Бичлэгийн тоо 5,522
Хайр бүхэн надад илч нэмэн ирдэг
Хамба торгон үгсээр нь хөнжил урлаж сэтгэлээ хучдаг
Хадаг шиг нандин дурсамжаас нь
Хайтан цэцэг хайчилж хөнжилөө гоёдог
Учирал бүхэн надад гэгээ нэмэн ирдэг
Урам шагнасан үгсээр нь шүлэг урлаж сэтгэлээ чимдэг
Уулзалт болзоо бүхнээс нь
Уран шаглааст үг мэтгэж шүлгээ гоёдог
Дурлал бүхэн надад нөмөр нэмэн ирдэг
Дуураймал үгүй үгсээр нь шүхэр урлаж бороонд зогсдог
Догдлол хүлээлт бүхнээс нь
Донж төсс өнгө уусгаж шүхрээ гоёдог
