Хөлчүү манан хөлнөөс зуураад
Хүний хүүхэн зүрх зүсээд
Маргаашийн тухай тархи гутгалдаад
Монголын тухай сэтгэл ураад
Уудаг архичин шиг нь бишээ энэ
Уулгадаг архи шиг нь болсон тэр
Түрүүвч нь мөнгөнөөсөө үнэтэй
Төрсөн нутаг мөнгөнөөс ч цөөхөн, ганц
Харахад сайхан л юм цэцэг нь сарнай гэх
Хэлэхэд сайхан л юм тусламж нь зээл гэх
Үүлнээс урссан тунадас их ч бага ч
Үнэндээ газартаа зохихгүй ихдээд л багадаад л
Хөлгүй хөлчүү мананд живээ, дуусаа
Хүн хүнээ, хүү нь ээжээ хайрлаарай, амж

зарим хүмүүсийн бичсэнээс үг авлаа, санаа үүслээ. D.Monh
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn