Зүрхний минь чинад он цагийн цаана
Зүүд мэт зэрэглээтэн үлдсэн хүүхэд нас минь
Чи бидний багын дурсамж гэгээн бодолд мөнхөрч
Чин зүрхний гүнд зураг болон амилсан
Тоглоомоо булаалдаж нэгэн гэрт өссөн ч
Тоглоомоо эрж нэгэн зүгт гүйлдсэн ч
Тавилангаа даган хоёр алсыг зорьлоо
Тавиландаа хөтлөгдөн амьдралын жимээр одлоо
Шаналж гомдоллохын хэрэггүй ээ,  дүү минь 
Шувууд бүхэн үүрээ орхидог орчлонгийн жам шүү
Шантарч, зовохын алинд ч “эгч минь” гээд дуудаарай
Шаргал нарны доор хүний дайтай л яваарай.
Салгуун хорвоод ахан дүүсээ л гэсэн
Салшгүй сэтгэлээр мөнхийн холбоотой шүү
Санахын алсаас эцэг эх минь дуудна
Салгуун холоос цусан холбоо минь дуудна
Сайн яваарай хэмээн гэгээн ерөөл өргөцгөөнө
Сайхан хорвоод амьдрал биднийг дуудна                       
“Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүврээс



emoticon
profile
Эд хөрөнгө найз нөхөр биш
Ха
рин найз нөхөр эд хөрөнгөemoticon