Бичлэгийн тоо 5,522
Уул уулсын энгэрт чимэг болжУрсах голын эргээр өнгө нэмжУчралт хосын болзоонд бэлэг болжУрд насандаа нэгэн цэцэг байлаа би Болзоонд хайртдаа барих гэж дурлалт хосБудгийн сайхнаар урлах гэж уран зураач Бийрийн үзүүрээр шүлэглэх гэж яруу найрагчБадаг дуундаа мөнхлөх гэж дуучин болгонБүгд надад хайртай байсаан Гоёмсог төрхөөрөө ургамлын дотроосГайхам үнэрээрээ цэцэгсийн дундаасГанцаараа бусдын харцыг булаасанГал халуун хайрын бэлэгдэл байлаа би Улаан дэлбээтэй гоёмсогт хэн бүхэн дурладагУтсан ишин дээрээ гэвч хэр удаан тогтоховХамгаас илүү үзэсгэлэнгээрээ орчлонд гайхууллаа чХан хорвоогийн мандал дээр хичнээн наслана гэхэвХарамсмаар богино тавилан тэр л байсаан Өмнөх төрөлдөө би цэцэг байлааҮнэрлэхийн төдийд дурласан бүхэнӨрсөн тасдаж өөрийн болгодогӨрөвдмөөр тийм л тавилан юм билээ Нүдтэй бүхний хүсэл цуглуулж нүгэл болсноосНүүдлийн шувуудад аялгуу дайдаг дуучин байх минь яалааИхэмсэг гоо төрхөндөө шунал хуруулж явснаасЭгэл даруу эрдэмт нэгэн хүмүн болох минь яалааЭнгүй хорвоод хүртэх жаргал тэр байхсаан Ялдам авхайн гэзгэнд хатгуур болжЯруу найрагчийн шүлгэнд бадаг нэмжЯмар сайхнаар намайг магтан дууллаа чЯавч би ахиад хойд насандаа цэцэг болж төрөхгүй
Эд хөрөнгө найз нөхөр биш
Харин найз нөхөр эд хөрөнгө
Харин найз нөхөр эд хөрөнгө