Нефть импортлогч компаниуд өчигдрөөс эхлэн шатахууны үнийг литр тутамд 160 хүртэл төгрөгөөр нэмлээ. Өмнө нь шатахууны үнийг 20 хувиар нэмж магадгүй гэсэн яриа гарч байсан ч холбогдох хүмүүс ирэх cap хүртэл үнэ хөдлөхгүй гэдгийг хэлсэн. Гэвч энэ долоо хоногийн лхагва гаригт "Нефть хий" ассоциаци хуралдсаны дараа нефть импортлогч компаниуд шатахууны үнээ нэмжээ. Шатахууны үнэ нэмэгдэх сургаар жолооч нар хэд хоногийн өмнөөс ШТС-уудад урт дараалал үүсгэсэн билээ. Шатахууны үнэ нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй гэсэн айдас иргэдийг хамгийн их түгшээж байгаа юм. Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Ч.Амарсайхнаас шатахууны үнэ ямар үндэслэлээр нэмэгдсэн талаар тодрууллаа.
-Өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн зарим нефть импортлогч компани шатахууны үнийг 160 хүртэл төгрөгөөр өсгөж байна гэсэн мэдээлэл ирлээ. Үүнд тайлбар өгнө үү?
-Энэ долоо хоногийн лхагва гаригт нефтийн бүтээгдэхүүний хилийн үнийг 15-31 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор шатахууны үнийг нэмж байгаа гэх мэдээлэл ирж байна.
-Хилийн үнэ нэмэгдсэнээр шатахууны үнэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Шатахууны үнэ 20 гаруй хувиар нэмэгдэх ёстой.