Амьдарч ажиллаж зүтгэж

Амь зуулгаа олж буй

  Өөчилж муулахын аргагүй

  Өмнөд Солонгос улс маань

Үл эвлэрэх Коммунист

Үгээр хэлэхээс ч эмээдэг

  Умардуудтайгаа таарамж муутай

  Уй гашуу ч болж мэдэхээр

Эгзэгтэй орчин цагт

Эв эеийг хичээгээсэй хэмээн

  Хүсэмжилж итгэж хүлээж

  Хүн бүр л  зовж шаналж

Битүүхэн ханцуйндаа залбирч буйд

Би л лав хүндэтгэлтэй хандана

 

Дайн бол нийгмийг эмчилдэг гэх

Давс хужирыг нь тааруулсан

  Нилээд нухацтай бодууштай

  Нэг тийм онол  ч байдаг

Хямрал дайныг дагуулах нь

Хэзээнээсээ байж л байсаан

  Дайтахад шалтгаан шалтаг хэрэгтэй

  Даамай сайхан шалтгаан бий л дээ

Хүйтэн дайны сүүлчийн

Хүйдэс дагуулсан нийгэмтэй

  Умардууд өмнөдөө үзэн ядна

  Уур нь хүрч уушиг нь сагсайна

Үе үехэн л зөрчил үүснэ

Үнэмшилтэйхэн  шалтаг л хэрэгтэй

 

Саяхан харин өмнөдийн хөлөг

Санамсаргүй ч юм уу сөнөчихлөө

  Зэвсэглэлээр хэт хөөцөлдөх

  Зөрүүд айхтар умардыг

Сайтар дөнгөж хашраахаар

Санаатайгаар Америкууд үйлдсэн гэж

  Хардаж сэрдээд л байх

  Хаанаас хэнбугай  сөнөөснийг

Чухам сөнөөгч этгээд

Чөтгөр хоёр л мэдэх байх

  Буруутай буруугүй гэлцэж

  Буй болсон бодит нөхцөлд

Өөр өөрийн өнцгөөс

Өнгөц бас нухацтай

  Өнгө өнгийн таамаглалыг

  Өгч авалцаж байх юм

Нэгдсэн үндэсний байгууллагаар л

Нүгэлтэй нүгэлгүйгээ дүгнүүлэх бизээ

 

Харваас цэргийн алба хаагаагүй

Хачин дэмий гулжгар гонзгой

  Боловсрол нь мэдээжээр нимгэн

  Болхидуу дэвэргэн дүйнгэдүү

Хэд хэдэн таворишуудыг

Хэлэлцэж байхыг нь сонслоо

  Монгол эрсийн нэрийг баасдах

  Муйхар мулгуу тэд нар

Хөлсний цэрэгт явна гээд

Хөөрцөглөж эргүүтэж байна

 

Муусайн Солонгосууд хоорондоо

Муугаа үзэлцэж байлдаасай

  Мөнгө ч олигтой хураасангүй

  Мөнгөжих аятахан боломж

  Мөн ч сайхан тохиолооо гэж

  Мөнчгөрөө бөнжигнүүлэн дохилцоно

Аймшигт дайн байлдаан гээч нь

Амныхаа зоргоороо чалчаад

Айхтар ихээр хүсэх ч юм биш ээ

Адаглаад л донгосох жулдрайнууд

Амьны гарз болж чад хийхэд

Аав ээж авгай хүүхэд нь

Асар ихээр гашуудан уйлна

 

Комьпютерийн тулаант тоглоомоор

Коршокноосоо хөндийрэнгүүт  тоглосоор

  Донтоод усан тархилсан

  Дожоогүй мөртлөө бардам

Хүүр үхдэлд  таашаадаг мэт

Хөөрүү сагсуу бас шуналтай

  Ярьдаг өмсдөг л болохоос

  Яаж ч бодсон хүн биш

  Янзын хүн дүрстэнүүд

  Яасан их олшроо вэ?

  Ямар эрхтэнээрээ сэтгэдгийг нь

  Яг нэг сайн харахсан

  

khan