Moderator: mgl_300
“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалтай ярилцлаа.
-“Би чамд хайртай-2” кинонд тоглосноос хойш үсний стиль өөрчлөгдсөн. Үсээ ургуулсан хэвээрээ л байна шүү?
-Залуу уран бүтээлч гэдэг утгаараа стиль имиждээ анхаарал тавилгүй яахав. Манай Баачка л надад үсээ ургуулвал зүгээр юм байна гэж зөвлөсөн. “Би чамд хайртай-2” кинонд тоглосноосоо хойш үсэндээ хайч хүргээгүй юм байна.
-Хими хийлгэсэн юм уу, Угийн буржгар уу?
-Удмынх л даа. (инээв)
-Тийм үү. Гоё хэлбэртэй юм байна?
-Тоглосон юм аа. Хими хийлгээд удаж байна. Харин ямар ч будаг хүргээгүй. Хүмүүс намайг хүрнээр будсан юм уу гэж асуугаад байсан. Үгүй. Энэ өнгө бол угийнх.
-Одоо энэ стильнээсээ уйдаж байна уу?
-Үгүй ээ. Ер нь илүү урт ургуулъя гэж бодож байгаа.
-Урт үс хэцүү биш үү?
-Зүгээр ээ. Сурчихдаг юм билээ.
-Цоомоо та хоёр Аюушт дурлачихсан юм уу?
-Тийм ээ. Гэхдээ амьдрал дээр үгүй л дээ. (инээв) Бид уран бүтээлийн сайхан найзууд. Бидний нэгтгэж байгаа зүйл нь урлаг юм даа. Хайр сэтгэл бидний дунд өмнө нь ч байгаагүй, одоо байхгүй. Найз нөхдийн хайр бол байна аа байна.
-Та бүхнийг нэгтгэж байгаа зүйл нь урлаг гэсэн. Тэгвэл зангиддаг зүйл нь юу вэ?
-Энэ бол бидний зорилго. Бид нэгэн зорилготой урлагийн босгоор алхсан. Одоо бидэнд хазайх эрх байхгүй. Өөрсдийн олсон энэ үнэт капиталаа улам баяжуулахын төлөө хичээж явна. Бид өвгөн эмгэн болсон ч нэвтрүүлгээ хийнэ гэж ярьдаг шүү.
-Урлагийн босгыг алхаад багагүй хугацааг үдлээ. Одоо өөрийгөө туршлагатай жүжигчин гэж хэлж чадах уу?
-Яаж тэгж хэлж чадахав. Урлаг бол хамтын бүтээл байдаг. Миний авьяас, ур чадвар бусад хүмүүсээс хамааралтай. Одоогоор би өөрийгөө суралцаж яваа л гэж хэлнэ.
-Тэгвэл “Өөскө туршлагатай сайн уран бүтээлч шүү” гэж бодогдох хугацаа хэр ойрхон байгаа бол?
-Ер нь амьдралд хэзээ ч төгс боловсорно гэж байдаггүй. Суралцаж байгаад л үхдэг гэж ярьдаг. Тийм болохоор би таван жилийн дараа мундаг сайн жүжигчин болно гэж хэлж чадахгүй. Ер нь хамгийн гол нь уран бүтээлээ зогсолтгүй үргэлжлүүлэх байдаг болов уу. Мөн энэ цаг үеэсээ хоцрохгүй яаж зэрэгцэж алхах вэ гэдэг нь чухал байх. Түүнээс биш би нэр хүнд, шагнал авахын төлөө уран бүтээл хийгээгүй л дээ. Бидний хувьд үзэгчдээ сайн судалж, тэдний сэтгэл зүйд юу өгүүлэгдэж байгааг бид мэдрэхийг хичээдэг.
-Одоо инээдмийн төрлийн кино хийж байгаа. Тэгвэл үзэгчдийн судалгаан дээр тулгуурлан энэ төрлийг барьж авав уу?
-Инээд гэдэг бол хүн хайрлаж дурладаг гэдэг шиг байгалиас заяасан мэдрэмж шүү дээ. Хүн инээдээс эрч хүч, кайф, шинэ бүхнийг олж авдаг юм болов уу. Тодорхой судалгаан дээрээс анх энэ төрлийг барьж авсан. Киногоо ч гэсэн энэ төрлөөрөө л хийе гэж шийдсэн л дээ.
-Хошин урлагийн студи продакшнууд бүгд инээдмийн кино хийж байна?
-Тэр хүмүүсээс мундаг зүйл хийнэ гэдэгтээ итгэлгүй байна л даа. Зүгээр л өөрийн гэсэн онцлогтой зүйлээ л хийж чадна. Түүнээс биш манай кино тэрүүгээрээ илүү энэ тэр гэж томроод байх юм байхгүй. “ТВ коктейль” хамтлаг хийж байгаа нь л онцлог болов уу.
-Киноныхоо нэр…
-“Намрын синдром” гэж нэрлэсэн байгаа. Ер нь намар хүмүүс нэг л сонин болчихсон байдаг шүү дээ. Найр наадам хэсч явж байгаад гэнэт ухаан орсон юм шиг нэг л их ажилтай хүмүүс. Хотод гэхэд бөөн бөөгнөрөл, хэрүүл хэл ам болдог шүү дээ. Гэнэт ухаан орсон юм шиг л болдог биз дээ.
-Таны намрын синдром хөдөлсөн үү?
-Тийм ээ. Ийшээ тийшээ мессенжэрээр “Намрын синдром хөдлөөд байна яах уу” гээд л явуулаад сууж байна.
-Тэгвэл энэ ярилцлагын гарчигийг нь “Намрын синдром хөдлөөд байна яах уу” гэж өгч болох уу?
-Болно гэж хэлж чадахгүй. Өөрөө л мэдэхгүй юу.
-Та бүхнийг оюутан ахуйн зорилго тань зангиддаг гэсэн. Тэр зорилгодоо хэр дөхөж байна вэ?
-Энэ жил манай хамтлаг байгуулагдсаны таван жилийн ой болж байна. Бид өнгөрсөн хугацаанд нэг л алхсан. Үүнээс цааш маш олон алхам хийнэ. Киногоо нээснийхээ дараа нэвтрүүлгүүдээ үзэгчдэдээ өргөн барина. Шинэ санаагаа олсон байгаа. Ер нь болоогүй ээ. Зорилго маань ойрхон биш байна.
-“ТВ коктейль”-ийнхон уран бүтээлийн сайхан найзууд. Биенийхээ хувийн амьдралд оролцдог уу?
-Тэгэлгүй яахав. Нэлээдгүй хугацааг хамтдаа өнгөрүүллээ. Бие биенийхээ жаргал зовлонг хуваалцана. Чадах ядахаараа л бие биедээ тусалдаг.
-Аюуш саяхан найз залуугаа олонд зарласан. Харин Цоомоог одоо хүртэл ганц бие гэж ярьдаг. Та өмнөөс нь санаа зовж байна уу?
-Харин санаа зовоод л байсан. Ашгүй найз бүсгүйтэй болсон. Ер нь би хувийн амьдралын хувьд энэ хоёроос хэдэн алхмын түрүүнд явдаг. Хүүхэдтэй гэр бүлтэй болсон гээд л.
-Хэр сайн гэрийн эзэн бэ?
-Нэг их сайн гэж хэлэхгүй. Гэхдээ их сайн аав, нөхөр байхыг их хичээдэг. Хэдийгээр би бүтээлээ нэгдүгээрт тавьдаг ч гэсэн миний цээжин дотор гэр бүл маань байдаг шүү дээ.
-Жүжигчин болох таны багын мөрөөдөл байв уу?
-Би Сүхбаатар аймагт төрсөн. Арван жилийн сурагч байхаасаа урлагийн хүн болно гэж боддог байлаа. Энэ мөрөөдлийнхөө төлөө тууштай явсан. 1996 онд хотод орж ирээд “Хүүхдийн ордон”-ы драмын дугуйланд орж, Д.Саранхүү гэдэг багшийн шавь болж байлаа. Жүжигчин мэргэжлийн А үсгийн тэнд сурсан гэж боддог. Харин 1998 онд СУИС-д элсэн орж, Н.Ганхуяг багшаараа жүжигчин хүн ямар байх ёстой вэ гэдгийг заалгасан. Тэгээд 2002 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгсөөд, хоёр найзтайгаа хамтлаг байгуулж, өдий зэрэгтэй явна.
-Жүжигчин хүн ямар байх ёстой юм бэ?
-Хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байх ёстой. Манай багш ч гэсэн “Та нар жүжигчин болъё гэж бодож байгаа бол өөрсдийнхөө сэтгэлийг сайхан болго” гэдэг байсан. Жүжигчин гэдэг мэргэжил өөрөө хүн судлалын мэргэжил шүү дээ. Нэг жолоочийн дүрд тоглоё гэхэд тэр хүнийг судлах шаардлага гардаг.