Moderator: mgl_300
БҮХ БҮСГҮЙЧҮҮД ИЙМ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БОЛ.......... АГУУ!!!!!!!!!
Уншсан 767 vote 0 2010.07.06 22:02:21За би ч асуудалтай хүн, нөхрөөсөө салж байна. Сайхан гэр бүл минь, хүү минь эцэггүй өснө гээд л олон жил тэссэн. Харин ч тэвчээртэй хандаж чадсан, ухаалаг байхыг хичээлээ. Болдоггүй амьдрал засардаггүй нөхрөөс ч залхлаа. Нас минь ч 30 хүрч байна. Өдий олон жил хамт амьдрахдаа харин завхайрч явсангүй ээ, гэрийн хүмүүжил маань л энэ, ээж ааваараа бахархаад л бодож явдгийн. Манай монгол залуус охидууд үнэхээр завхай архидалт их, нийгэм бүр бузартаж дуусжээ. Хүний амьдралын аз жаргалын утга учир бол гэр бүл, нөхөр минь анхны минь хайр анхны гэсэн бүх юмны эзэн, дэндүү хайртай болохоор олон юмыг би уучилсаан. Уучлах тусам ухаарна, намайг илүү хайрлана гэж итгэдэг байлаа. Даанч харин давардагийн байна. Одоо гадаадад байгаа, удахгүй нутаг явна, явахаасаа өмнө нөхрөөсөө сэтгэлээ татахаар шийдлээ. Чамдаа би хичнээн хайртай байлаа даа. Хамт амьдрах бүх л боломж гарцийг би хайлаа. Одоо надад гарц алга аа, чамайг зөвтгөх арга үнэн олохгүй нь.
Шаналсан сэтгэл, ганцаардлаас залхаж байна. Миний нийтлэлд коммэнт бичсэн хүмүүст баярлалаа. Одоо би арай л уучилж чадахгүй нь ээ, хүсэл алга болчиж. Очоод чинь явдаг хүүхэнтэй би хэрүүл хийх үү, үгүй дээ өмнө нь би тэгсээн, одоо бол үгүй. Өөрийнхөө толгойгоор амьдар даа, би чиний амьдрал чинь хайр дурлал сексийн амьдралд оролцож тасалдаг хэн бэ тээ. Үнэхээр гомдож байна аа. Энд ирье гэж ирээгүй ээ, хойшид амьдралд минь хэрэгтэй, бас чамд итгээд ирсэн. Айлын эр хүний түшиг надад хэрэгтэй байна. Даанч алга даа, гэхдээ хүүгийн минь эцэг анхны минь хайр чамдаа хайртай, хайраар амьдардаггүй юм байна. Одоо очоод ажлаа хийгээд кареер хөөгөөд амьдарна даа. Эрчүүд минь ээ, та нар минь яасан золбоогүй, ухаангуй хүмүүс вэ, дийлэнхи нь ийм болж дээ. Залуус аа гэр бүлээ эхнэрээ битгий гомдоо л доо. Эр хүний ноён нуруу гэрт чинь, цаашлаад эх оронд чин хэрэгтэй байна шүү дээ. Гэрээ, улсаа хар л даа.
Ганц бие амьдрах амар биш ээ, төсөөлөхөд хэцүү л байна, гэхдээ сэргэхээ больсон сэтгэл, итгэлгүй амьдралаас залхаж байна. Ганцаараа яваад үзве. Хэзээ нэгэн цагт надад тохирох аятайхан залуу олдох биз дээ. Харин тэр болтол завхай эрчүүдийн зугааг гаргахгүй эрхэмсэг амьдрах юм шүү гэж өөртөө захиж сууна. Надад амжилт хүсээрэй залуус аа. Сэтгэл бачуураад заримдаа хэцүү юм, харин нулимс гарахаа больчиж дээ. Энэ сайтаар уншиж байхад найз залуу нөхрөө араар нь тавьсан охидууд зөндөө л байх юм сонин юм даа. Би бол ойлгохгүй юм даа. Манай хүн намайг чи өөрөө яваад үзэхгүй юу гэж хэлсэн хүн дээ. Доромжлол уу, эсвэл үнэхээр яваад үзвэл өөр байгаа болов уу.
Үеийн залуус уулзах унтах санал зөндөө л тавьдаг л даа. Ягаад ч юм чаддагүй юм, энэ ээж аавийн хүмүүжил л дээ. Гэтэл манай нөхөр эсрэгээр засаршгүй завхай дээр нь бүр цагаандаа гараад эхэлж байна даа. Эр хүнд ийм юм байх гэнэ ээ, бас хөгшин нөхөртэй хүүхэн. Эгч авгай ч мань мэтээсээ илүү маягладаг юм шиг байгаан, за яхав амьдрал харуулна биз дээ. Үнэндээ чинь өмнө хийсэн алдаа байхгүй ээ, ажил гэж яваад халамж алдсан байж магадгүй ээ. Хайртай чамдаа. гэхдээ энэ хайр надад нулимс их авчирлаа даа. Эрчүүд ээ охидууд аа гэр бүл хамгийн эрхэм ариун аз жаргалын чинь үндсэн хэсэг шүү дээ. Би ч жаахан азгүй юм даа, за яахав болно оо. Хүүгээ аваад зүтгэнэ дээ.