Бичлэгийн тоо 5,522
манан дунд хөлчүү суухад
маргаашын өдөр гэж байхгүй нь сайхан
сүүмгэр хараат согтуу нүдэнд
сүүтийж торсон бүсгүйчүүд хөөрхөн
сүүлчийн зоосоо шавхаж байсан ч
сүйрлээ дуудан гунихгүй нь сайхан
дарсны аагинд шатаж суухад
дараагын өдөр гэж байхгүй нь сайхан
ичихээ мэдэхгүй ирмэх нүд
эрлээ голохгүй нь дэндүү сайхан
инээд алдсан задгай бүсгүйн
энгэр цээжээр тэнэх сайхан
гэмшсэн сэтгэл үнгэгдсэн цамцтай
гэрийнхээ үүдэнд түгдэрч зогсоходоо
гэргийнхээ өмнөөс хэлэх үггүй
гээгдсэн өдрийг дотроо хараана
шартсан цээж хоосон түрийвчтэй
шаналалын оронд тарчилж суухдаа
урьд өдрийн жаргалын золиосонд
уйлж суугаа эхнэрээ аргадна
