Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монголоороо л үлдэх юмсан

Ийм нэгэн жигшүүрт хэрэг Монголын хөдөөд гарчээ. Хөх нь чинэрч үлдсэн хөөрхий эхийн тухай амтай бүхэн ярьж байна. Сэтгэлийг тань чилээх энэхүү мэдээллийг бид зүгээр ч нэг хүргэх гэсэнгүй. Хүний нутгийн бэр болохоор явсан монгол охидоо хараад харамссандаа, бүр тодруулбал хятадууд хийгээд өвөрлөгч эрийн өврийг дулаацуулахаар одох бүсгүйчүүд эрс нэмэгдсэнд эмзэглэхдээ “Монголоороо л үлдэх юмсан” баримтат нийтлэлээ хүргэж байна. 

БАРИМТ 1
БНХАУ-ын иргэн, 1950 оны арванхоёрдугаар сарын 11-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны "Их зуу" аймгийн Отгийн өмнөд хошуунд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, жолооч, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэхийн өмнө "Дорнын гэгээ" ХХК-ий ресторанд тогоочоор ажиллаж байсан, одоогоор тодорхой оршин суух хаяггүй Батхишигийн Отгонсүмбэр буюу Ма Жи Шай нь өөрийн эхнэр С.Эрдэнэцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас шалтаглан хэрэлдэж улмаар Номгон уулын урд талд өөрийн төрсөн охин 01 нас 03 сартай О.Гэрэлдуламын хоолойг өмдний дотуур уяагаар боож амь насыг нь хохироож, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэгт, Монгол улсад байх эрхийн баримт бичиггүй буюу хүчингүй баримт бичгээр оршин сууж байсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Б.Отгонсүмбэр буюу Ма Жи Шай шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ "Намайг ажил дээрээ байж байхад манай эхнэр хүүхдээ тэврээд ирсэн. Би түүнээс "Өнөөдөр хэд дэх өдөр вэ" гэхэд “Дөрөв дэх өдөр" гэж байсан. Би тэгэхээр нь ажлын газрынхаа хүүхнээс асуухад манай эхнэр "Чи надад итгэхгүй, энэ хүүхнээс асуугаад байхдаа яадаг юм бэ, та нар зүгээргүй.. хоорондоо явалддаг" гэх мэтчилэн загнасан. Тэгээд "Наад хятадын шээсээ аваад зайл, нүдэнд дахин бүү үзэгдээрэй, үхвэл таарна" гэх мэтчилэн загнасан юм. Тэгэхээр нь би хүүхдээ тэврээд Номгон уулын урд талд орой болтол суусан. Уг нь би эхнэрээ араас хайгаад ирэх байх гэж бодсон ч ирэхгүй байхаар нь "Надаас хойш энэ хүүхэд зовох юм байна" гэж бодоод өмсөж явсан өмднийхөө дотуур уяагаар хоолойг нь боож амь насыг нь хохироосон нь үнэн. Тэгээд өөрийнхөө судсыг ханасан боловч амиа егүүтгэж чадаагүй. Буруу судсаа ханасан юм билээ. Ингээд ууланд хоночихоод амиа хорлож чадаагүй тул "Үнэнээ хэлье" гэж бодоод уулнаас буухдаа эмээгээ эрж явсан залуутай таарч, “Би хүүхдээ алчихлаа, цагдаагийн байгууллагад мэдэгд" гэсэн. Удалгүй цагдаагийнхан ирж намайг авч явсан. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэр бүлийн дарамтнаас болж энэ хэргийг үйлдсэн. Би анх 1990 онд Замын-Үүдийн боомтоор Монголд орж ирсэн. Улаанбаатарт ямар нэгэн байгууллагад бүртгүүлж байгаагүй. Миний иргэний бичиг баримтыг манай эхнэр С.Эрдэнэцэцэг авчихаад надад өгдөггүй байсан. Хэрэв энэ бичиг баримт маань байсан бол иргэнчлэлийн асуудлаа шийдчих байсан юм. Манай эхнэр анх хятад иргэдтэй мөнгөөр явалдаж байхад нь танилцаж  хамтран амьдрах болсон.  Түүнийг "Засаад авъя, сайхан амьдаръя" гэж бодоод гэр бүл болсон. Гэтэл хүүхэд гаргасны дараа намайг байнга дарамталдаг болсон. Хүүхдийг маань үргэлж "Хятадын шээс, эцэг шигээ муу зантай" гэдэг байсан. Ах болон ээж нь надаас үргэлж мөнгө нэхдэг байсан. Энэ мэт байдлаас болж хүүхдийнхээ амь насыг хохироосон. Хийсэн хэрэпээ маш их гэмшиж байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү" гэсэн бол урьдчилсан мөрдөн байцаалтанд хохирогч С.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ "Хэрэг гарахын урд өдөр бид хоёр жаахан маргасан. Маргааш нь 16 цагийн үед охинтойгоо ажил дээр нь очсоны дараа нэг мэдэхэд Б.Отгонсүмбэр охиноо аваад явчихсан байсан. Би хайгаад бармен охиноос асуухад "Энэ хаалгаар охинтойгоо гарсан" гэсэн. Гэтэл гэртээ ирэхгүй хонуутаар алга болсон. Би өөрийн эгчийн хамт цагдаагийн хэлтэс дээр ирж “Манай нөхөр, хүүхэд алга боллоо" гэж мэдэгдсэн. Гэтэл ийм хэрэг болсон байна. Гэр бүлийн маргаанаас л боллоо гэж үзэж байна. Өөр хөндлөнгийн гэх зүйл алга, тэвчиж л чадаагүй юм болов уу даа. Би Б.Отгонсүмбэрт итгэж хайрлаж явсан. Тийм ч учраас охиноо өгч явуулсан. Би шүүх хуралд оролцох боломжгүй. Б.Отгонсүмбэрт гомдолтой" гэжээ.

Гэрч Л.Өсөхбаяр урьдчилан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "Тэр өдөр би Номгон уулыг хэдрээд эмээгээ хайгаад дурандаа явж байтал хадны дэргэд хүн хөдлөх шиг болсон. Гэтэл тэр хүн намайг хараад даллаж дуудсан. Очсон чинь ягаан өнгийн курткатай жаахан хүүхэд тэвэрчихсэн, хувцас нь цус болсон хүн байсан. "Би хүүхдээ хороочихлоо, өөрийгөө алах гэсэн чинь бүтэхгүй байна, хоёр гарынхаа судсыг ханаж үзлээ, болохгүй юм байна, эдэлдэг лайгаа эдлэхээс" гэж ярьсан. Тэр даруй цагдаагийн Батбаяр ахад энэ талаар хэлсэн:' гэжээ. С.Эрдэнэцэцэгийн аав мэдүүлэхдээ "Энэ хүн манай охинтой Улаанбаатар хотод ноосны үйлдвэрт хамт ажиллаж байхдаа танилцсан юм билээ. Тэгээд хамтдаа амьдарч байхдаа хүүхэдтэй болсон. Сайн л хүн шиг байсан. Өөрийгөө Өвөрмонгол хүн гэсэн. Их л түшиг тулхтай, хүнд хань болмоор л хүн санагдсан. Ийм зүйл болно гэж ерөөсөө санасангүй. Уурлаж хэрэлдлээ гэж ингэж тэнэглэхдээ яадаг байна. Ач маань одоо ямар босоод ирэх биш дээ. Маш их гомдолтой" гэв. 

Шүүх хуралдааны явцад талийгаач охины задлан шинжилгээний хариуг танилцуулахад "Хохирогч О.Гэрэлдуламын төвөнхийн дээд хэсэг, хэлний угийн доод хэсгээр 2.2 см x 0.1 см хэмжээтэй цус хуралт үүсэж хөхөрсөн, уушиг хар хөхөлбөр өнгөтэй, зүслэгт зүслэг дагаж хар хүрэн өнгийн хөөсөрхөг шингэн гарна, уг гэмтэл нь зөөлөн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно. Амьдралын системийн эрхтэний хурц дутагдлын улмаас амьсгал, зүрх, судасны дутагдлаас нас барсан, хурц амьсгал, зүрх судасны дугагдлын улмаас нас баржээ" гэсэн акт гарчээ. Б.Отгонсүмбэр буюу Ма Жи Шайгаас эд мөрийн баримт болгож саарал, ягаан өнгийн нарийн уяа хураан авсан байна. Мөн түүнийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй болохыг тогтоосон юм. Ингэснээр Эрүүгийн хуулийн 52-р зүйлийн 52.7-д зааснаар Ма Жи Шай буюу Б.Отгонсүмбэрт онцгой дэглэмтэй хорих ангид 25 жил ял эдлэхийг шүүхээс тогтоолоо.

ТАЙЛБАР: Төрүүлсэн үрээ хүн биш араатны гарт алдсандаа харамсаж, сэтгэл санааны гүн хямралд орсон бүсгүй арван сар хөх нь чинэрч явснаа нүд дүүрэн нулимстай ярьж сууна. Амьдралд нь хар толбо болон үлдсэн энэхүү явдлыг тэр дурсах нь бүү хэл санахыг ч хүсдэггүй. Гэвч өөрт нь тохиолдсон зүйл бусдад сургамж болж, хэн нэгнийг амьдралдаа алдахаас сэрэмжлүүлэх хүсэл түүнд байв. “Монгол охид, бүсгүйчүүд маань хятад хүнтэй гэрлэх нь их болсонд их эмзэглэж явдаг. Намайг нөхөртэйгөө сууж байх үеэс ч илүүтэй гэр бүл бололцох болжээ. Хятад, Өвөрмонгол хоёр бол ямар ч ялгаагүй хүмүүс. Өвөрмонгол гээд манайхан элэгтэй байдаг ч тэд чинь хятадаасаа илүү өмхий санаатай, өөдгүй хүмүүс байна лээ. Алаг үрээ алдсан хойноо энэ бүхнийг ойлгосон би мөн ч азгүй, арчаагүй хүн юм даа. Хөдөөнөөс оюутан болохоор хотод ирэхэд их хотын амьдралд ёстой л хөл алдсан. Аавтайгаа амьдардаг, өөр харж үзээд байх ах дүү байхгүй болохоор оюутны амьдралд минь тус дэм үзүүлчих хүн байсангүй. Найз нөхөд, ангийнхантайгаа нийлэх, зугаалах, ангийн охидын өмсөж байгаа хувцсыг авч өмсөх хүсэл байв ч ямар ч мөнгөгүй болохоор үеийнхнийхээ дэргэд харц доогуур л алхдаг байлаа. Тэгж явахдаа Ма Жи Шайтай танилцсан. Монголоор бага зэрэг аялагатай ярьдаг болохоор ойлголцоход ямар нэгэн хүндрэл гараагүй. Насны хувьд бараг манай ааваас ч ах. Гаднаас нь харахад тийм гэж мэдэгдэхгүй, иддэг хоол, хөнгөн шингэн байдал нь нөлөөлдөг юм уу ямартай ч 40 нас гарч байгаа болов уу гэмээр харагддаг байсан. Ойр ойрхон уулзаж, хоолонд орж, автобус унааны мөнгө өгч, хааяа надад хувцас авч өгдөг байсан. Тэр бүхэнд нь их  дассан, нэг мэдэхэд хамтдаа амьдардаг болчихсон байсан. Хүүхэдтэй болсныхоо дараа нутагтаа очиж аав, ээждээ хамт ажиллаж байхдаа та-нилцсан гэж худал хэлсэн. Мөнгө төгрөг дутагдаж байснаас энэ хүн надад тусалж байсан гэхээс айсан хэрэг л дээ. Тэгээд амьдралаа хөдөө өнгөрүүлэхээр шийдсэн. Нөхөр ажилд орж, би хүүхдээ харсан. Хятад хүн л бол хятад хүн байдаг юм билээ. Хайр халамж байгаагүй биш, байсан. Гэхдээ өөрөөсөө үе мултарсан харийн хүнтэй амьдрал зохионо гэдэг хүсээд байх зүйл биш. Түүний оронд би мөнгөгүй ч байсан үеийнхээ сайхан залуутай суусан бол хүүхдээ алах нь битгий хэл гар хүрч чадахгүй хайрлаж энхрийлнэ шүү дээ. Гэтэл надаас хойш энэ хүүхэд зовох юм байна гэхдээ хүүхдийг минь алсан гэж бодохоор…/удтал уйллаа/. Үнэхээр аймар байгаа биз. Миний ээж аав гэж сэтгэлээ дэвссэн хүмүүс  Ма Жи Шайг угтаж авсан. Гэтэл миний /уйлаад/ бас аав ээжийн минь сэтгэлийг насан туршид нь сэмлэж, хайртай үрийг минь хөнөөж чадсан гэхээр л…Үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Амьдрал мэдэхгүй жаахан охин байхдаа аяга хоол, хувцаснаас амьдралаа өгчихсөн гэдгээ энэ бүхний эцэст ойлгосон. Төрүүлсэн үрийг минь алж байхдаа тэр алуурчин огтхон ч өрөвдөөгүй бай-гаа юм даа”.  Одоо би монгол нэртэй хятад, хятадын эрлийзүүд, өвөрмонголчуудыг үзэн яддаг. Зурагтаар ийм хүмүүс гарвал айж чичрээд сувгаа сольдог болсон. Энэ надад тохиолдсон зовлонг охид, хүүхнүүд маань битгий туулаасай. Суухын өмнө та нарт тэд алт шиг амьдрал амлана. Харин суусан хойноо алчихсан байхдаа ч гэмшихгүй тийм л хүмүүс гэдгийг хэлье. Дотор хүн бол дотор санаатай л байдаг юм байна”.
Энэ явдлаас хойш С.Эрдэнэцэцэг Багануур дүүрэг рүү шилжиж, гэр бүлтэй, бас хөөрхөн охинтой болжээ. Тэр бүхнийг шинээр эхэлж, алдсан үрийг нь эргээд илгээсэн бурханд талархан сайхан амьдарч байна.

БАРИМТ 2:
Улаанбаатар хотод хятад аав, ээжтэй гурван мянган хүн амьдардаг. Тэд бүгд монголоор ярьдаг, монголд бизнес эрхэлдэг, монголчуудаас илүү машин унаж, хотын төвд хоёр гурван байртай, хангалуун сайхан амьдарцгааж байна. Хятад аав, ээжтэй залуугийн монголжсон түүх сонирхолтой. Аавыгаа Бээжинд амраахаар нисгэтэл цаадах нь хоёр гурав хоногийн дараа утасдаж “Аав нь энэ газарт удаан байж чадахгүй нь. Монголдоо хурдан очъё” гэж үглэсээр иржээ. Үүний адил хар нялхаасаа монголд амьдарсан хятадууд өөрийнхөө эх орныг Монгол гэж үздэг,  энэ газар ясаа тавина гэдэг байна. Хятад залуугийн яриаг удаан, сайтар сонсвол баруун аймгийн хүн юм уу даа гэж бодогдохоор ярьдаг. Тэр хэдэн жилийн өмнө  хятад эмэгтэйтэй гэр бүл болсон ч  хүүхдийг нь гаргачихаад  “Эх орондоо амьдарна” гээд орхиод явжээ. Энэ сэтгэлийнх нь том шарх болон үлдсэн байна. Түүний хэлснээр Улаанбаатарт өөр шиг нь хятад аав, ээжтэй  гурван мянган хүн байгаа, харин хятадын эрлийз хэдэн  мянган хүн байдгийг  мэдэхгүй гэнэ. Ямар ч  монголжсон хятадууд  сардаа нэг уулзалдаж, жаргал, зовлонгоо ярьдаг байна.

БАРИМТ 3:
Энэхүү баримтыг цуглуулж явахдаа олон хүнтэй уулзсан. Түүний нэг нь хятад аав, монгол ээжтэй залуу байв. Илэн далангүй ярилцахыг хүсэхэд тэр зөвшөөрөөд “Бага байхдаа аавдаа үргэлж зодуулдаг байсан. Том болсон хойноо “Яагаад намайг өдөр бүр зоддог байсан юм бэ” гэхэд ажил, амьдралын хэцүү асуудлуудад бухимдаад надад уураа гаргадаг байсан гэж билээ. Монголчууд Азийн бусад орнуудыг бодвол хүүхэддээ гар хүрэх нь ховор юм шиг санагддаг. Манай аав Хятадад төрсөн л дөө. Тиймээс ганц манай аав ч биш хятад цустай эрлийз хүмүүс хүүхдээ их зоддог юм байна лээ. Хятад, Солонгос, Японд эхнэр, хүүхдээ дарамталж зодох нь хэвийн зүйл. Тийм ч учраас эмэгтэйчүүд нь өөртөө итгэлгүй, амьдралаа авч явах итгэл үнэмшилгүй байдаг. Хятад гэлтгүй Солонгос, Япон хүнтэй гэр бүл болвол өөрийгөө боол болгон тэдэнд тушааж байгаа хэрэг. Тэд эхлээд долигноод аманд орчих шахна. Харин өөрийнх болгосныхоо дараа ёстой амьтан болгодог юм даа. Миний ээж энэ бүх зовлонг туулаад 50-хан насандаа шал уймраа болчихсон. Олигтой ч амьдарч, насалж чадаагүй дээ хөөрхий. Манайх тухайн үедээ Улаанбаатарын чинээлэг баян айл байсан. Тэглээ гээд энэ бүх бүдүүлэг харьцаа манай гэр бүл дотор байсан л юм даа. Тиймээс Монголчууд минь хужаагийн эрлийзүүд, хужаа нар, солонгосууд, японуудтай ойртохоос болгоомжлоорой. Яг гэр бүл болох дээрээ тулбал хятад хольцгүй монгол хүмүүс нь дээр шүү. Монголчууд ойр дотныхоо хүмүүстээ ноомой номхон байдаг ч гаднын хүмүүстэй их хүйтэн харьцдаг. Харин хятадын эрлийз, хятад хүмүүс ойр дотныхоо хүмүүстээ маш харгис атлаа танихгүй хүний аманд орчих шахдаг. Хятадын эрлийзүүд эр, эм гэлтгүй бүгд адилхан. Давархаараа тун аюултай болдог. Нөхрийнхөө өв хөрөнгийг булааж, гар хоосон үлдээсэн монгол хүүхнүүд бүгд хятадын эрлийз байдаг гэдгийг бодохоор л тодорхой байдаг даа” гэв.

БАРИМТ 4:
Хятадын эрчүүд 25 саяар илүү байгаа нь хүн амын дунд бэлгийн гаж зуршил бий болоход хүргэж байна. Хятадын захын мужуудаар гомо болох хандлага сүүлийн үед нэмэгдсэнийг  дэлхийн томоохон цахим хуудсууд онцолж байна. Хятадад илүүдэл болж буй 25 сая залуугийн аль бэл бэнчинтэй нь хоёр сая илүүхэн хүн амтай Монголын хэдэн охидыг шүүрээд авахад гайхах зүйл алга. Яг үүнийг батлах хамгийн ойрын баримт дэлгэе. Монголд нэг айлын хоёр охин хятад залуустай гэрлэх нь энгийн үзэгдэл болжээ. Соёлтой, боловсролтой, мөнгөтэй айлын, үзэсгэлэнтэй хоёр  охиныг хятад залуустай хуримласан гэхээр хэцүүхэн санагдсан. Тэд хүүхдийг нь төрүүлж, хайр сэтгэлдээ хөтлөгдөн Бээжин, Шанхайд амьдрахаар явцгаасан. Дорнод аймаг дахь хятадууд охидод  байр, машин авч өгч өөрийнх болгосоор байгаа гээд  олон жишээ дурьдаж болно.   Сүүлийн жилүүдэд Хятадад сурах монголчууд олширсон. Энэ улсын соёл, түүхтэй танилцаж, хэл усыг нь сурч мэдэж байгаа нь сайн хэрэг боловч хамтын амьдрал зохиогоод явчихдаг болсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Үүнтэй холбоотой нэгэн хачирхалтай яриа Бээжин, Сингапурт сурч байгаа монгол оюутнуудын дунд амь бөхтэй оршсоор байна. Тэр нь юу гэвэл, Монгол охинтой гэрлэсэн хятад залууст Ардын банкнаас нь хүүгүй зээл олгож, амьдралынх нь турш тэтгэж, тэтгэдэг тухай юм.

БАРИМТ 5:
Бизнес нь маш амжилттай яваа миний танил эрхэм урд хөршөөс элдэв төрлийн цай, эмийн ургамал оруулж ирдэг. Тэр аль чанартай гэсэн барааг нь авахаар сонголтоо хийжээ. Монгол руу бүтээгдэхүүнээ ачуулж, тооцоогоо хийх гэтэл өөрийнх нь бодсон мөнгөн дүнээс илт бага үнэ нэхэмжлэх нь тэр. “Хэрэв та нар энэ үнээр өгч байгаа бол Монголд битгий хэл Хөх хотод аваачаад зарсан ч ашиг унахаар юм байна шүү дээ, яагаад надад ийм хямдхан өгч байгаа билээ” гэхэд менежер хужаа нь “Ай яа. Та санаа зоволтгүй. Энэ мөнгөний зөрүүг манай төрөөс өгч байна” гэж хээв нэг хариулж, гайхшруулжээ. Юу хариулахаа мэдэхгүй, мөнгөө бариастай хоцорсон бизнесмен хожим бодох нь, хятад төрийн бодлого үнэхээр агуу юм. Экспортын ба-раандаа хүртэл ийм бодлого баримталж, бидний сэтгэлийг татаж,  монголчуудыг бараандаа дасал болгож байна шүү дээ. Би ингэж ойлгоод  хямд үнэд хөөрөгдөж гүйлгүй өртөг өндөр, хол газар гэлтгүй өөр орнуудтай давхар харилцаатай болсон” гэхдээ “бяцхан” эх оронч сэтгэлээ бидэнд хуваалцав.

БАРИМТ 6:
Хүн худалдаалах, ялангуяа эмс охид, насанд хүрээгүй хүүхдүүд секс зуучлалд өртөхөд тал дээр Монгол улс олон улсын төвшинд жинтэй байр суурь эзлэх болов. Эрээн, Хөх хот, Бээжинд ширээний хүүхэн хийж, Макао, Тайланд, Тайваньд хар тамхи, хүний наймааны хохирогч болж буй монгол охид нэмэгдсээр байна. Жилд 3000-5000 орчим монгол охид, бүсгүйчүүд хятадын томоохон хотуудаар дамлагдан ху-далдагдаж, янхны газрууд, саун массаж, баар ресторанд ажилладаг. Энэ тухай нэгэн америк эр  эртний үлэг гүрвэлийн яс, янхны газруудаараа нэрд гарсан Эрээн хотын амьдралтай танилцсан сурвалжлагадаа тэмдэглэжээ. “Хятад эрчүүд монгол биеэ үнэлэгчидтэй унтах гэж Эрээн рүү ирцгээдэг. Нэг шөнийн үнэ нь 300 юань буюу 55 ам.доллар байдаг. Орлогынхоо 30 хувийг тэд зуучилсан эзэндээ өгдөг гэнэ. Хятад эзэнтэй, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир нэгэн янхны газар ажилладаг хоёр монгол бүсгүйтэй ярилцахад тэдний нэг нь өвөрмонгол эртэй Хөх хотод амьд-рахаар ирсэн боловч удалгүй салж мөнгөгүй болсны улмаас Эрээнд биеэ үнэлэх бол-сон. Нөгөө нь Бээжинд караоке бааранд ажиллах гэрээтэй ирсэн ч хүчээр биеийг нь үнэлүүлэх болж хууртагдсанаа мэдэн арай хийн оргож  явсаар Эрээнд иртэл паспорт, мөнгөгүйн улмаас биеэ үнэлэхээс аргагүйд хүрсэн тухайгаа ярьжээ. Америк эрийг Эрээний зах дээр явж байхад нь дунд эргэм насны нэгэн Өвөрмонгол авгай монгол охид санал болгосон төдийгүй, орчуулагч бүсгүйтэй нь ярилцан Монголоос шинээр охид авчирвал 2000 юань буюу 300 мянган төгрөгөөр тус бүрт нь бодож худалдан авах санал тавьсан гэнэ. Одоогоор Эрээнд 300 орчим монгол бүсгүйчүүд биеэ үнэлэн амьдардаг. Байшин барилга нь сүндэрлэж, орчин үеийн гоёмсог хотын шинжийг илт-гэх Эрээн хот, дөнгөж хил даваад орших 1800-гаад оны Америкийн хөдөөгийн нэгэн суурингийн дүр төрхийг санагдуулам Замын Үүд хоёрын харьцаанаас Хятад, Мон-голын хөгжлийн ялгааг  олж харж,  монгол охид  Эрээн рүү хуйлрах болсныг ойл-гомжтой зүйл хэмээжээ.

БАРИМТ 7:
Уул уурхайн үйлдвэрлэлийг дагаж зам гүүр тавьж, барилга байшин ба-рихаар ирэх хятадуудын тоо  нэмэгдсээр байгаа. Тэдний Монголд хэрхэн аягладаг хамгийн энгийн жишээг хотын хэдэн дүүрэгт байрлах барилгачин хужаа нарын амьд-ралаас харж болно. Монгол охидыг хүссэнээрээ эдэлж, хамгийн хямдаар худалдаж авах хужаа нар манай улсад гэдэс цатгалан амьдарч байгаа. Ямар ч ажилгүй, орлого-гүй, мэргэжилгүй тэд таарсан газраасаа хууль бусаар загас, жараахай агнадаг шигээ охидыг ч бас агнасаар байна. Талхны мөнгөгүй охид таван мянган төгрөгөөр биеэ үнэлэх нь энгийн үзэгдэл.  Энэ тухай таксины жолооч нар илүү мэднэ. “Манай охид хүүхнүүд өөрсдөө хужаа нар руу гүйдэг. Тэгэхээр хужаа нар ч дуртай нь аргагүй монгол охидыг жирэмслүүлээд байгаа юм. Нэг өдөр 18, 19 настай болов уу гэмээр хөөрхөн охин миний машинд суугаад Таван шар явсан. Гэтэл баахан хужаа дээр  очтол нөгөө хэд нь  баярлаж, инээд алдаад л охиныг барилга руугаа оруулсан. Мөчийг нь хуга цохичихмоор байсан ч тэгвэл бөөн юм болох байлгүй. Тэгээд охиныг авахаар хэлсэн цагт нь эргээд очиход нөгөөх маань нэлээн ядарсан шинжтэй байсан. Аргагүй  дээ, арзайсан олон хужаа нарт хэдэн цаг өөрийгөө тушаахаар чинь. Барилга дээрх ху-жаа нараас гадна арьс шир, ноос ноолуурын ченж хужаа нар манай охидод өвчин эмгэг тарааж байна. Эцэг эхчүүд үр хүүхдээ анхаарахгүй бол таны охин ийм зам руу орчихсон явааг хэн ч мэдэхгүй” гэв. 

БАРИМТ 8:
Өнгөрсөн оны байдлаар Ерөнхийлөгчийн зарлигаар гадаадын 12 иргэн Монгол улсын харьяат болж, 276 иргэн Монгол улсын харьяатаас гарчээ. Цөөхөн мон-голчууд жилдээ 300-гаар цөөрч байгаа гэхээр Монголын хүн ам хэзээ маш олон болох бол. Манай улс давхар иргэншлийн асуудлыг өнөө хэр нь шийдвэрлээгүй байгаа нь гадаадад төрж буй монгол эцэг, эхтэй хүүхдүүд  тухайн улсынхаа иргэнээр үлдэж, монгол цустай Япон, Солонгос, Европ, Америк иргэд олширч байгаагаас харж болно. Ц.Элбэгдорж  хүртэл бага хүүхдээ америкийн иргэн хэвээр байлгаж,  Монголд оршин суух  хугацааг таван жилээр сунгуулаад явдаг гэхээр Монголын хүн ам хэзээ өсөх бол. Хурдан морь  уралдуулж бэл бэнчингээ гайхуулдаг байсан сайд, дарга на-рын хобби өөрчлөгдөж  харийн хүнтэй гэрлэсэн хүүхдийнхээ хуримын  зарыг  тарааж дэгжирхдэг болж өөрчлөгджээ.

Хятадтай холбоотой цөөн хэдэн баримт, тайлбарыг хүргэхэд ийм байна. Үүнд хөндөгдөөгүй үлдсэн, хөшигний ардах амьдрал  олон бий. Энэхүү нийтлэлээрээ бид монгол охид, бүсгүйчүүд маань монгол удмын цусаа хамгаалж үлдэх, монгол хүнээ хайрлахын утга учрыг сануулахыг хүслээ. Эрхэм уншигчид маань өөрсдийнхөөрөө тунгаах биз ээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3507227/8a7/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.08.11 13:42:06
*.251.203.57

МУУСАЙН ӨМХИЙ ХУЖАА СОЛОНГОС ИЙМ Л ХОГИЙН ХҮНИЙ ШААРУУД БАЙГАА ЮМ ДАА ..ХҮНИЙ АДАГ  ХУЖАА СОТОЙ СУУВАЛ НЭГ Л ӨДӨР АРААС ЧИН ДҮРНЭ ШҮҮ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211361
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239278
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366678
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365255
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524273
17571 tagaan huudas [1] surguul 2010-08-11 1365
17570 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-11 795
17569 XESEG XUMUUST..... [5] jagaa4458 2010-08-11 1417
17568 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ , БОХИРЫН ХООЛОЙ БИШ ..... . Төрсөний дараа гэдэсээ урьдын байдалдаа оруулахийг хүсч буй эхчүүдэд... ANGEL SALON 2010-08-11 1024
» МОНГОЛ БҮСГҮЙТЭЙ СУУСАН ГАДААД ХҮН БЯЦХАН ҮРИЙГ НЬ ХӨНӨӨЧИХЖЭЭ....АЙМААР ЮМ БЭ!!!!!!!!!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1653
17566 НАЙЗУУДАА СИНДРОМ ХӨДЛӨӨД БАЙНА ЯАХУУ ??????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1126
17565 20sayar Mo d yu hiij boloh ve [2] jargaa 82 2010-08-11 1235
17564 СОЛОНГОСТ ЯМАР НЭГЭН ӨВЧТЭЙ БОЛ ОРУУЛАХГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1092
17563 SAIN SENS celee 2010-08-11 761
17562 hi eejvvde [1] xlady 2010-08-11 1038
17561 hi [1] zegp 2010-08-11 747
17560 yaraltai asuuy [2] ,mgl 2010-08-11 812
17559 HUUHNUUDEE HARIULAAD BGAARAI MR ESUDER 2010-08-11 509
17558 ПЕРМИЙН САЙН ЧАНАРЫН ЭМЭГТЭЙ ГУТАЛ ЗАРНА. 010-2411-4025 file popoloo 2010-08-11 1492
17557 БҮСГҮЙЧҮҮД ДОТРОО САНАЖ БАЙХАД ГЭМГҮЙ ҮҮНИЙГ........ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 989
17556 egch naraa zaawal xelj ogoorei guij bna shv [2] uka888 2010-08-11 1228
17555 ЦАРАЙ МУУТАЙ СОЛОНГОС АГАШИГААС ХАВЬГҮЙ ИЛҮҮ БАЙГАА БИЗ .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1707
17554 ЧАМАЙГ БИ ХЭН БЭ ГЭДГИЙГ ЧИНЬ САЙН МЭДНЭ ..ОЙЛГОВ УУ ??? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1382
17553 daatgalaa ugch tuslaach [5] gino 2010-08-10 1703
17552 ujinbud 24-iin hvvhdiin tsetserleg meddeg hvn bna uuu.Baival helj ogch tuslaach. [2] ganaa shvvder 2010-08-10 1555
17551 Нэр олдсонгүй ээ. Гэхдээ бодит явдал шүү .. [3] Маралгоо 2010-08-10 1873
17550 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-08-10 1205
17549 Oriflamiin goo saihnii bvteegdehvvnii shine katlognii zahialga ehellee dabaa3 2010-08-10 1116
17548 Oriflamiin shine katlognii zahialga ehellee hvmvvsee yaraarai byandag 2010-08-10 1083
17547 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-10 1072
17546 gedsend hvvhed zogsuuldinmuu? [6] mcblog 2010-08-10 2019
17545 mongol amralt asuuyaa [2] tsek1234 2010-08-10 2320
17544 asuuyaa [1] hunta 2010-08-10 1152
17543 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ***ИнээM.Cэглэл*** 2010-08-10 976
17542 ** БҮСГҮЙЧҮҮДЭЭ ** ***ИнээM.Cэглэл*** 2010-08-10 1021
17541 mgl nom [1] tsek1234 2010-08-10 1759
17540 ЧЭЖҮД ТАНИЛЦЪЯ !!! ЗАЛУУСАА XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-10 1000
17539 **Монгол циркчдийн "Морьтны гайхамшиг" тоглолт ** усан онгоцон дээрх гайхамшигт * галт цэцгийн баяр show* * гар барилдаан* * солонгос дуу XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-10 957
17538 Utas asuuya? [1] SHD 2010-08-10 1129
17537 HUUHNUUDEE HARIULAAD BGAARAI MR ESUDER 2010-08-10 1129
17536 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-10 1033
17535 huuhdiin emneleg asuuy [1] aachaa 2010-08-10 2548
17534 elgemsvv..... [1] chansv 2010-08-10 1218
17533 HAJUU OROO BAINA marlaa247 2010-08-10 962
17532 sumd yawah gesen yumaa [2] hunta 2010-08-10 1382
17531 solongosoor isgegchiig yu gedeg we [2] vvriin tuya 2010-08-10 1441
17530 tursun hun hed honood usand orj boloh ve bas yamar hool idvel hurdan tenhereh uu [3] cuna 2010-08-10 1550
17529 tursun bolon turuh gej bga ehchvvdees asuuy? [5] mcblog 2010-08-10 1854
17528 sayhan torsn eej naraas asuuh zuil bn. [3] ebuushka 2010-08-10 1359
17527 БҮСГҮЙ МИНЬ БУСДАД НУУЦЛАГ БАЙ ..ЗАА ЮУ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-10 1724
배너신청
자생병원

배너신청