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна. Төмсний нухаштайгаа хамт нохой шарж идэх танд тун ч таагүй санагддаг бол өөр нэгэн өр зөөлөн амьтныг яагаад шарж идэх вэ?

Бохир усны сан:
Юта мужийн гахайн мах үйлдвэрлэгч Circle Four Farm нь 3 сая галлон (11 сая л) бохир ус хуримтлуулдаг байна. Бохир усны сан ингэж дүүрээд халихаараа 1995 онд Хойд Каролинад тохиолдсоны нэгэн адил гол мөрөн, нуурууд уруу урсан орж, байгаль орчинд маш их гай гамшиг учруулдаг юм.

НҮБ-ын нэгэн тайланд тодорхойлохдоо "машин биш харин үхэр байгаль орчинд заналхийлж буй хамгийн том аюул юм" гэжээ. Дэлхий дээр асар хурдацтай өсгөн үржүүлж байгаа үхэр сүрэг нь цаг агаар, ой, зэрлэг амьтдад хамгийн ихээр заналхийлж буйг энд баримтаар харуулжээ. Фермийн аж ахуйн мал амьтад нь АНУ-ын бүх хүн амын гаргаж буй ялгадаснаас 130 дахин их хэмжээний ялгадас гаргадаг байна. Ингэснээр ус агаарыг бохирдуулж, өнгөн хөрсний бүтцийг алдагдуулдаг. Түүнчлэн тэдгээр амьтдын биеийн болон ялгадасны хий нь 1/3 -ээс илүү метан ялгаруулдаг. Метан нь нүүрс хүчлийн хийг бодвол 20 дахин илүү хурдтайгаар дэлхийг дулааруулдаг аж. Мах иддэг хүмүүс энэхүү секундэд 86 мянган фунт (36 мянган кг)-аар гарч буй хаягдалд бүрэн хариуцлага хүлээх ёстой. Хэрэв та амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдээс татгалзвал ямар ч хариуцлага хүлээхгүй.

Нэмж хэлэхэд, махыг амтархан идэж буй маань дахин сэргээгдэшгүй нөөцийг ашигладаг. 1 фунт (хагас кило хүрэхгүй) үхрийн махыг бий болгоход 2500галлон (11365л)ус хэрэглэдэг бол 1 фунт улаан лоолийг бий болгоход 29 галлон(109л) ус, 1 улаан буудайн талх бэлтгэхэд 39 галлон(148л) ус шаардагддаг байна. Усны нөөцийн хагас, АНУ-ын ХАА-н газрын 80 хувь, шар буурцгийн ургац бараг тэр чигтээ, дэлхийн үр тарианы тэн хагас нь мал тэжээхэд зарцуулагддаг байхад нэг тэрбум хүмүүс өлсгөлөн болон тэжээлийн доройтлоор зовж шаналан, өдөр бүр хорин дөрвөн мянган хүүхэд Барууныханд зориулсан малын үр тарианы талбайн хажууханд үхэж байна. Хэдий тийм боловч бид хүрэлцээ муутай нөөцөө зохистой ашиглаж,хүмүүсийн хоол тэжээл тариалахад газраа ашиглаж эхэлвэл дэлхийн өлсгөлөнг устгах болно.

 

Сомалийн өлсгөлөнд нэрвэгдэгсэд:
Сомалийн өлсгөлөнд нэрвэгдэгсэд тусламжийн хоолонд дугаарлан зогсоно. Нэг паунд үхрийн мах боловсруулахын тулд 4,8 паунд үр тариа шаардагддаг. Орчин үеийн хөдөө аж ахуйн тогтолцоог шүүмжлэгч зонхилсон хоолны дэглэм нь дэлхийн өлсгөлөнг улам дордуулж байна гэж үзэж байна.

Шинэ Зеландынхан жил бүр зуун гучин сая мал нядалдгийг та нар мэдэх үү? Мал амьтдын ихэнх нь үйлдвэрлэлийн фермд үржүүлэгдэж байгаа бөгөөд энэхүү тогтолцоо нь хамгийн бага зардлаар олох ашгийг дээд хэмжээнд хүргэхэд чиглэж байдаг. Үүний үр дагавар болж мал амьтад амьдралынхаа хором бүрийг ухамсар, бие махбодын асар их шаналал дор өнгөрөөж байна. Тэд нар салхивч цонхгүй, бохир заваан, шорон мэт газар хоригдож, үр төлөө хэзээ ч өсгөхгүй, хөрсөн дээр хөлөө тавин хөрвөөх ч үгүй. Тэр бүү хэл машинд ачигдаж, нядлуулах цагаа болтол нуруун дээрээс ээх наран, уушиг дүүрэн амьсгалах цэнгэг агаар гэдгийг мэдрэхгүй. Ерэн сая гаруй мал Шинэ Зеландад ийм нөхцөл дор зовж, дийлэнх нь хоолойгоо огтлуулах үед амьд үлдчихээд, голоо тасартал аажмаар цус алдан тарчилж үхэж байна.


Фермерүүдийн бас нэг харгис арга бол шувуудыг цочролд оруулах замаар улам олон өндөг гаргуулахын тулд хоолыг нь 14 хоног хорьдог явдал юм. Махны үйлдвэрлэлд эр тахиа ашиггүй тул жил бүр зуун сая эрэгчин ангаахайг амьдаар нь булж, эсвэл уутанд хийн боомилж алдаг. Нядалгааны газарт тахиануудын хоолойг хэрчээд, өдийг нь зуламлахаар шалз халуун усанд дүрэх үед тэдний амь гол нь тасраагүй л байдаг.

Малчид одоо болтол үхрийг улайсгасан төмрөөр тамгалж тарчилгадаг хэвээр, үүний улмаас тэдэнд гуравдугаар зэргийн түлэгдэлт үүсдэг ажээ. Эр үхрийг засахдаа өвчин намдаагч огт хэрэглэдэггүй байна. Зовлон дээр зовлон нэмж, үхрийн бэлчээрлэдэг газрын агаар химийн бодисоор ханасан байдаг нь амьсгалын замын архаг өвчлөл үүсгэж, амьсгалыг нь зовуурьтай болгодог аж.

Саалийн үнээг дахин дахин хээлтүүлж, тугал тэжээхэд зориулагдсан сүүг нь хүмүүс хэрэглэхийн тулд тугалнуудыг нь зайлуулдаг. Саалийн үнээг өдөрт хэд хэдэн удаа машинаар саадаг ба генд нь өөрчлөлт оруулах, хүчтэй даавар ашиглах,эрчимтэй саах замаар ердийнхөөс арав дахин их сүү хүчээр гаргуулж байна.Энэ нь дэлэнгийн асар зовуурьтай үрэвсэл үүсгэдэг бөгөөд саалийн үнээдийн 50% нь үүнд нэрвэгддэг.

Өнөөгийн үйлдвэрлэлийн чиглэлийн фермийн амьтад нь гэрийн тэжээвэр амьтдын хувьд хууль бус гэж тооцогддог хайхрамжгүй хандах, зэрэмдэглэх, генийг нь өөрчлөх, архаг өвчин тахир дутуу байдалд хүргэдэг эм хэрэглэх,харгис хэрцгийгээр алагдах зэргээс хуулиар хамгаалагддагүй юм. Зохиолч, яруу найрагч Роберт Луис Стивенсон "Бидний л нэгэн адил дур сонирхол, хүсэл эрмэлзэл, эд эрхтэнтэй амьтдын цогцсыг бид идэж байна" гэж хэлжээ. Тэгтэл фермийн мал амьтад нь бидний анд нөхөр хэмээн энхрийлэн хайрладаг нохой муурнаас ухаанаар доргүй, өвчин зовлон мэдрэх талаар ер дутуугүй билээ.

Үнээнүүд хэрхэн зургаан тохой өндөр хашаан дээгүүр харайн, нядалгааны газраас зугтаан, тугал уруугаа очихын тулд долоон бээр(11 км) газрыг туулдаг, эрх чөлөөтэй болохын тулд гол гатлан сэлдэг тухай хэвлэлээр байн байн мэдээлдэг нь дээрхийг гэрчилж байгаа биш үү. Их Британий Засгийн Газрын шинжлэх ухааны зөвлөх Др.Доналд Врумын нээснээр гахай ч бас нэлээд нарийн ухаантай аж. "Тэдний юм ойлгох чадвар нохойноос ч илүү бөгөөд гурван настай хүүхэдтэй тэнцэхүйц ухаантай байдаг нь гарцаагүй" гэжээ.

Эх дэлхийгээ аварч, хүн амьтдын зовлон шаналлыг нимгэлэхэд таны хийж чадах хамгийн чухал алхам бол цагаан хоолтон болох явдал юм. Нийлмэл нүүрс-ус, уураг, эслэг, омега гурав, амин дэм, эрдэс бодисоор баялаг мацаг(цагаан)хоол нь зохистой хэмжээний шим тэжээлээр ханган, насан туршийн эрүүл чийрэг амьдралд хөтлөх хоолны горимыг дадуулах үндэс болж өгдөг. Профессор Колин Кампбелын "Хятадын судалгаа" хэмээх номонд буй няцаахын аргагүй нэгэн зүйл бол: "Ирэх арван жилд та бүхэн амьтны гаралтай уураг нь хамгийн хортой хүнс тэжээлийн нэг юм... хүнс тэжээлд амьтны уураг өчүүхэн төдийг нэмэхэд л өвчин тусах эрсдэл огцом өсдөг гэдгийг зайлшгүй олж сонсох болно" гэсэн байна. Цагаан хоолтон хүүхдүүд үеийнхнээсээ илүү өндөр оюуны итгэлцүүртэй байдаг, цагаан хоолтнууд махан хоолтнууднаас дунджаар 6-10 жилээр урт насалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.Түүнчлэн тэдний хувьд зүрх судасны өвчин, хавдарт өртөх магадлал 50% бага байдаг. Харин махан хоолтнууд цагаан хоолтнуудыг бодвол таргалах магадлал ес дахин их байдаг байна.

Үүний эсрэгээр олон хүн ургамал ч гэсэн амьтай гэж маргалддаг. Энэ үнэн, гэвч ургамал зөвхөн 10%-ийн ухамсартай байдаг бол амьтдын ухамсар хүнийхтэй дүйцэхүйц юм. Ургамал шилжин явах чадваргүй тул өвдөлт мэдрэх нь туйлаас бага. Иймээс ургамал нь сүүн тэжээлтнээс физиологийн хувьд тэс өөр юм. Хэрэв та модны навч мөчрийг тайрвал харин ч цэцэглэж илүү сайхан ургана. Амьтад харин байнга тайрч хяргуулж байхыг хүсдэггүй.Үхрийн нэг хөлийг нь тайрчихаад дөрөв болж ургана гэж та бодож чадах уу?

Хоол хүнсний зориулалтаар амьтдыг өсгөж үржүүлж буй нь дэлхийг сүйрэлд хүргэж байна. Хүрээлэн буй орчин,байгалийн баялаг, бидний эрүүл мэнд доройтсоор л байна. Хүмүүс хэдийгээр аллагыг идэвхтэй сайшаадаггүй ч, нийгмээс нь хөхүүлэн дэмждэг тэрхүү мах идэх зуршлыг олж авахдаа идэж байгаа амьтныхаа чухам юу үзэж туулдаг тухай ямар ч үнэн зөв ойлголтгүй байдаг билээ. "Нэг л удаа мал нядалгааны газар очсон хүн насаараа цагаан хоолтон болно. Учир нь тэдгээр амьтад бидний л гайгаар айж шаналан бахирч байгаа билээ" гэж хэлцэх нь ч бий. Тиймээс та хэзээ нэгэн цагт аль нэгэн хөөрхий амьтныг шарж идэхээр шийдвэл мах нь хамгаас хайртай анд нохойны чинь махтай адилхан гэдгийг санаарай. Цорын ганц ялгаа нь тэр амьтныг хүмүүс тарчилган зовоож байсан юм шүү.

Дараах вэб хаягуудад айж цочром олон зураг бий.
http://www.goveg.com/photos.asp
http://www.viva.org.uk/photogallery/galleryindex.htm

Дараах хаяг дээр малын нөлөөллийг харуулсан глобал газрын зургуудыг олж болно:
http://www.virtualcentre.org/en/library/key_pub/longshad/a0701e/A0701E09a.pdf

 

Халуун бүсийн ой- Дэлхийн
ногоон уушиг
Халуун бүсийн ойг шатаах нь
байгалийн экосистемийг эвддэг
Энэ шатсан, үржил шимгүй халцгай газар
ердөө хэдхэн гамбургерийн үнэтэй!

*Энэхүү өгүүллийг дунд сургуулийн төгсөх ангийн сурагч 17 настай охин бичжээ. Энэ нь түүний шалгалтын материал байсан бөгөөд тэр үүндээ онцсайн үнэлэгээг авчээ.

Энэ хуудсыг найздаа санал болгох

 

 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1495616/393/trackback

profile

chonsaa

2009.03.28 13:58:41
*.159.5.54

edi hugda

2012.12.09 11:13:54
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
726 Enhbayar gj hen be? [4] sarmisxan555 2009-04-08 2139
725 Италийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт боллоо [1] Smaro 2009-04-08 1915
724 Долдугаар сарын 1-ний үймээний “сайн тал” [1] Smaro 2009-04-08 2056
723 БНАСАУ-ыг ану болон бусад улс эсэргүүцэж буйн утга учир [1] Smaro 2009-04-08 1753
722 Умард солонгос зөөгч пуужин хөөргөв [1] Smaro 2009-04-07 1625
721 БНАСАУ-ын хиймэл дагуул: Зөрчилтэй баримтууд [1] Smaro 2009-04-07 1480
720 mgl-ee bagashig zar ustgad baigarai [3] Smaro 2009-04-07 1525
719 DMB gej yu we? [3] bathuu 2009-04-06 1865
718 Танд хэрэгтэй мэдээлэл bolor2 2009-04-05 1864
717 Уур бухимдлаа хянах хүчирхэг 4 арга [1] Маралгоо 2009-04-04 1986
716 Johnson & Johnson хүүхдийн шампуниас химийн хор илэрлээ Маралгоо 2009-04-03 1517
715 Нэгэн таавар Маралгоо 2009-04-03 1883
714 Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv? Redhorse 2009-04-03 1749
713 З.Бат-Отгон: Дэлхийд танигдсан түүхээ давтах цаг болсон. [3] daruuhan01 2009-04-02 4906
712 haan bank naidbargui um bna . [3] paya 2009-04-02 2809
711 Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест) [4] Маралгоо 2009-04-02 2600
710 Хүний төрсөн он сар өдрийг таах. [1] Маралгоо 2009-04-02 1981
709 Рокер зурхай [3] Маралгоо 2009-04-02 2233
708 Танд зургийн ямар аппарат хэрэгтэй вэ? [1] jooyo 2009-03-31 4566
707 Өргөн хэрэглэгддэг Интернэт өвөрмөц хэллэгүүд [1] jooyo 2009-03-30 2927
706 Admin-d handaj heleh ug...!!! [7] ~!BaaGii&NmBa!~ 2009-03-30 1948
705 Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2] Маралгоо 2009-03-30 2457
704 Бямбын Ренчингийн хэлмэгдсэн түүх Маралгоо 2009-03-30 2997
703 Tureesluulne [1] ajil48 2009-03-30 5677
702 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! [2] soragsan 2009-03-29 2759
701 arslan bar hoer [2] chonsaa 2009-03-29 2880
700 az jargaltai xos [2] chonsaa 2009-03-29 1950
699 Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал [2] jooyo 2009-03-28 3991
698 2009 ONI EREGTEI US ZASALTIIN CHIG HANDLAGA Маралгоо 2009-03-28 6581
697 sain baitsgaana uu [3] tsolmongerelo 2009-03-28 2027
696 Гэр бvл яагаад салдаг вэ? [2] ismiraldo 2009-03-28 2653
695 Ардчилсан намын “тэнэглэл” [2] Manaach01 2009-03-28 22055
694 Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2] Manaach01 2009-03-28 21932
» ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2] vege 2009-03-28 2139
692 Анжелина Жоли нєхрєє асрагчтайгаа байхад нь 'барьжээ' [2] Маралгоо 2009-03-27 2189
691 Buh erchuudiin aidas 6 [2] chonsaa 2009-03-27 1842
690 П.Нэргүй: Монгол улс хямралын шатанд бус, сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна, [2] daruuhan01 2009-03-26 3247
689 Амьдралын гайхамшигт түүх - 90н саяын Гансүх [2] finepix 2009-03-25 4061
688 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1] finepix 2009-03-25 2701
687 Жаргалын төлөөх зовлон [1] Маралгоо 2009-03-25 1723
686 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [1] Маралгоо 2009-03-25 2273
685 Жижиг зүйлээр маргахын гай [1] Маралгоо 2009-03-25 1818
684 Доошоо харж унтдаг хүн бусдын төлөө төрсөн хүн мэт байдаг [6] Маралгоо 2009-03-25 3138
683 tsag hugatsaa bugdiig heLdegee"UURD hadgaL sugai " [1] omogshlol 2009-03-24 2162
682 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 1599
배너신청
자생병원

배너신청