Moderator: mgl_300
Би одоо 24 настай. Харин нөхөр маань надаас 5 ах. би 19 настай байхдаа нөхөртэйгээ дотносож үерхсэн юм. Би нөхөртөө анхны биеэ өгч бүхнээ зориулсан. ар гэрийнхэн маань зөндөө ах гээд дургүйцдэг байсан юм. Тэгээд би хүүхэд насны хайр байсан болоод ч тэр үү сууна гэж зүтгээд нууцаар хотод сурч байхдаа амьдарч 4р курстээ төрөхөөсөө 7 хоногийн өмнө аав ээждээ хэлсэн юм. Би түүний төлөө их зовж зүтгэсэн. Аав ээж мэдэж их уурласан ч нялх биетэй намайг өрөвдөж түүнийг надтай суухыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд хадмууд ч хадаг тавьж дараа жил гэрлүүлнэ гэлээ. Бид 3 тусдаа гарая гэхээр байр байшин байхгүй болохоор манай байранд амьдардаг юм. Харин хадмууд хадаг тависнаасаа хойш 3 жил өнгөрч хурим хийхгүй тусдаа гаргахгүй л байна. Боломжтой болохоороо хурим хийнэ, тусдаа гаргах мөнгө төгрөг байхгүй байр хөлслөөд амьдар, эсвэл манай жижиг өрөөнд бай гээд л. Харин манайхан охиноо айлын байр хөлслүүлэхгүй энэ байрандаа бай гээд л би дунд нь хэцүү байдаг. Харин манай хүн манай байранд байхдаа ямар ч өөриймсөг сэтгэл гаргадаггүйь айлд байр хөлслөдөг хүн шиг байдаг, жаахан муудвал гэр рүүгээ гүйгээд л, би хөөцөн юм шиг. Хадмууд ч бид 2-г тусдаа гаргая гэж дэмжихгүй, бид нар л ядуу гээд л, хурим хийх тусдаа гаргах боломж буюу мөнгө төгрөг орж ирдэг ч дор нь хүнд зээлээд эсвэл ах дүү найз нөхдөө дайлаад л дуусгачдаг. Ийм их дарамтанд байж нөхөр маань манай байранд өөриймсөг амьдарч чадахгүй би л орон гэргүй хүн гээд л архи уухаараа агсан тавиад л,надад их хэцүү байна. Ингэх тусам би энэ амьдралаас уйдаж байна.
Нөхөр маань сексийн ажлыг сардаа 2,3 удаа хааяа бүр ч мартчдаг, асуухаар сэтгэл санаа их хэцүү байна асуудлууд их байгаа болохоор секс хийх бодол төрөхгүй байна гэдэг. Нас нь яваад ч тэрүү бүү мэд. Сексийг чухал үздэггүй. Харин миний нас залуу, би энэ жилээс бүр их секс хийхийг хүсдэг болсон. Эмэгтэй хүний оргил нас гэж байдаг гэсэн, тэр үе нь ч таарсан байх. Тэгээд би 5 сард 10 жилдээ сайн байсан залуутайгаа таарч сэтгэлээ онгойтол ярилцсан. Тэр ч надад сайн байсан юм. Тэгээд хүүхэд насны хайраар бид 2 бие биедээ татагдаж 3 удаа уулзаж бид 2 дотноссон. Харин би өөрийгөө буруутгахгүй байгаа, яагаад гэвэл манай хүн намайг хайраар дутаагаагүй бол би түүнийг хуурахгүй байх байсан юм. Би түүнд онгон биеэ зориулж биеэ зовоон байж хөөрхөн хүүхэд гаргаж өгч байхад өөрөө гэрээ бэлдэх ёстой байхад бэлдсэн гэрт минь байж чадахгүй үүгээрээ шалтаглаж намайг хайрлахгүй, ойлгохгүй байгаад би нөхрийгөө буруутгадаг би түүнд 6 жил үнэнч байсан. Түүнээс өөр хэнийг ч харж байгаагүй. Харин ийм үнэнч байсны минь хэрэг гарахгүй байна. Би түүнийг хуурсны дараа тэр залуугаасаа салая гэж нөхрөө хүүхдээ бодое гэж хичээсэн, тэгээд түүнийг 1 сар ажигласан, тэр урьдны хэвээрээ надад муухай хандсаар байсан. Харин одоо би тэр залуудаа татагдаж түүнтэй байхыг хүсдэг, тэр ч надтай баймаар байна, чи минь яасан эрт хүнтэй суучваа гээд уйлдаг. Би энэ амьдралдаа сэтгэл ханамжтай байсан бол ийм алхам хийхгүй гэж боддог. Харин одооноос нөхрөөсөө салая гэж бодох юм. Салчихаар хүүхдээ өрөвдөөд, нөхөр маань надаас салчвал бас л тусдаа гарч чадсангүй гээд өөр бүсгүйд дарамтлуулах байх даа гээд өрөвдөх юм. Надад туслаач…
ШУУДХАН ХЭЛЭХЭД ХҮНД САЙН Ч МУУ Ч АЛДАА БАЙЖ Л БАЙГАА АНХНЫ ХАНИАС ИЛҮҮ БАЙХ ХҮН ГЭЖ ИХ ХОВОР ШҮҮ АНХНЫХАА СОЛИОД ДЭЭРДҮҮЛСЭН ЖИШЭЭ ТУН ЦӨӨХӨН ДӨӨ ИХ Л САЙН ХООРОНДОО ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ БУСДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХЭДХЭН ХУВИЙГ Л АВ...ГЭР БҮЛИЙН НАНДИН АСУУДАЛ ДЭЭР ............