Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Эрэгтэй, эмэгтэй хоёр дуулиан шуугиантай салах болбол ёс зүй гэх ухагдахуун гээгдэж, хэн хэнийх нь амнаас чихэнд чимэггүй үг урсдаг “жамтай”.

 


Та хоёрын харилцаа ямар ч ирээдүйгүй болж, хамаг хүч, тамирыг тань барсан мэт санагдаж байвал энэ тухайгаа дурлалт хархүүдээ уламжлах нь зүйтэй. Түүнтэй хэрхэн ёс зүйн өндөр түвшинд харилцах вэ? Энэ маш амархан. Та хүмүүжилтэй эмэгтэйн баримталбал зохих доорх 15 зарчмыг мөрдлөг болгоорой.

1.Зэмлэлээр бүү эхэл. Таны үүрэг бол ердийнхөө хэрүүлийг үүсгэх бус. Жүжгийн тайзаа ширүүн үзэгдэл рүү оруулахгүйн тулд хүчээ хуримтлуулан “чи” гэх төлөөний үгийг хэсэг хугацаанд мартагнах нь чухал. “Чи надад тохирохгүй” гэх дорд үзсэн, түрэмгийлэлтэй өгүүлбэр хэлэхээ азнаж,”бид хоёр хэн хэндээ тохирохгүй юм байна” гэж зөөлрүүлэх хэрэгтэй.

2.Харилцаагаа салгах тухай хэлэхийнхээ өмнө түүнийг үнэлж, сайн талыг нь хэлэх хэрэгтэй. Гэхдээ бялдуучилж, хэтэрхий их магтаал урсгах хэрэггүй. “Бид хоёрт ирээдүй алга даа. Тиймээс салсан нь дээр байх” гэж аятайхан хэлээрэй.

3.Түүнд байдлыг тайлбарлахдаа “Чамд би тохирохгүй гэж бодогдмоор гайхалтай сайхан байлаа, чи” гэж хэлж болох юм. Учир нь нэгдүгээрт, энэ нь үнэнээсээ бус сонсогдоно. Тэр тусмаа хархүү чинь бид бие биедээ яг тохирох хос, чи өөрөөс нь харин ч илүү гарахаар хүн гэдгийг нотлохыг оролдох болно. Ийм тайлбар таныг гол зорилгоос чинь хол аваачиж магадгүй.

4.Эцэслэх ярианы талбар бол ор дэвсгэр биш юм шүү.Хамгийн гол нь экс амраг чинь таныг “өөр хүн” болсныг ухаарах ёстой шүү дээ. Буруу ойлголт төрүүлбэл голоосоо зэвүүцсэн эр хүн юу ч хийж мэднэ.

5.Утсаар чухал зүйлээ ярих хэрэггүй. Өмнө нь хамгийн дотно явсан хүнтэйгээ учраа олох тухай яригдаж байна. Та түүнтэй биечлэн уулзахаас зайлсхийж, үл хүндэтгэсэн байдал үзүүлэхгүй байх ёстой. Хэрвээ утсаар яривал та ийм байдалд хүссэн хүсээгүй орох болно.

6.Чухал асуудлыг явуут шийдэж болохгүй. Хэрвээ та салах тухайгаа түүнд шивнэх төдийд дуулгасан бол энэ талаар дахин ярих явдал гарна. Үүнээс болж цаад эр хүн чинь салалтад биеэ бэлтгэх ч үгүй. Харин ч та нууц амрагаа зовоож, тарчлаадаг хүүхнүүдийн тоог нэгээр нэмнэ. Хэрвээ явуут шийдмээр байвал та хоёрын өмнөх явдал танд ямар ч үнэ цэнэгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэсэн үг.

7.Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаа удаан хадгалж, дурсах шаардлагагүй. Залуу чинь чухам үүгээрээ таныг уургалах гээд амдаж байгаа. Тиймээс шийдвэрээсээ бүү буцаарай. Уурганд нь орох шалтаг гаргахгүй байхыг хичээ.

8.Хоолойныхоо өнгө аялгыг сайтар хяна. Зулгуйдан, итгэл муутай шулганах, шор үгээр егөөдөх, тэр тусмаа цурхиран уйлах нь ийм нөхцөлд ердөө тохирохгүй. Үг чинь хатуу, итгэлтэй байх тусмаа та тэр эрчээрээ шийдэх болно.

9.Хойшлуулах хэрэггүй. Цаадах чинь хэдэн долоо хоног хүлээж болохгүй юм уу гэж магад. Энэ нь юунд хүргэхийг бодоорой. Харилцаагаа засах гэсэн оролдлого нь юуг өөрчлөх юм бэ? Хий дэмий удаашруулж, ирээдүйд хууртах хэрэггүй. Хэзээ нэгэн цагт салах л учраас.

10.Битгий тодотгож тайлбарла. Салах тухай сонсоо л бол эрчүүд “яагаад” гэж асуудаг. Хариуд нь учир шалтгааныг нь тайлбарлавал тэр таныг зүгээр орхихгүй. Харин ч “Дахин тийм зүйл хийхгүй” хэмээн ам гарч, цаад учир начрыг олох гэж зүтгэх вий. Тов тодорхой цөөн үгээр ярь. “Бидний бодож байснаар харилцаа минь болсонгүй” гэхэд л хангалттай.

11.“Чи өөр хүнд дурласан юм уу?” гэх асуултад бэлэн бай. Энэ тохиолдолд шууд хариултаас зайлсхий. Зөвхөн гуравдагч хүн гэж байхгүй, харин бидний харилцаа л төгсгөлдөө ирж гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Салалт гэдэг амьдралд учрах хүнд зүйлийн нэг. Тиймээс түүнийг улам шаналалтай болгох хэрэггүй шүү дээ. Цаад хүн чинь цаг нь ирээд л бидэн хоёр саллаа гэж бодог. Харин тэрбээр юу ч гэж тайлбарласан өөрийнхөөрөө зогсч, өөр хүнд хайртай болсон гэх үгийг амнаас чинь сонсохыг хүсээд байвал яая гэхэв, хэлэхээс дээ. Түүнд л хэцүү юм болно. Гэвч шийдэмгий “Тийм, би өөр хүнд сэтгэлтэй болсон” гээрэй.

12.Дээрх ярианаас хойш дахин ярилцах сэдэв үүсэхээс ямагт зайлсхий. Цаад хүн чинь тэр “ичгүүргүй” эр юу хийдэг, юугаараа таныг татсаныг болон яаж яваад та хоёр танилцсаныг мэдэх гэж мэрийх л байх. Тэр үүнийг мэдэх ёстой байж болох л доо. Гэвч хэлэх хэрэг байна уу? Та түүнд ямар гэмээ илчилж байгаа биш. Таны залуу нас нэг л мэдэхэд харвасан сум шиг одно. Тэр цагт танд нууц амраг бус зовлон жаргалаа хуваалцах хань хэрэгтэй байсныг ухаарна. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт таслах л байсан харилцаа гэж бод.

13.Дипломат ёсыг баримталж, тэвчээртэй бай. Түүний дайрсан үг, давшилтад цохигдохгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөж, хэлсэн буруутсан бүрийг нь хүлээн зөвшөөрөхийг хичээ. Таны арга бол цаад хүн чинь таныг үнэхээр үнэн, зөв шийдвэр гаргажээ гэж бодогдохуйц байх ёстой.

14.Түүний зан авирыг сайн тооц. Тэр сэтгэл зүрхээрээ дарамтлалыг хүлээн авах тэнхээтэй байж болох. Эсвэл бүр ч эсрэгээрээ улам хүчтэй болж магад. Тиймээс арганд нь бүү ороорой. Хэрвээ дахиад л өөрөөсөө “гарах” гээд байвал яваад өгсөн нь дээр.

15.Түүнд дахиж уулзах горьдлого үлдээх хэрэггүй. “Дараа утастая” гэх, эсвэл бүр муугаар “Найзууд хэвээр явья” гэж бүү хэл. Ямар нэгэн аргаар та хоёрын харилцаа төгссөн, дахиж уулзах хэрэг байхгүй гэдгийг ойлгуулаарай. Та нууц амрагаасаа салах гэж л ийм арга хэрэглээд байгаа биз дээ. Хэрвээ тийм тэнэглэл хийхгүй байваас та болон тэр нүүр нүүрээ харалцахгүй их л удах болно. Хэрвээ нууц амрагтайгаа аль эртнээс зөөлөн харилцаа үгүй болсон бол ингэж “маяглах” ямар хэрэг байна гэж бодож болох.

Эцэст нь хэлэхэд, бүсгүй та өөрийгөө хүндэлдэг, хүмүүжил сайтай хүн бол энэ аргыг туршаад үзэхэд буруудах юун.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3505856/49f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366683
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365258
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524275
17571 tagaan huudas [1] surguul 2010-08-11 1365
17570 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-11 795
17569 XESEG XUMUUST..... [5] jagaa4458 2010-08-11 1417
17568 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ , БОХИРЫН ХООЛОЙ БИШ ..... . Төрсөний дараа гэдэсээ урьдын байдалдаа оруулахийг хүсч буй эхчүүдэд... ANGEL SALON 2010-08-11 1024
17567 МОНГОЛ БҮСГҮЙТЭЙ СУУСАН ГАДААД ХҮН БЯЦХАН ҮРИЙГ НЬ ХӨНӨӨЧИХЖЭЭ....АЙМААР ЮМ БЭ!!!!!!!!!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1653
17566 НАЙЗУУДАА СИНДРОМ ХӨДЛӨӨД БАЙНА ЯАХУУ ??????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1126
17565 20sayar Mo d yu hiij boloh ve [2] jargaa 82 2010-08-11 1235
17564 СОЛОНГОСТ ЯМАР НЭГЭН ӨВЧТЭЙ БОЛ ОРУУЛАХГҮЙ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1092
17563 SAIN SENS celee 2010-08-11 761
17562 hi eejvvde [1] xlady 2010-08-11 1038
17561 hi [1] zegp 2010-08-11 747
17560 yaraltai asuuy [2] ,mgl 2010-08-11 812
17559 HUUHNUUDEE HARIULAAD BGAARAI MR ESUDER 2010-08-11 509
17558 ПЕРМИЙН САЙН ЧАНАРЫН ЭМЭГТЭЙ ГУТАЛ ЗАРНА. 010-2411-4025 file popoloo 2010-08-11 1492
» БҮСГҮЙЧҮҮД ДОТРОО САНАЖ БАЙХАД ГЭМГҮЙ ҮҮНИЙГ........ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 989
17556 egch naraa zaawal xelj ogoorei guij bna shv [2] uka888 2010-08-11 1228
17555 ЦАРАЙ МУУТАЙ СОЛОНГОС АГАШИГААС ХАВЬГҮЙ ИЛҮҮ БАЙГАА БИЗ .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1707
17554 ЧАМАЙГ БИ ХЭН БЭ ГЭДГИЙГ ЧИНЬ САЙН МЭДНЭ ..ОЙЛГОВ УУ ??? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-11 1382
17553 daatgalaa ugch tuslaach [5] gino 2010-08-10 1703
17552 ujinbud 24-iin hvvhdiin tsetserleg meddeg hvn bna uuu.Baival helj ogch tuslaach. [2] ganaa shvvder 2010-08-10 1555
17551 Нэр олдсонгүй ээ. Гэхдээ бодит явдал шүү .. [3] Маралгоо 2010-08-10 1873
17550 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-08-10 1205
17549 Oriflamiin goo saihnii bvteegdehvvnii shine katlognii zahialga ehellee dabaa3 2010-08-10 1116
17548 Oriflamiin shine katlognii zahialga ehellee hvmvvsee yaraarai byandag 2010-08-10 1083
17547 Mungun shiljuuleg $$$ file money$$$ 2010-08-10 1072
17546 gedsend hvvhed zogsuuldinmuu? [6] mcblog 2010-08-10 2019
17545 mongol amralt asuuyaa [2] tsek1234 2010-08-10 2320
17544 asuuyaa [1] hunta 2010-08-10 1152
17543 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ * **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ***ИнээM.Cэглэл*** 2010-08-10 976
17542 ** БҮСГҮЙЧҮҮДЭЭ ** ***ИнээM.Cэглэл*** 2010-08-10 1021
17541 mgl nom [1] tsek1234 2010-08-10 1759
17540 ЧЭЖҮД ТАНИЛЦЪЯ !!! ЗАЛУУСАА XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-10 1000
17539 **Монгол циркчдийн "Морьтны гайхамшиг" тоглолт ** усан онгоцон дээрх гайхамшигт * галт цэцгийн баяр show* * гар барилдаан* * солонгос дуу XAHA-TOUR.co.Ltd.. 2010-08-10 957
17538 Utas asuuya? [1] SHD 2010-08-10 1129
17537 HUUHNUUDEE HARIULAAD BGAARAI MR ESUDER 2010-08-10 1129
17536 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-08-10 1033
17535 huuhdiin emneleg asuuy [1] aachaa 2010-08-10 2548
17534 elgemsvv..... [1] chansv 2010-08-10 1218
17533 HAJUU OROO BAINA marlaa247 2010-08-10 962
17532 sumd yawah gesen yumaa [2] hunta 2010-08-10 1382
17531 solongosoor isgegchiig yu gedeg we [2] vvriin tuya 2010-08-10 1441
17530 tursun hun hed honood usand orj boloh ve bas yamar hool idvel hurdan tenhereh uu [3] cuna 2010-08-10 1550
17529 tursun bolon turuh gej bga ehchvvdees asuuy? [5] mcblog 2010-08-10 1854
17528 sayhan torsn eej naraas asuuh zuil bn. [3] ebuushka 2010-08-10 1359
17527 БҮСГҮЙ МИНЬ БУСДАД НУУЦЛАГ БАЙ ..ЗАА ЮУ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-10 1724
배너신청
자생병원

배너신청