Moderator: mgl_300
Би нөхөр 2 хүүхдийн хамт гадаадад амьдардаг жирийн нэг бүсгүй байна. би саяхан төрж хүүтэй болсон юм. Нөхөр бид 2н харьцаа сүүлийн үед маш хэцүү болоод байна зүгээр л шал өөр танихгүй хүмүүс шиг, бид 2г хоёр хүүхэд маань л холбож буй мэт байдаг болчихлоо. Би гэртээ хүүхдээ хараад сүүлийн үед өөрт нь анхаарал хандуулах нь багасаад байгаа байх л даа. Сүүлийн үед юм л бол намайг бүх юманд буруутгаж бараг бүдэрч унасан ч миний буруугаас болсон юм шиг загнаж доромжилж загнах боллоо. Хэдийгээр цохиж зодохгүй ч хэл амаар доромжилж юм хум шидэж орилох нь үнэхээр хэцүү юм. Гэртээ оруулахгүй хөөж туугаад л… Өчигдөр над руу бүр сэрээ гаргаж байгаад нулимсан. Би арчаагүй гэртээ мөнгө олдоггүй суудаг байж болно тэглээ гээд энэ гэмт хэрэг үү тэглээ гээд энэ уучилшгүй буруу зүйл үү? Урьд нь намайг унтая гэдэг байсан бол сүүлийн 2-3 сард нэг л унтсан. Хүүхэнтэй болох ямар ч боломж байхгүй. Ярилцахаар чамаас болж миний бүх юм буруудаж байна гэх юм. Би ч бүүр салаад нүднээс нь алга болоод өгмөөр байх юм. Хоол ч идмээргүй өдөржин хүүхдээ тэврээд л гадаа суугаад үгүй бол интэрнэт ухаад л суудаг боллоо. Охин хүү 2-оо харахаар өрөвдөөд байх юм. Бидэнд дутуу юм алга. Биеийн жаргалаас сэтгэлийн жаргал гэдэг чин л үнэн юм байна даа. Салдаг ч юм билүү гэж бодох юм. Иймэрхүү байдалд орж байгаад амьдралаа аварч үлдсэн хүн байна уу? Яах вэ үнэтэй санал зөвлөгөөгөө өгч туслаарай уншигчдаа…
ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН БҮСГҮЙ ХҮН ГЭЭД Л ӨӨРИЙГӨӨ АНХААРАХГҮЙ БИТГИЙ БАЙГААРАЙ ХАМГИЙН ГОЛ НЬ ТҮҮНТЭЙГЭЭ БҮРЭН НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦААД ҮЗ ЭР ХҮН ЕР НЬ УЙДАМТГАЙ ХҮМҮҮС АНХ ЧАМАЙГ АРАЙ ӨӨРӨӨР ТӨСӨӨЛДӨГ БАЙСАН ОДОО ТҮҮНЭЭС НЬ ӨӨР БАЙХААР ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ БУХИМДАЖ БАЙГАА НЬ ТЭРЭЭ НЭГЭН БОЛ ЦААНА НЬ ХЭН НЭГЭН БАЙГАА УХААНТАЙ ХҮН БОЛ ЯРИЛЦАХАД Л ОЙЛГОЛЦОНО ДОО БИ САЛ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ