Moderator: mgl_300



 

 

 

.Манай гарагт сонирхолтой зүйлс олон билээ. Жил бүрийн эцсээр хамгийн хамгийн гэсэн тодотголтой жагсаалтуудыг гаргадаг. Энэ удаад тэр бүр хүмүүсийн анхаараад байдаггүй сонирхолтой жагсаалтыг танилцуулж байна.

1. Нэг төрөлтөөс хамгийн олон хүүхэд эсэн мэнд бойжуулсан ээж /найман ихэр/
Надя Денисе Дуд Сулеман Гутиеррез гэдэг америк эмэгтэй 2009 оны нэгдүгээр сард найман ихэр хүүхэд төрүүлж, дэлхийн хэвлэлээр шуугиан дэгдээж байсан билээ. Тэрбээр олон хүүхэд төрүүлснээр мөн нөхөн үржихүйн технологийг буруугаар ашигласан гэж багагүй шүүмжлэл хүртсэн юм. Сулеманы найман ихрээс зургаан хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа аж. Ажил хөдөлмөр эрхлээгүй ганц бие эх одоогоор нийгмийн халамжийн тусламжийн хөтөлбөрт хамрагдан хүүхдүүдээ асарч байна. Тэрбээр хиймэлээр үр тогтоолгон найман ихэр хүүхэд төрүүлжээ. Сулеман нь найман ихэр хүүхэд төрүүлсэн хоёр дахь америк эмэгтэй юм. Түүний өмнө буюу 1998 онд Чувку гэдэг бүсгүй найман ихэр хүүхэд төрүүлж байжээ.

2. Дэлхийн хамгийн залуу ээж /таван настай/
Андын нуруунд оршин суудаг ядуу амьдралтай энэтхэг эмэгтэй 90 см өндөртэй бяцхан охиноо дагуулан эмч Жералдо Лозада дээр иржээ. Тэрбээр цүдгэр гэдэстэй охин нь чөтгөрийн хорлол болсон тул үүнийг арилгаж өгөөч гэж эмчээс гуйжээ. Лина Медина гэх бяцхан охиныг анх савны хорт хавдар туссан гэж бодож байсан ч Лозада эмч үзлэг хийж, амьдралдаа гайхаж байгаагүйгээрээ гайхжээ. Учир нь бяцхан Лина найман сартай жирэмсэн болохыг тогтоосон байна. Лозада эмч үүний дараа охиныг Перу улсын нийслэл Лима хотын эмнэлэгт дахин шинжилгээнд оруулж, жирэмсэн гэдгийг нь баталжээ. Үүнээс сарын дараа буюу 1939 оны тавдугаар сарын 14-нд Лина охинд мэс засал хийж, хүүхдийг нь төрүүлсэн байна. Лина охин ердөө таван насандаа 2,7 кг жинтэй хүүтэй болж, эмч Жерардогийн нэрээр нэрлэжээ. Жерардо хүүг Линагийн эгч нь асарч байгаад 10 насандаа хүүгээ асрамжиндаа авсан байна.

3. Анх удаа хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн хөгшин ээж /70 настай/
Энэтхэгийн Ражо Деви Лохан гэдэг 70 настай эмээ 2008 оны 11 дүгээр сард анх удаа амаржжээ. Тэрбээр хүүхэдтэй болохыг 40 жил хүлээсэн бөгөөд хүүхдээ гурван нас хүртэл хөхөөрөө хооллоно гэж төрснийхөө дараа ярьж байжээ. Тиймээс хөгшин ээж одоог хүртэл хүүхдээ хөхүүлж байж болох л юм.

4. Хамгийн олон хүүхэдтэй ээж /69 хүүхэд/
Феодор Вассилиев /1707-1782 он/ гэдэг Оросын тариачин эр хүний анхаарал татахгүй ч түүний эхнэр Валентина Вассилиев хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйн амжилт тогтоожээ. Тэрбээр нийтдээ 69 хүүхэд төрүүлсэн байна. Гэвч энэ эмэгтэй амьдрал болон төрсөн он, нас барсан өдрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй аж. Энэ эмэгтэй 1725-1765 оны хооронд 16 хоёр ихэр, долоон гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж, нийтдээ 27 удаа амаржсан байна. Хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй 69 хүүхэд нь эсэн мэнд бойжжээ.

Орчин үеийн амжилтын эзнээр Чилийн Сан Антонио хотын Леонтина Албина гэдэг эмэгтэй шалгарчээ. Одоо 70 нас хүрч буй энэ эмэгтэй 64 хүүхэдтэй болно гэж ярьдаг байна. Тэрбээр 55 хүүхэд төрүүлэн Гиннессийн дээд амжилтын номонд нэрээ бичүүлж байжээ.

Ихэр хүүхэд төрүүлээгүй хамгийн олон хүүхэдтэй эмэгтэй бол румын гаралтай Ливиа Лонсе юм. Тэрбээр 2008 онд 18 дахь хүүхдээ төрүүлжээ.

5. Дэлхийн хамгийн анхны эрэгтэй ээж
Томас Битие нь эмэгтэй хүйстэй төрсөн ч тэрбээр мэс засал хийлгэн эрэгтэй хүн шиг болжээ. Томас Битие ээж болсон анхны эрэгтэй юм. 35 настай тэрбээр хууль ёсны дагуу хүйсээ солиулж, эрэгтэй болсон байна. Гэвч нөхөн үржихүйн эрхтэнээ үлдээсэн бөгөөд 10 жилийн өмнө хүйсээ солиулах мэс засал хийлгэжээ. Томас Биетие 2008 оны зургадугаар сарын 29-нд охиноо төрүүлэхийн өмнө олон улсын хэвлэлээр түүнийг "жирэмсэн эрэгтэй" гэж нэрлэж байв. Тэрбээр хүүхдээ төрүүлсний дараа эрэгтэй даавартай болох эмчилгээнд яваагүй аж. Учир нь тэрбээр дахин хүүхэд төрүүлэхийг хүсчээ. Битиегийн эхнэр 46 настай Нэнси саваа тайруулсан тул хүүхэд төрүүлэх чадваргүй боломжгүй болжээ.

6. Ихэр хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн хөгшин ээж /70 настай/
Омарки Панвар гэдэг 70 настай эмэгтэй дэлхийн хамгийн хөгшин ээжийн нэг болно гэж огт төсөөлж байгаагүй гэнэ. Тэрбээр зөвхөн хүүтэй болох гэсэн цорын ганц хүсэлтэй байжээ. Тэрбээр 77 настай нөхөр Чаран Синг Панвартайгаа ярилцан хиймэлээр үр тогтоолгох эмчилгээ хийлгэжээ. Нас дээр гарсан хос үлдсэн хөрөнгөө өвлүүлэх хүнтэй болохын тулд үхрүүдээ зарж, эдлэн газраа барьцаанд тавин үр тогтоолгох эмчилгээ хийлгэсэн байна. Үүний эцэст хатагтай Панвар Энэтхэгийн Шинэ Дели хотын эмнэлэгт мэс заслын аргаар ихэр хүүхдээ /хүү, охин/ төрүүлжээ. Панварын гэр бүл насанд хүрсэн хоёр охинтой бөгөөд таван ачтай байжээ.

7. Богино хугацаанд хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж /12 хүүхэд/
Кароле Хорлок гэдэг 42 настай эмэгтэй 13 жилийн хугацаанд 12 хүүхэд төрүүлжээ. Тэрбээр нэг удаа гурван ихэр хүүхэд төрүүлэн богино хугацаанд хамгийн олон хүүхэд төрүүлсэн дээд амжилтийн эзэн болсон байна. "Би анх нэг л удаа хүүхэд төрүүлнэ гэж боддог байсан. Гэвч би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг" гэж Кароле ярьжээ.

8. Дэлхийн хамгийн жижиг ээж /71 см өндөр/
Манай гарагийн хамгийн жижигхэн ээж гурав дахь удаагаа амаржихаар бэлтгэж байгаа аж. Тэрбээр хүүхэд төрүүлэх нь амь насанд нь эрсдэлтэй ч үүнийгээ ойшоодоггүй гэнэ. Ердөө 71 см өндөртэй Стэси Хералд ясны өвчний улмаас өсөлт нь зогссон байна. Эмч нар түүнийг хүүхэд төрүүлэхийг эсэргүүцдэг ч Стэси тэдэнтэй зөрсөөр хоёр ч удаа хүүхэд төрүүлжээ. Түүний нөхөр Уилл 174 см өндөр бөгөөд тэд дөрвөн долоо хоногийн дараа шинэ хүүхдээ хүлээн авахаар хүлээж байгаа аж.

9. Дэлхийн хамгийн жижиг хүүхдийн ээж
Махажабен Шейх 2004 оны есдүгээр сарын 19-нд Румаиса Рахман охиноо төрүүлжээ. Энэ хүүхэд нь ердөө 243 гр жинтэй, 25 см өндөр төрснөөр дэлхийн хамгийн жижиг хүүхдээр тодорчээ. Румаиса Рахман нь шар айрагны лаазнаас ч хөнгөн аж. Хүүхдийн эх жирэмсэн болсноос 25 долоо хоног, зургаан өдрийн дараа амаржсан байна. Румаиса ихэр бөгөөд эгч Хиба нь 566 гр жинтэй төржээ.

10. Хамгийн хол зайтай хүүхдээ төрүүлсэн ээж /41 жил/
Элизабет Анн Баттле гэдэг эмэгтэй Белинда, Жозеф гэсэн хоёр хүүхэд төрүүлжээ. Хоёр хүүхэдтэй гэдэг нь тийм ч сонирхолтой биш. Белинда Батлле 1956 оны тавдугаар сарын 19-нд ээжийгээ 19 настай байхад төржээ. Харин хамгийн сонирхолтой нь Белинда төрснөөс хойш Жозеф төрсөн хугацаа юм. Энэ хоёр төрөлт хамгийн урт хугацаатай аж. Жозеф Батлле 1997 оны 11 дүгээр сарын 20-нд ээжийгээ 60 настай байхад төржээ. Элизабет хоёр дахь хүүхдээ эхний төрөлтөөс 41 жил 185 өдрийн дараа төрүүлсэн байна. Тиймээс Жозефийн эгч нь түүнийг бараг эмээ болох хангалттай насалжээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

引用 :
http://www.mglclub.com/2479595/d2e/trackback

mgldevochka

2009.12.02 00:18:23
*.203.201.3

List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
公告 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
公告 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366785
公告 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
公告 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
8841 asuuh zuil bna [1] anar od 2009-12-02 1426
8840 asuuya [3] Hi... 2009-12-02 1912
8839 ZOKHION BICHLEGIIN URALDAAN [1] eruulmend 2009-12-02 1489
8838 eejvvdees asuuya [7] dewter 2009-12-02 1880
8837 asuuyaa [2] tsetsetse 2009-12-02 1222
8836 asuuh zvil bnaa [5] Цагаан уул 2009-12-02 1736
8835 turaax em [5] duck duck 2009-12-02 2951
8834 Elgemsuu egchid bayarlalaa jeonju-s 2009-12-02 1030
8833 Nyarai huuhdiin... 19790522 2009-12-02 1569
8832 klizm yaj tavih ve? [4] jeonju-s 2009-12-02 4924
8831 end gereegeer ajilj bgaad gereegee duusgaad ajilj bolhuu [1] tsetsegiin delbeeeee 2009-12-02 1216
8830 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-01 1040
8829 ОХИН ҮРТЭЙ ЭЭЖҮҮД ЗААВАЛ УНШААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 2570
8828 heleed ogooch [3] neemon 2009-12-01 1340
» ЭЭЖ МИНЬ БАЙВАЛ ЖАРГАЛТАЙ ИЖИЙДЭЭ ОЧООРОЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1802
8826 turaadag em slimiig uuj vzsen hvn bnuu? [5] bombogor(''-'') 2009-12-01 1802
8825 zuvulguu uguuch busguichuudee [16] cophaco 2009-12-01 3373
8824 hi medeh hun bval helj ogooch? [2] joy_mgl 2009-12-01 1424
8823 hi asuult? [4] 김아연 2009-12-01 1445
8822 하기스 jivh hymd zarna file [4] bi bol sexy 2009-12-01 1340
8821 Huuhdiin baasnii talaar asuuy [3] pujina 2009-12-01 1391
8820 goo shan orchuulj uguuch [2] svnstei baishin 2009-12-01 2088
8819 asuuy [2] buuvei9 2009-12-01 1290
8818 eejvvdees asuuya [5] anar od 2009-12-01 1225
8817 11 r Sariin 2......Huugee tzetzerlegt ogloo....... (HUURHUN SANAGDAAD) [3] Маралгоо 2009-12-01 1497
8816 Индонезэд 8.7 кг жинтэй хүү мэндэлжээ [1] Маралгоо 2009-12-01 1242
8815 hi bvsgvichvvdee [2] svnstei baishin 2009-12-01 1467
8814 hi eejuudees asuuh zuil bna aa [7] snsd 2009-12-01 1519
8813 hariulj ogooch busgyuchuudee [3] nandin2 2009-12-01 1857
8812 hariulj ogooch busgyuchuudee [2] nandin2 2009-12-01 1441
8811 suu haymd zarj bna manuka 2009-12-01 1097
8810 ХАРИН .......МИНИЙ СЭТГЭЛИЙГ ЗОВООЖ БУЙ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1204
8809 Solongost unegui toroh sain emneleg haij baigaa bol [1] 19790522 2009-12-01 1479
8808 huuhed avch yavah talaar asyye [2] margan 2009-12-01 1334
8807 NEG SARTAI HUUHED YAVUULAH GESIIN HELJ UGCH TUSLAACH? [7] tuay69 2009-12-01 1693
8806 sevxnii krem [9] shineleg buxen 2009-12-01 1617
8805 serum gj yag yum be? [3] joy_mgl 2009-12-01 3606
8804 МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ..АЗТАЙ БАЙНА [10] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 2293
8803 ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ УУ, ГЭР БVЛЭЭ САЛГАХ УУ? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1354
8802 bvsgvichvvdee noir muudaad bnaa yah ve [3] Цагаан уул 2009-11-30 1832
8801 Гадаадын иргэний хүүхэд сургуульд элсэн суралцах [2] ӨДРИЙН МЭНД 2009-11-30 1432
8800 zahialgiin himd bair bnuu [3] off 2009-11-30 1981
8799 hi ejuude hel tus bolooch [5] cdkeycrack 2009-11-30 2239
8798 turuh duhuud irehleer yaaj uvddug we? [9] tuul_0724 2009-11-30 21798
8797 십자수 hiideg busguichuudee heleed ogooch [1] hee 2009-11-30 1659
배너신청
자생병원

배너신청