Дахиад чи миний гарыг халуун гараараа атгахгүй

Дахиад чи бид хоёр өвлийн хүйтэнд дулаахан сэтгэлтэй алхахгүй

Дахиад чи миний гарыг үнсэхгүй

Дахиад чи намайг тэвэрч сэнсрүүлэхгүй

Дахиад чи памбагар гараараа нүүрээ дарж ичингүйрэхгүй

Дахиад чи над руу зөөлөн инээмсэглэхгүй

Дахиад чи зөрүүдлэхгүй

Дахиад би чамайг мессенжерээсээ хасахгүй

Яагаад гэвэл чи намайг нэмэхгүй

 

Ямар ч байсан найз хэвээрээ үлдэнэ гэчихээд

Яваад өгчихсөн байна, бүгдийг хаяад...

Хөөрхөн хонгор хүүгээ

Өтөл буурал ээжийгээ

Өлгий сайхан нутгаа

Өнөр олон найз нараа


Яагаад ийм эрт явчихав даа.

 

2010.06.13