Ганц бие. Хүний хорвоогийн дайрах ёстой замаар дайрч үр хүүхэд, эхнэртэй болж таараа. Цаг хугацааны асуудал байх. Харин хийх ёстой юм аа сайн хийж чадалтай болчихсоны дараа эхнэр хүүхэдтэй болно гэж өдийг хүрсэн байна. Энэ буруу ч байж болно. Гэхдээ миний хувьд зөв байгаа. Сүүлийн үед нэг бүсгүйтэй ажлаар танилцсанаас хойш мэссэнжирдэх, мэссэж бичих, утсаар ярих гэх мэт дотносох суурь маань тавигдаж эхлээд байгаа юм. Тэр надад таалагдсан би ч тэрэнд таалагдсанаа мэднэ. Унтаж хэвтээгүй зүгээр дотно нөхөрлөлийн харьцаатай байгаа юм. Тэр маань харин хүүхэдтэй. 1,5 настай нялх амьтан гэсэн. Түүнийг мэддэг болохоор шууд дотносож чадахгүй байнаа. Гайхаж байна, эргэлзэж байна. Хүүхдийн чинь аав яасан юм гэж би асуухыг хүсдэггүй. Удахгүй чамд түшиг тулгуур болно доо гэж хэлдэг. Тэр намайг хардаг байха. Гэтэл би зориглож чадахгүй байна. Бас түүнийг хоосон горьдоох вий гэж айсан даа хөндий байдалтай харьцаж байгаа. Гэтэл миний дотор яах вэ, яах вэ, яах вэ гэсэн асуулт 1000 дахин эргэлдэж байдаг. Түүнээс гадна тэр 23хан настай. Түүнд эр хүний нөмөр нөөлөг түшиг тулгуур ямар их хэрэгтэй байгааг би анзаардаг юм. Тэр маань ч гэсэн түшиг тулгууртай эр хүний нөмөрт орохыг хүсдэг нь бас ажиглагддаг. Ажигласан гээд би яах билээ.
МАНАЙХНЫ СЭТГЭЛГЭЭ БАЙДАГ ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН ГЭХЭЭР ХАЛДАЖ БОЛОХГҮЙ ХҮМҮҮС ЮМ ШИГ СОНИН ОЙЛГОЛТ БАЙДАГ ...ЧИ ТҮҮНДЭЭ ХАЙРТАЙ Л БОЛ ХҮҮХЭДТЭЙ НЬ ХАМТ СЭТГЭЛДЭЭ ХАЙРЛА ХҮҮХЭД БОЛ БУРХАНЫ ХИШИГ