Аниргүй өрөө нь хаалга цонхтой жирийн байшин
Амьдрагч залуу  нь сэтгэл цоожтой нууцлаг нэгэн
Бүлээхэн тааламжит  үнэрээ цоожны нүхээр урсгаад
Бүсгүйн хөнгөн алхаа үүдэн дээрээс нь буцдаг
Үдэн гаргагч саранд гомдлоо шивнэсэн бүсгүй
Үл тоосон залуугаас сэтгэл салган оддог
Идэр нас нь учиралд дуудан догдлох зүрхтэй
Эзэн залуу нь болзоо хориотой үнэнч нэгэн
Халуухан уруулын хэвээ цамцан дээр нь үлдээгээд
Хайрын бүжигт урьсан бүсгүй ганцаар буцдаг
Угтан авагч саранд гомдлоо шивнэсэн бүсгүй
Урам хугалсан залуугаас сэтгэл салган оддог

Аниргүй өрөөнд амьдрагч залуугын

Идэр зүрх эзнээ зэмлэсээр ........

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар