Аяар амгалан  суухад ганцаардал ирж хоргооно
Амирлин хүрэн зүрхэнд минь цэврүү үсэртэл холхино
Амьд тойрох хүмүүсээс сансрын зайд төөрүүлж
Арван дусал нулимсыг минь бөмбөрүүлж байж л холдоно
Зөнгөөр  амгалан суухад ганцаардал ирж ятгана
Зөөлөн хүрэн элгэнд минь бэтгэ ургатал үглэнэ
Зөгнөл итгэлийн жаргалыг далайн шуурганд хийсгэж
Зөрүүд гомдомхой аашыг минь хөдөлгөж байж л амрана

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар