Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гэмшил /Богино өгүүллэг/

Уншсан 935 vote 0 2010.09.15 19:04:07

“Та ямар намайг хүн гэж тоодог биш, ингэж байхаар анхнаасаа төрүүлээгүй бол дээр байсан юм” гэсээр Бадрал хаалга саван гарч түргэн түргэн алхлав. Түүний ард нугаснаасаа салах шахам савуулсан хаалга гунигтайяа чийхарч асгарах бороонд норсоор үлдлээ. Цухалдсандаа багтрах шахсан Бадрал гарынхаа араар нулимсаа хайнгахан арчаад юу ч юм амандаа үглэнэ. Хэрэв хэн нэг нь түүний хажууд байсан бол гомдож цөхөрсөн өнчин хүүгийн зовлонг ойлгох хүнгүй, нулимсаа урсгаж яваа Бадралыг харахад хичнээн өрөвдөлтэй дүр зураг бууна гэхэв. Гэхдээ “-Муу ч гэсэн намайг төрүүлсэн ээж минь шүү дээ, би арай л хатуу үг хэлчихлээ, энэ муу уурыг дээ” гэж бодохоос эргээд ормоор санагдавч, Загдад бууж өгөхгүйн төлөөх шаралхуу зандаа хөтлөгдөн: “Гэхдээ л энэ муу Загд” гэснээ гараа зангидан шууд л гудамжны үзүүр лүү зүглэв.

Дөнгөж дунд сургуулиа төгсөөд  удаагүй байгаа тэрээр үргэлж л “ээж” хэмээх тэр эрхэм нандин хүний мөрөөсөл болж ирсэн бол өнөөдөр түүндээ тунирхан гомдож яваа нь энэ

 
Хар усан бороон дундуур хаалга хэмхлэх шахан нүдсээр ахуйд угаасаа нойр нь хүрч өгөхгүй сэрвэлзэн байж, мойног хуруугаараа оймс нэхэх аядан суусан Дулам эмгэн гайхаж:
“-Үгүй, энэ хар борооноор хэн нь юм бол доо? За, очлоо очлоо” хэмээн үглэсээр хаалга нээвүү үгүй юу шалба норсон Бадрал ус үсчүүлэн байж орж ирэв.
“- Пээ, чи чинь усан хулгана болчихож. Хүү минь, юу болоо вэ? Алив наад гутлаа тайл“  гэх эмгэнийхээ тэвдсэн дуугаар Пүрэв гуай сэрэв.
Даарсандаа бөмбөгөнөн чичирсэн Бадрал үүдний дэргэдэх жижиг сандал дээр толгой гудайн хөдөлгөөнгүй сууна. Пүрэв гуай паржигнасан бүдүүн хоолойгоор аргадах зэмлэхийн аль нь үл мэдэгдэм:
“-Юунд муу эхийгээ зовоож байдаг юм бэ дээ, хөөрхий минь. Одоо удахгүй хойноос чинь ороод л ирнэ. Ганц удаа ч гэсэн чамайг буцаад очвол баярлана даа. Намайг тэгсэнгүй л, ингэсэнгүй гэхээс биш эхийгээ ер нь баярлуулж үзсэн хүн үү чи?” гэхэд Бадрах бухимдалаа барьж ядан:
“-Тэр чинь миний ээж бишээ, биш байсан бол дээр байсан юм. Надаас илүү тэр архичин Загд нь хэрэгтэй биз” гээд огшиж ирсэнээ чимээгүй боллоо.

“-Миний хүү тэгж болдоггүй юм, ямартай ч төрүүлсэн эх чинь шүү дээ” гэсээр эмгэн аягатай цай түүнд барихад, Пүрэв гуай гэнэт таягаа барин гар нь чичирч:
“-Өдий наслахдаа ийм эрэг хаднаас төрсөн мэт хүнийг үзсэнгүй. Хөгшин би хүртэл одоо хэрнээ бурхан болсон ээжийхээ хойноос сэтгэл өмөрч суудаг. Надад чам шиг ижий минь гээд дуудах хүн байсан бол... ” гээд сүрдмээр болсоноо үгээ гүйцээж түвдэлгүй түргэн гэгч гаансаа авч амандаа зуусанаа:
“-Алив тэр гал хаа байнаа?” гээд мунгинаж байсанаа алгуурханаар царайгаа төв болгон Бадрал руу харж:
“-Бага залуу чам шиг л байлаа. Ижийхээ өмнөөс ганц ч үг сөрж үзээгүй юм даг. Харин нэг удаа саахалтын хүүхдүүдтэй шагай наадаж ээждээ шагналыг нь авчрана гэж. Тэр үед  “яваад хэрэггүй ээ” гээд байхад нь хэлэлгүй сэмхэн явчихаад долоо хоноод ирсэн чинь.  Муу ижий минь намайг хайж яваад... ” гэснээ хоолойнд нь ямар нэг юм тээглэх шиг болоод шүлсээ гүдхийтэл залгиж:
“-Бурхан болсон байсан даа” гээд шүүрс алдав.
Асгаран орох бороо дээвэр нүдэхийн зэрэгцээ алсад цахилах цахилгаан тооноор гялсхийж, тэнгэр нүргэлэн дугарах нь даанч нэг сүрдмээр.

Энэ үеэр олон жилийн тэртээх амьдралын бэрхээс шалтгаалан аргагүйн эрхэнд хүүгээ эцэг эхдээ үлдээсэнээр үрийхээ өмнө буруутан болж яваа Уранаа Бадралыг хайхаар усан бороон дунд шавар туучин гүйнэ. Түүний ийнхүү явааг гүн нойрондоо амгалан нойрсох түүний нөхөр Загд,  охин Солонго хоёр эс мэдэх тул хээв нэг унтаж, хөшигний завсараар цахилгаан цахихад буруу харан яраглана.
Эмээ өвөөгийн дэргэд ганцаардмал өссөн жаал хүү нэг л өдөр дүүтэй, түүгээр ч үл барам энэ орчлонд ээжтэй байж гэдгээ мэдээд баярлахын ихээр баярлан байсан тэр мөчөөс хойш даруй хоёр жил өнгөрчээ. Гэвч яагаад ч юм тэдний дэргэд дасч өгөхгүйн дээр  нэг хэсэгтээ л “ээж” гэж дуудахад ч хол хөндий мэт санагддаг байв. Түүнээс хойш Бадрал гэр хорооллын намхан хашаануудын нэгэнд хэнд ч үл анзаарагдам шавар байшинд ээжтэйгээ, түүний нөхөр гэх Загд, мөн өчнөөн жил уулзаагүй дүү Солонгын хамт амьдралаа. Амьдрах ч гэж дээ, ундууцан бачимдах болгонд балчир ахуйд нь хаяж явсанд нь ээжийгээ буруутган уурсана. Бас болоогүй өнөөх Загд хааяа халамцуу ирж яшиг төвөг удахын хэрээр заримдаа тэнд байх суух газараа олж ядна. Энэ удаад мөн л Загдаас болсон хэрэг. Загд:
“-Чиний энэ хүү чинь ирсэн цагаас хойш амар тайван байж чадахаа байлаа. Энэ гэрт чинь миний байр суурь гэж юу байна айн!” гэж ирээд л агсамнаж гарна. Тэр бүрийд Уранаа бүсгүй аргадах аргаа олж ядан:
“-Хүүхэд шүү дээ энэ чинь. Та нар эвтэй байхад яадаг юм” гэж дэмий л цухалдана. Иймэрхүү байдлыг тэвчиж, тэвчээр алдсан Бадрал эхэндээ Загдыг согтуу ирэхэд чимээгүйхэн гараад явчихдаг  байсан бол одоо түүнтэй ана мана үг сөрж, эцэстээ ийнхүү хэд хэдэн удаа өсгөсөн хоёр буурайдаа ирэх болов.
Асгаран шаагих бороо улам ширүүссээр.

Бадрал энд ирэхэд хаана ч байснаас илүүтэй амарч аваад явдагсан энэ шөнө яагаад ч юм нойр нь хүрэхгүй хэдэнтээ хөрвөөн хэвтэнэ.
“Ямар ч шөнө дунд байсан миний хойноос хүрээд л ирдэгсэн”  гэж ээжийгээ далдхандаа үгүйлэх Бадрал:
“-За, энэ хар борооноор,  дээр нь тэгж хэлүүлсэн хүн юу гэж л намайг хайж ирээ аж” хэмээн өөрийгөө тайвшруулж, элдвийг бодлоо ч яагаад ч юм сэтгэл санаа нь нэг л тогтож өгөхгүй байлаа. Уур гомдол нь ч гарч, борооны шаагих дуунд хичээн байж чимээ чагнавал эмээ өвөө нь аль хэдийн унтсан бололтой. Хэр барагтайд ундууцах нь байтугай амьдралдаа хэн нэгэн рүү муухай харж  үзээгүй боловуу гэмээр хэтэрхий ч гэмээр амгалан өвөө нь энэ удаад тэгтлээ бухимдсан нь Бадралын хувьд үнэхээр гэнэтийн явдал байлаа. Өвөөгийнх нь хэлэхийн аргагүй тэр байдал, шимшрэн байж хэлсэн үг нь, тэр харц нүдэнд нь дахин дахин харагдах тусам Бадралын зүрх эмтрэх шиг болно. Чингээд хичнээн ёсгүй авирласандаа гэмшихийн ихээр гэмшиж:
“-Ерөөсөө явъя байз, нээрээ л ээжийгээ би баярлуулж үзээгүй юм байна, тэр хүн байгаагүй бол өдийд би...” хэмээн бодоод хувцасаа сэмээрхэн өмсөөд гарч одов.
Чийг үнэртсэн бороон дундуур балчиг шаварт халтиран явж байтал харанхуйн дунд цахилгаан гялсхийхтэй зэрэгцэн чанх өмнө нь хүн байх шиг харагдав. Гайхан байж дахин нэг харвал ээж нь газарт тэрийн хэвтэж байх нь тэр. Бадрахын нүд харанхуйлах шиг болов. Тэвдэж сандарсаар чичрсэн гараар ээжийгээ тэврэн усан бороон дунд даарч бээрсэнээ ч үл хайхран ухаан балартах мэт явахдаа:   “-Намайг дулаан гэрт хэвтэж байхад миний төлөө ингээд явж байх гэж, дандаа л үг сөрж байдаг миний энэ амыг дээ” хэмээн халаглан явсаар гэртээ ирэхэд, архи нь гарсан Загд нүдээ бүлтийлгэсээр Уранаа руу нэг, Бадрал руу нэг харж, Уранааг тэврэн оруулаад:

“-Солонгоо, хурдан алчуур чийглээд ир. Юу болох нь энэ вэ?” гээд Бадрал руу хандан:
“-Аан муу гай авчирсан амьтан. Чамаас л боллоо” гэж элдвээр хашгирсаар Бадралыг гэрээсээ хөөн гаргав. Дэмий үг хэлж эхийгээ гомдоосондоо гэмшин яах учираа олохгүй балмагдсан Бадрал: “Би ээжийгээ заавал баярлуулна” хэмээн өөртөө амлаад эргэж харан:
“-Загдаа, энэ чинь миний ээж, наад хаалгаа онгойлго” гэж байдаг чадлаараа хашгиртал Солонго хаалга нээж:
“-Ээж түрүүнээс хойш таныг дуудаад байна” гэв.
Бадрал арай ядан нүдээ нээж харцаараа түүнийг хайж хэвтэх ээж рүүгээ дөхөн гэмшсэндээ юу хэлэх учираа олохгүй мэгдэж:
“-Ээжээ, бие нь яаж байна?” хэмээн болгоомжтойхон асуухад хариу үл дугарав.
“Ээжээ, намайг уучлаарай, би таныг ерөөсөө баярлуулж байгаагүй, би...” гээд нүдэндээ  нулимс хуруулан байтал:
“-Ээж нь одоо ч гэсэн баярлаж байна аа” гэхэд бүр ч гэмшсэн Бадрал итгэлгүйхэнээр:
“-Гэхдээ..., гэхдээ би таны төлөө юу ч хийгээгүй шүү дээ” гэхэд ээж нь зөөлөн дулаахан харцаар инээмсэглэн:
“-Миний хүү чинь надад өдөр бүр инээж өгдөг шүү дээ” гэлээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3669525/4db/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523351
18831 KOOKMIN bankaar MGL-ruu $ shiluulvel xanshiin xungulult 5원 ximdarna 2010.12.31 xurtel file money$$$ 2010-09-16 569
18830 huuhudiin zagbar saitai hubtsas buundunu mun surguuliin huuhudiin tsagaan tsamts buundunu mun sabhin kurtik mash hyamd buundunu hashaaa 2010-09-16 2531
18829 hi 150000 iin turaah taria choneand haana b.dag bol helj Qgch tuslaach [1] nogrushka 2010-09-16 685
18828 erenhiilogchiin saitiig medeh hvn baibal heleed ogooch! [3] *jargalmaa* 2010-09-16 844
18827 hooy nowshoo chi arai dendej bgaa yum bishuu [5] anu0624 2010-09-16 1356
18826 zah,delguur??? [1] nokio 2010-09-16 747
18825 hudaldaj avna. [1] syys 2010-09-15 745
18824 МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ОНЦГОЙ ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ. [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-15 2606
18823 PUREVSUREND mgkn 2010-09-15 569
18822 ЦОО ШИНЭХЭН МЭДЭЭ ..СО ХҮНТЭЙ СУУВАЛ ЧАМАЙГ ҮХЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА...................... [8] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-15 3146
18821 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-09-15 459
18820 3000ш ГОЁЛЫН ЭЭМЭГ МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-09-15 1484
18819 haluun nogootoi hool [8] bolorgoo 2010-09-15 4265
18818 sagsnii gutal asuuya [1] ineed 2010-09-15 684
18817 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-09-15 467
18816 HI BVSGVICHVVDEE&ODRIIN MEND ELGEMSVVD HANDAJ ????? [3] 수정_0220 2010-09-15 785
18815 СОЛОНГОС НӨХӨРТЭЙ БҮСГҮЙЧҮҮД АМЬД ЯВАХ БАТАЛГАА АЛГА [8] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-15 1117
» Гэмшил /Богино өгүүллэг/ ind 2010-09-15 935
18813 Та хүүхдийнхээ iPod ын дуу хэд дээр байгааг нь нэг хараарай. ind 2010-09-15 785
18812 daatgal [1] ringoo 2010-09-15 613
18811 Элэгний В вирусийн халдвар ind 2010-09-15 1055
18810 odriin mendees asuux zuil bnaa [1] duck duck 2010-09-15 667
18809 hi odriin mendees asuult baina [4] princess*** 2010-09-15 909
18808 busguichuudee???? [3] bomboison bombogor 2010-09-15 1320
18807 Мөнгөнтуул: Хожих нь ойлгомжтой болоход их баярлаж байсан ч тоглолт дуусаагүй байна, анхааралтай байх хэрэгтэй гэж өөртөө хэлж байсан Маралгоо 2010-09-15 1003
18806 eejuudees asuuyaaaa [3] Freet 2010-09-15 1071
18805 С.Батцэцэг: Тэр л агшинд Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, надад итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр санагдсан Маралгоо 2010-09-15 1630
18804 Монгол бүсгүй солонгос хүний гарт амиа алдлаа [15] ӨДРИЙН МЭНД 2010-09-15 3158
18803 hi endhiin ajmaa zagvariin pilnik haanaas avah be?. gal23 2010-09-15 511
18802 boldog yum bol uu? [3] e.huu 2010-09-15 790
18801 elchinruu yaj yvah vee?? [2] namdag 2010-09-15 636
18800 ӨНӨӨДӨР ДАХИН СОЛОНГОС НӨХӨРТЭЙ БҮСГҮЙ ХАРАМСАЛТАЙГААР АМИА ЗОЛИОСОЛЛОО...ХҮНИЙ ШААРУУД>... [9] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-15 1609
18799 Mongolruu huuhed avch yavna 010-8684-9789 teach 2010-09-15 449
18798 korea huntei gelesen emegtechuudiin holboo gej bdg umuu?? [1] ind 2010-09-15 885
18797 Нэмэгдэл хоол гэж юу вэ?(июүшиг) ӨДРИЙН МЭНД 2010-09-15 1115
18796 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-09-15 537
18795 ЦАГААЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТӨВ sumowoman 2010-09-15 582
18794 3 [1] ind 2010-09-15 687
18793 2 ind 2010-09-15 566
18792 surgamjit uguulleguud-1 [3] ind 2010-09-15 5279
18791 bvsgvichvvdee hariulaad ogooch [2] golo 2010-09-15 1000
18790 www.goykino.com /онлайн кино,тв сувгууд/ [1] tuuguu22 2010-09-15 768
18789 yum asuuyaa? [1] eh_ur 2010-09-15 730
18788 hoolond oruulaach eeeee [3] goch 2010-09-14 1022
18787 ymar tsevuun muu nowshnuud wee [9] anu0624 2010-09-14 1404
배너신청
자생병원

배너신청