Биеэр бүгдээрээ очиж үзээгүй ч

Бидний ихэнх нь сайн мэдэх

   Холын хол тэртээд орших

   Хойд африкын Марокко улсад

Сонсоод уярч дуулах дуртай

Сонсголонтой уяангалаг касабланка дууны

   Төрөлх  боомт хот касабланка

   Төсөөлөлөөс ангид бодит оршдог  оо

Атлантын далайн намуухан эрэг

Асар үзэсгэлэнтэй наран шарлага

    Аялагч жуулчдын сэтгэлийг булаах

    Амраг хосын саатан зугаацах

Надаас чам руу чамаас надруу

Наалинхай уяран урсах хайрын

   Нандин ариун бүхнийг чимэх

   Нарлаг сайхан диваажин касабланка

Үгээрээ  үргэлж хэлээд ч баршгүй

Үнсээд тэврээд таалаад ч ханамгүй

   Үүрдийн хайрыг зүрхэнд шингээх

   Үлгэрийн гайхамшигтай хайрын касабланка

Үхэшгүй мөнх үнэнч хайрын

Үүрийн тунгалаг цагаахан гэгээ

   Үргэлж мандан бадрах мэт

   Үзэсгэлэнтэй дотно тааламжтай касабланка

Аяа сэтгэлд нэг л  гэгээлэг

Анх сонсоод л дахин сонсомоор

Аялгуу эгшиглэнт дуу касабланка

khan       5/27    14.56m