Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Доктор Патрициа Векслерийн үзэж буйгаар арьсаа гуужуулах нь эрүүл сайхан арьстай байхад хамгийн чухал гэнэ. Харин нунтаг элсэн чихэр бол хамгийн сайн арьс гуужуулагч аж. Тиймээс угаалгын өрөөндөө элсэн чихэртэй сав тавиад усанд орох болгондоо үүнээсээ атгыг авч, бүх биедээ түрхэн, массаж хийх маягаар зөөлөн үрэх хэрэгтэй. Дараа нь шүршүүрт ороход элсэн чихрийн нунтаг кристалууд дорхноо хайлж, хатах болно. Элсэн чихэр идсэнээс хамаагүй илүү үр дүнтэй.
Оливын тос
Эртний Ромчууд биеэ бүхэлд нь оливын тосоор тосолж, үсээ бараг хусдаггүй байсан нь цаанаа нарийн учиртай аж. Кетчупны хоосон сав олоод оливын тосоор дүүргэж угаалгын өрөөндөө тавь. Дээрээс нь хэдэн дусал лавандер эсвэл дурын үнэртэнгээсээ хийж болно. Арьсаа гуужуулж, сайн хатаасны дараа оливын тосноосоо авч бүх биедээ массаж хийх маягаар түрхэнэ. Дараа нь яах вэ гэж үү? Арьс яг л торго шиг зөөлөн болно. Үс хуурайшихад мөн алгандаа оливын тос дусааж, хуйхандаа иллэг хийж, үсний үзүүрийг тосоор сайн арчиж өгөөрэй.
Зөгийн бал
Зөгийн бал ханиадыг дарж, царай оруулдаг гэж хэн мэдэх билээ. Зөгийн балнаас нүүрэндээ жигд түрхэх маш сайн. Зөгийн баланд олон төрлийн амин дэм байдаг учраас арьсыг чийгшүүлж, антибиотек нь элдэв нянг устгадаг. Эхлээд элсэн чихрээр арьсаа гуужуулж өгвөл бүр сайн.
Нимбэгний шүүс
Нимбэгний шүүсээр хийхгүй юм гэж бараг байхгүй. Шинэхэн нимбэг тусмаа бүр сайн. Нимбэгний шүүсэнд хумсаа дүрвэл хумсны шар арилна. Мөн хүнсний содыг нимбэгний шүүсэнд хийж, шүдээ зайлвал шүд цагаардаг. Аяга бүлээн усанд шинэхэн нимбэгийг шахаж хийгээд уувал хоолны шингэц сайжирна. Өглөө уувал бүр сайн. Хоол боловсруулах эрхтэн чинь танд баярлах болно. Итгээрэй.
Тараг
Нүүр улаа бутарч, шатах гэж байгаа мэт халуу оргих үед хамгийн тохиромжтой эмчилгээ бол тараг түрхэх. Тараг цочирсон арьсыг тайвшруулж, цайруулах үйлчилгээтэй. Ялангуяа халуун ногоотой хоол, эсвэл хэдэн хундага дарс уусны дараа нүүрэндээ тараг түрхэхэд гэмгүй. Маск тавьдагтай адил нүүрэндээ жигд түрхээд 15 минут байлгана. Дараа нь нүүрээ угааж, оливын тос нимгэн түрхээрэй.
Яншуй, гаа
Амнаас муухай үнэр ханхлахад ямар ч хүнд таатай санагдахгүй. Бохь, ам зайлагч хэрэглээд ч бүр дордуулж мэднэ. Үүний оронд шүдээ угаасныхаа дараа хэлээ бас угааж, ус байнга ууж, амны цангаагаа тайлж, гаа, яншуй хүлхвэл амны муухай үнэр арилна.
Ногоон цай
Ногоон цай, цэвэр ус, улаан дарс хамгийн ашигтай ундаанууд юм. Түүнээс гадна нүд бүлцийсэн үед хэрэглэсэн ногоон цайны уутыг хөргөгчинд хийж хэсэг байлгасны дараа нүдэн дээрээ тавьбал нүд амардаг. Энэ үед гэрлээ унтрааж, тайван хэвтэх нь бас чухал.