Хэрвээ та нэгэнт шийдэж

Хэн нэгнээс өндөрт гарахыг хүсвэл

Хүн хүнээс агуу зорилготой бай.

Хүрэх боломжгүй гэх тэр оргилд тэмүүл.

Урагшлах зам хэцүү, бартаа чулуу ихтэй.

Ухарч няцмаар санагдах бэрх өдрүүд цөөнгүй.

Энэ л үед та зориг шантарч болохгүй

Ээлжит чулууг дөрөөлөн цааш мацах ёстой

Ахих тусам хүч орж

Алдах тоолонд туршлага суусаар

Алсын оргилд нэг л өдөр та хүрнэ.

Ахиад ямар ч оргилоос айхгүй үе танд ирнэ.

Эргээд нэг хараарай уулын бэл тийш

Энгийн гэж нэрлэгдсэн хүмүүс танд харагдана.

Өгсөхөөс шантарсан учраас тэд тэндээ үлдсэн.

Өөдөө мацсан учраас та энд ирсэн.

Та бүгдийг харахгүй ч

Тэд таныг харцгаана. Таны хэлсэн үгс

Салхиар дамжин цуурайтна.

Харин та үүндээ Бардаж огт болохгүй.

Хальт гишгээд доош унасан

Хүмүүсийн алдааг бүү давтаарай.

Даруу шудрага зангаар оргилд өөрийгөө бэхэл

Дахиад цааш өгсөх арга замыг хай.

Энэ л амьдралын тань утга учир

Эгшин бүрээс , алхам тутмаас аз жаргалыг та мэдэр