Болзоонд зогсон гэрийн минь гадаа өнжиж

Бороонд норон цонхон дор минь хоноогүй ч

Зүрхний гүнд харин чи хайр асаахдаа

Зуурдын биш үүрдийн жаргал амласаан

 

Хааяа хааяахан чамдаа хатуу үгс чулууддаг ч

Халуун үнсэлт зөөлөн харцанд чинь би уярдаг аа

Хавар хаврын шувуудыг чамтай хамт угтаж

Намар намрын шувуудыг чамтай л хамт үднэ ээ

ХАНЬ МИНЬ ЭЭ