Бичлэгийн тоо 5,522
Харьд яваа нэгнийгээ хамгийн муугаар хэлэх юмХайртай биднээсээ холдлоо гэж ад шоо ч үзэх юмХалуун нар, хүйтэн жаварт ч тэд биднийгээХатан зүрхэндээ санаж, бэтгэрсээр л яваа шүү дээ Гадаадад яваа нэгнийгээ хэцүү бүхнээр хэлэх юмГанц удаа ч ирсэнгүй гэж тунирхлын үгс илгээх юмМэдэх мэдэхгүй олны дунд бүтэн нойргүй зарим ньМэргэн ухаан, эрдэмд сурахаар хичээж л яваа шүү дээ Олон бээрийн тэртээх ондоо хэл соёлтойОюун ухаанаа тэнцүүлж шамдаж яваа шүү дээОйворгон зарим нь алдаж, бүдрээ л биз яахавОдоо тэднийгээ зэмлэхээ түрхэн ч гэсэн азнаач ээ Алсад яваа заримыгаа арай дэндүү муулах юмАмраг нөхдөө тоосонгүй гэж гомдлын чулуу шидлэх юмАр гэр, эх орноо зүрхэн дотроо эрхэмлээдАмрах ч завгүй ажлын талбарт явдаг шүү дээ тэд чинь Хамаг Монголын нэрийг дэлхийн сонорт хүргэхХүндтэй даалгавар биелүүлж яваа элгэн садан минь ээХаа холын газар хүний дайтай яваад чиньХамгийн ихээр бахархаж гэгээн ерөөл өргөе Алгаа дэлгээд анд минь гэж найрссан Алс холын нөхдөөсөө алив сайныг сураадАрд олон, эх нутагтаа амар мэнд л ирээрэйАлд цэнхэр хадгаа дэлгээд угтан тосъё бид чин
Эд хөрөнгө найз нөхөр биш
Харин найз нөхөр эд хөрөнгө
Харин найз нөхөр эд хөрөнгө