Moderator: mgl_300
КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ.
Уншсан 1039 vote 0 2009.12.01 23:25:42
КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. Киоб банк нь даатгалд хамрагдах боломж бололцоо дутмаг байдаг гадаад ажилчдад зориулан, эх орон руугаа цалингаа гуйвуулж буй гадаадын ажилчныг дээд тал нь 10сая вонын нөхөн олговор олгох гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамруулна хэмээн 11сарын 23-нд мэдэгдлээ........................................................ Энэ удаагийн “Гадаадын ажилчныг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулах үйлчилгээ” -нд 1000-аас дээш америк долларыг эх орон руугаа гуйвуулж буй гадаадын ажилчин хамрагдах бөгөөд ажлын байрнаас хамааралгүй гэнэтийн осолд өртөх тохиолдолд амь насаа алдах·ослоос шалтгаалан ужиг үлдсэн тохиолдолд дээд тал нь 10сая вонын нөхөн олговор олгох ажээ. Гэнэтийн ослын даатгалд хамрагдах хугацаа нь мөнгөн гуйвуулга хийсний дараагийн өдрөөс эхлэн 1сарын хугацаатай юм байна. Киоб банкны холбогдох ажилтан “Ихэнх гадаадын ажилчид нь аюул осол ихтэй ажлын байранд ажиллахын зэрэгцээ гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломж нөхцөл тааруухан байдаг.” бөгөөд ”Энэ удаагийн үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ” хэрэгжсэнээр 15наснаас дээш гадаадын ажилчин нь ажил мэргэжил хамаарахгүйгээр, мөнгөн гуйвуулга хийснээр даатгалд хамрагдах боломжтой болсон” хэмээн ярьжээ. |