Moderator: mgl_300
Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагүй байв. Талхчин : Та жаахан хүлээж байхгүй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв.
Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин түүнд өчигдрийнх болов уу гэмээр хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгүйг асуухад талхчин:
Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ
Би “Энэ хэн юм бэ?” гэж асуухад талхчин:
Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд эднийгээ багахан цалингаараа өдий хүртэл тэтгэж яваа хүн дээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, Бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд , зөрүүг нь би төлчихье, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэдталхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, өх гуай та ч азтай хүн юмаа, өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, Бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яаж мэдээ вэ? гэв.
Хөөрхөн сэтгэлд юм бодогдуулах өгүүллэг байна
IND уучлаарай доор коммент бичсэн байсан ком-ын холбогдолтой үгнүүд бичиж өгөөч
жишээ ni PHOTOSHOP холбогдолтой TOOL ч гэх юм уу .......
Huniig uruvduj hairlah setgeltei ,baga ch gesen chadahiinha hereer hund tus (buyan) bolj huniig bayarluuldag heniig ch bolov burhan iveedeg gedegt bi itgedeg.