Халуун зүрх догдлуулан надад чи минь ирсэн болохоор

Хайртай гээд шивнэх минь уруул минь хүртэл чинийх ээ

Харанхуйн дунд ганцаардаад шүлэг тэрлэж суухад

Хайрын тухай мөрт бүр чинийх ээ

 

Бал бурам шиг хайрыг надад чи минь өгсөн болохоор

Бурхны хайрласан хишиг зөөлөн үнсэлт хүртэл чинийх ээ

Чичирсэн гараар нүцгэн биеийг таалахад

Чивчирсэн хүсэл тачаал бүр чинийх ээ

 

Өнгөрүүлсэн бүхий л амьдралаа сэтгэлийн салхиар хийсгэчихээд

Өөрийн чинь төлөө төрсөн Янжинлхам болдогоо би

Миний гэх юм надад үгүй болохоор

Магад би өөрөө хүртэл ЧИНИЙХ ЭЭ