Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Хойд ээжийн хатуу гарт нухлагдах бяцхан охины зовлонт амьдралыг харуулсан “Орхидос” кино олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн. Гэтэл түүнээс ч илүү бие сэтгэлийн зовлон үүрч, хүүхэд насныхаа инээд хөөр, аз жаргалаа аав, ээж нэртэй “зэрлэг”-үүдэд гишгүүлсэн охин бидний дунд амьдарч байжээ. Байнгын зодуур, өргөж авсан аавынхаа бэлгийн хүчирхийлэл дор амьдарч байсан охинд сайхан сэтгэлт хүмүүс тусалж хотод авчирчээ. Охиныг авчирсан  Хэргийн байдлаас шалтгаалан охины болон аав ээжийнх нь нэр, амьдарч байсан газар, аймаг сумынх нь нэрийг нууцаллаа.  

-Гэр бүлийн хүчирхийлэлд олон жил амьдарсан охиныг танай төвийнхөн авчирчээ. Охины тухай яаж мэдсэн бэ?

-”Гүнж” төв өнгөрсөн тавдугаар сард тус аймагт “Төрийн бус байгууллагуудыг чадваржуулах” сургалт явуулсан юм. Сургалтын үеэр аймгийн “Ирээдүйн босго” төвийн эмч бидэнд анх энэ охины тухай мэдээллийг өгсөн. Өргөж авсан аав ээжийнхээ хүчирхийлэл, дарамтанд эрх нь зөрчигдөж байгааг сонсоод бид ажиллаж эхэлсэн. Охины аюулгүй байдлыг хамгаалахын тулд 20-иод хоногийн өмнө хотод авчирсан. Охины сэтгэлзүй хүнд байгаа. Бид шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Ирснээсээ хойш 10-аад хоног сэтгэл засах эмчилгээнд явсны дүнд  нээлттэй болж, хүмүүстэй харилцах  нь сэргэж байна. Эрүүл мэндийн үйлчилгээнүүд үзүүлж байна. Сургуульд явж эхлээгүй, хуулийн асуудал нь шийдэгдээгүй үлдсэн.

-Охин хэдэн настай вэ?

-15 настай.

-Тэр айлд хэдэн настайдаа үрчлэгдэж очсон юм бэ?

-11 сартайдаа тэр айлд өргөгдөж очсон юм билээ. Өргөж авсан аавынх нь ээж охиныг анх авчирсан байна. Охиныг долоон настайд эмээ нь нас барснаас хойш эцэг, эхийнх нь дарамт эхэлжээ. Олон жилийн турш гэр бүлийн болоод өргөж авсан аавынхаа бэлгийн хүчирхийлэлд давхар өртсөн байсан.

-Эмээ нь өөрөө өргөж авсан хэрэг үү, хүүдээ үрчилж өгсөн юм уу?

-Хүүгийнхээ хүүхэд болгож үрчилж авсан юм билээ. Хүү нь эхнэр авсан ч хүүхэд төрөхгүй болохоор охиныг өргөж авсан бололтой. Удалгүй тэднийх гурван ч хүүхэдтэй болж, охиныг гадуурхаж байнга зодно. Ногоо тарьдаг, блок цохидог айл гэсэн. Охин тэр айлын боол шиг бүх л хар бор ажлыг хийж, дүү нараа өсгөдөг байж.

-Сургуульд сурдаг байсан уу?

-Одоо есдүгээр анги. Гэрийн бүх ажлыг хийхийн зэрэгцээ хичээлдээ явдаг байсан. Энэ жил хичээлдээ цөөхөн хоног суусан. Аймгийнхаа цагдаагийн хамгаалах байранд тусгаарлагдаж байгаад манайд ирсэн. Тиймээс хичээл нь завсардаад байгаа.

-Өргөмөл охиноо аав нь олон жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан гэсэн. Ээж нь мэддэггүй байсан хэрэг үү?

-Аав нь түүнийг хэдэн настай байхад хүчиндсэнийг охин сайн санадаггүй. Өөрийнх нь санаж байгаагаар 7 настай байхад нь аав нь согтуу ирээд хүчиндсэн гэж ярьдаг. Нөхрийгөө охиноо хүчирхийлснийг, байнгын бэлгийн харьцаанд ордгийг эхнэр нь мэдээгүй юм билээ.

-Өөрийг нь яаж зоддог, хүчирхийлдэг байсан талаар охин ярьдаг уу?

-Хэргийн талаар цагдаад мэдүүлэг өгсөн, өмгөөлөгчдөө, сэтгэлзүйчид охин ярьсан байдаг. Гэхдээ охин нарийн зүйлсээ өөрөө сайн ярьж чадахгүй. Эмх цэгцтэй биш, өөрийнхөө санаж байгаагаа л ярьдаг. Гэнэт санаад л нээрээ тэгэхэд тэгсэн, ингэхэд ингэсэн гээд ярина. Ерөнхийдөө мартаж, санасан шинжтэй. Байнга зодуулсаар байгаад оюун ухаанд нь өөрчлөлт орсон юм болов уу гэж бодсон. Хүмүүстэй харилцаа муутай. Хүн юм асуухаар толгой дохих, сэгсрэх, мөрөө хавчих мэтээр хариулна. Нэлээд асууж шалгааж байж хэдэн үг хэлнэ.

Хувийн хэргийг нь үзэж байхад ой тогтоолт удаан, харилцаа муу, эцэг эхийн анхаарал сул гээд бичсэн ч ангийн багш, нийгмийн ажилтан, сургуулийн захиргаа нь охины төлөө санаа зовж, анхаарал тавьж ажиллаагүй юм билээ.

-Охиныг хүчирхийлэлд өртөөд байгааг анх хэн мэдсэн юм бэ?

-Нэг удаа аав нь согтуу ирчхээд хүчирхийлэх гэхэд охин бараг нүцгэн шахуу гэрээсээ зугтаад найзындаа очжээ. Тэр үед найзынх нь ах, эгч гэртээ байж таарснаар хэрэг анх илэрсэн юм билээ. Охин азаар жирэмслээгүй, гэхдээ тогтмол бэлгийн харьцаатай байсныг эмчийн үзлэгээр тогтоосон. Тэгэхээр олон удаа хүчирхийлж байсан бололтой. Энд ирээд эмэгтэйчүүдийн үзлэгт оруулж, шинжилгээ хийлгэсэн. Эрүүл мэндийн шинжилгээний нэгдсэн дүгнэлт гараагүй байна.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь мэдэгдэнгүүт аавыг нь хэрэгт татсан уу?

-Мэдэгдсэн даруйдаа хэрэгт татагдаагүй. Хамгийн аймшигтай нь энэ зун охиныг бас нэг хүн дахин хүчиндсэн. Одоо бидний мэдэж байгаагаас илүү нууц, охины яриагүй, ил гараагүй зүйлүүд олон  байна. Охиныг нээлттэй болгохын тулд цаг хугацаа, сайн харилцаа хэрэгтэй байна.

-Бие бялдрын хувьд өсгөлүүн харагддаг уу. Зан аашинд нь өөрчлөлт орсон уу?

-Одоогийн хүүхдүүд өсгөлүүн, том биетэй болсон шүү дээ. Харин энэ охин 15 настай гэхэд жижигхэн давжаа биетэй, урт үстэй, улаан хацартай 10 настай юм шиг харагдана. Багаасаа хүнд хүчир ажил хийж байсныг илтгэх мэт гар нь том болчихсон, эвдэрсэн харагддаг.

Зан аашийн хувьд ч дуугүй, даруухан охин. Гэрээсээ гардаггүй. Энэ байдалтайгаа эвлэрсэн, гарах гарц байхгүй гэж боддог байсан болов уу гэмээр санагдсан.

Яриа нь хүртэл жаахан хүүхэд шиг. Бид Эх нялхсын төвтэй ярьж байгаад бүх биеийн ерөнхий шинжилгээнд оруулсан. Үүгээр л сэтгэцийн эмгэг байна уу үгүй юу гэдэг нь гарах байх.

-Та нартай хэний, юуны тухай ярих дуртай байна вэ?

-“Ирээдүйн босго” төвийн эмчид охин “Би энэ хүмүүстэй дахиж хэзээ ч уулзмааргүй байна” гэж ярьсан байдаг. Тэр эмч настай хүн болохоор эмээ шиг нь санагддаг байсан юм уу, охин их дотно байсан гэсэн.

Одоо ч охиныг хотод авчраад гэнэт орчныг нь өөрчилж, танихгүй хүмүүсийн дунд оруулаад, өөрт нь туслаад байхаар гайхаад, итгэхгүй байх шиг байна. Сэтгэл заслын эмчилгээний үеэр ангийнхаа найз охиныг, нутаг усаа, дүү нараа санаж байна. Ялангуяа дүү нараа өсгөсөн болохоор тэднийгээ их санаж байна гэж ярьсан байна лээ.

-Гэр бүлийн хүчирхийлэлд байсан нь тогтоогдсон гэсэн үү?

-Иргэний шүүх хурал болж охиныг зоддог, дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэлд байсан нь тогтоогдож өргөж авсан аав, ээжийнх нь эцэг эх байх эрхийг зургаан сараар хязгаарласан шийдвэр гарсан. Тэгээд охин гэртээ очих боломжгүй болж аймгийн цагдаагийн хамгаалах байранд байсан. Тэнд нь охинд өгөх хоол байхгүй. Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоо байхгүй болохоор охин хаачих, яах нь тодорхойгүй, амь насанд нь ч аюултай болж эхэлсэн. Тиймээс бид мөнгө хайсаар сар гаруйн дараа хотод авчирч Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд байрлуулсан.  

-Гэр бүлийнхнээс охинд дарамт шахалт ирсэн үү?

-Хэрэг шалгагдах үеэр охиныг өөрийг нь буруутгаж эхэлсэн. Энэ охин замбараагүй явдалтай, хэнтэй ч хамаагүй унтдаг байсан гэж мэдүүлээд, бүр охиныг тэгж хэлүүлэхээр ятгаж байсан. Өргөж авсан ээж нь охинтой уулзаад өргөдлөө буцааж ав, боль гэх мэтээр зөндөө ятгасан байдаг. Зоддог, дарамтанд байлгадгийг нь гэрчлэх олон гэрч байсан.

-Аймгийн холбогдох хүмүүс нь охины асуудалд анхаарч, оролцсон уу?

-Энэ бол нэг л охины жишээ. Гэтэл ил гараагүй олон охид хүчирхийлэлд өртөж байгаа. Хөдөө орон нутагт хохирогчийг хамгаалах тогтолцоо сул. Бүхэл бүтэн аймагт мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч байхгүй. Нэг иргэнээ яаж хамгаалах, туслах арга замаа олохгүй, юу хийх ёстойгоо ч тодорхойлж мэдэхгүй. Хүүхдийн амь нас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахад яаж ажиллах ёстой арга зам, механизм байхгүй юм билээ. Аймаг нь хүүхдийн төлөө хэлтэстэй. Тэр хэлтсийнхээ нэг ажилтанд энэ охиныг даалгаад өгчихсөн. Гэтэл нөгөө ажилтан нь үйлчилгээ үзүүлж, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, бусад байгууллагуудтай яаж хамтарч ажиллахаа ч мэдэхгүй. Ингэсээр цаг хугацаа алдаж охины тухай аймаг даяар мэдэж, гудамжаар ч явж чадахаа больсон гэсэн.

-Охин шүүх хурлаас өмнө гэртээ байсан гэсэн. Яагаад хохирогчийг хүчирхийлэгчтэй нь хамт байлгасан юм бэ?

-Анх мэдсэн эмч нь охиныг гэрээс нь хол байлгах гэж сар гаруй эмнэлэгт хэвтүүлсэн байдаг. Тэгээд цагдаагийн хамгаалах байранд хэд хонуулсан ч охинд идэх хоол олдохгүй болохоор аргагүй эрхэнд охин гэртээ хэсэг хугацаанд байсан юм билээ. Тэгээд шүүх хурал болсноос хойш дахин хамгаалах байранд байрласан. Охиныг хотод авчирсны дараа хамгаалах байранд байрлуулсан сар гаруйн хугацаанд охины идсэн хоолны төлбөр 170 мянган төгрөгийг манайхаас нэхээд байгаа. Цайны газартай гэрээ хийгээд өдөрт гурван удаа хоол өгч байсан гэсэн. Хүүхдийн төлөө хэлтсийнх нь дарга хүртэл бидэнтэй холбогдсон. Охины хүүхдийн мөнгө болох 100 гаруй мянган төгрөгийг өмгөөлөгч нь авсан байсан юм билээ. Тэр мөнгийг 18 нас хүртэл “Хас” банкинд хадгаламж нээлгээд хийчихье гэсэн чинь хоолны мөнгөнд нь суутгаад авчихсан. Бүхэл бүтэн аймаг нэг иргэндээ хоол идүүлсэн 170 мянган төгрөгийг хэрхэн барагдуулах аргаа олохгүй, биднээс нэхэж, эцэст нь охинд хамаатай хэдхэн төгрөгийг авчхаж байгаа нь харамсалтай.

-Өргөж авсан аав нь шалгагдаж байгаа биз дээ?

-Эрүүгийн хэрэг үүссэн. Аймагтаа хоригдсон. Одоо батлан даалтаар гарсан ч байж магад. Гэхдээ хүчиндүүлсэнийхээ дараа шүүх эмнэлэгт хандаагүй болохоор нотлох баримт нь хангалттай биш. Бид хэргийн мөрдөн байцаалтыг хот руу татуулж, охины өмгөөлөгчөөр хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн,  туршлагатай сайн хүнийг авч ажиллуулахаар болсон. Гэхдээ хот руу татуулж чадах эсэхэд итгэлтэй биш байна.

Охины хэрэгт зөвхөн манай “Гүнж” төв бус олон төрийн бус байгууллага хамтарч ажиллаж байна. Бид өөрсдийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан тус тусын үйлчилгээг үзүүлж байгаа. Хотод ирсэн ч охинд олон асуудал тулгарч байна. Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоо сул. Төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээ огт байдаггүй. Охины сэтгэлзүйн байдал, хохирол дээр нь ажиллах газар, нөхөн сэргээх үйлчилгээ байхгүй. Нэг төрийн бус байгууллага дангаараа бүх үйлчилгээг үзүүлэх чадамжгүй учраас бүгд хамтарч ажиллаж байна. Нэг хаалга татаад бүх үйлчилгээгээ авдаг болчихвол хохирогчдод чирэгдэлгүй.

-Аав, ээжийг нь буруутгаад хэрэгт татахаар охин яаж хандаж байна. Тэднийхээ тухай ярих юм уу?

-Эцэг эхээ үзэн ядаж хорссон шинж байхгүй. Хорсож ч мэдэхгүй, яаж хандахаа олж тодорхойлж чадахгүй, зөв буруугийн тухайд бодож, эргэцүүлж чадаагүй байх шиг байна. Охин хэргийг нь хэлэлцэж байгаад дуртай байгаа.

Гэхдээ бид нар энэ хэргийг шийдвэрлүүлэх хэрэгтэй, ингэх нь зөв гэдгийг охинд зөвлөж байгаа. Хэн ч бай гэмт хэрэг хийсэн л бол хариуцлагаа хүлээх ёстой шүү дээ. Хэрэгтэнд хариуцлага хүлээлгэснээр өөр хэдэн ч охины эрхийг хамгаалж байгаа юм билээ. Тэр хүн ахиад хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ.

-Охин юу сонирхдог юм бол?

-Охин хоёр настайгаасаа нугарч эхэлсэн. Эмээ нь байхдаа уран нугаралтын дугуйланд явуулж, авьяасыг нь нэлээд сайн хөгжүүлж байсан гэсэн. Эмээгээ өнгөрснөөс хойш хааяа явдаг байснаа аав, ээж нь мөнгөгүй гээд дугуйланд нь явуулахаа больсон гэсэн.

Бид Циркийн нугараачийн дугуйланд охиныг шалгуулахад тэнцсэн. Багш нь сайн уран сайханч болгож чадна гэсэн. Одоо төлбөрийн асуудал гарч ирээд байна. Өөрөө уран нугаралтандаа маш дуртай. Мөн хичээлийнх нь хоцрогдлыг нөхөх албан бус сургалтанд явуулж байна. Ганцаараа явж чадахгүй болохоор манайхаас заавал нэг хүн очиж охиныг аваад сургалтад хүргэж өгөөд, дуусахаар нь аваад байранд хүргэж өгч байна.

-Охиныг цаашид хамгаалах байранд байлгах юм уу?

-Охин хэнд ч хэлээгүй нэг нууцаа сэтгэлзүйчид хэлсэн байсан. Тэр нь одоогоос гурван жилийн өмнө юм уу даа. Төрсөн ээж, эгч нь охиныг авах гэж очиход өргөж авсан ээж нь өгөөгүй юм билээ. Анх өгсөн нэрийг нь өөрчилсөн болохоор ээж, эгч нь өдөржин сургуулиар хайгаад уулзаж чадалгүй явсан гэсэн. Энэ тухай дүү нь охинд сүүлд хэлсэн байдаг. Тэгэхээр ээж нь охиноо авах боломжтой, хүсэлтэй бол бид өгөх санаатай, хайж байгаа. Ээж нь Дарханы харьяат юм билээ. Цаашид хүчирхийллийн эсрэг төвийн байранд байх боломжгүй. Ээж нь олдохгүй бол охиныг хотын харьяат болгоод халамжийн төвд өгч, сургуульд оруулах бодолтой байна. Бид байнга холбоотой байж, охиныг яаж амьдарч байгаад хяналт тавина.

Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод нахиалдаг гэдэг. Хаа холоос үрийн заяа дуудуулах гэж хүний нялх охиныг үрчилж авчхаад хайр халамжаар өсгөх нь бүү хэл “Нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах” шиг үзэн зодож, охин хонгор биеийг нь бузарласан хүн төрхт араатнууд байх болжээ. Үртэй, хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн ийм гэмтнүүдийг хууль дүрмийнх нь  дагуу зохих шийтгэлийг ногдуулж, таслан зогсоомоор санагдсан. Охины үзэж туулсан, өнгөрүүлсэн амьдрал олон аав ээжид сургамж болох биз.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2479694/86f/trackback

erh saran9

2009.12.02 09:52:40
*.199.210.106

manai delguur dotuur,gaduur huvtsas,oims,tirko,goo saihnii baraa zarj ugnu01083888672

cag

2009.12.02 17:48:07
*.85.26.205

YASAN  AIMAAR  UM  BE .  CETGEL  UVDUJ  BNA
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366631
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
8841 asuuh zuil bna [1] anar od 2009-12-02 1425
8840 asuuya [3] Hi... 2009-12-02 1911
8839 ZOKHION BICHLEGIIN URALDAAN [1] eruulmend 2009-12-02 1488
8838 eejvvdees asuuya [7] dewter 2009-12-02 1879
8837 asuuyaa [2] tsetsetse 2009-12-02 1221
8836 asuuh zvil bnaa [5] Цагаан уул 2009-12-02 1735
8835 turaax em [5] duck duck 2009-12-02 2950
8834 Elgemsuu egchid bayarlalaa jeonju-s 2009-12-02 1029
8833 Nyarai huuhdiin... 19790522 2009-12-02 1568
8832 klizm yaj tavih ve? [4] jeonju-s 2009-12-02 4923
8831 end gereegeer ajilj bgaad gereegee duusgaad ajilj bolhuu [1] tsetsegiin delbeeeee 2009-12-02 1215
8830 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-01 1039
» ОХИН ҮРТЭЙ ЭЭЖҮҮД ЗААВАЛ УНШААРАЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 2569
8828 heleed ogooch [3] neemon 2009-12-01 1339
8827 ЭЭЖ МИНЬ БАЙВАЛ ЖАРГАЛТАЙ ИЖИЙДЭЭ ОЧООРОЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1801
8826 turaadag em slimiig uuj vzsen hvn bnuu? [5] bombogor(''-'') 2009-12-01 1801
8825 zuvulguu uguuch busguichuudee [16] cophaco 2009-12-01 3372
8824 hi medeh hun bval helj ogooch? [2] joy_mgl 2009-12-01 1423
8823 hi asuult? [4] 김아연 2009-12-01 1444
8822 하기스 jivh hymd zarna file [4] bi bol sexy 2009-12-01 1339
8821 Huuhdiin baasnii talaar asuuy [3] pujina 2009-12-01 1390
8820 goo shan orchuulj uguuch [2] svnstei baishin 2009-12-01 2087
8819 asuuy [2] buuvei9 2009-12-01 1289
8818 eejvvdees asuuya [5] anar od 2009-12-01 1224
8817 11 r Sariin 2......Huugee tzetzerlegt ogloo....... (HUURHUN SANAGDAAD) [3] Маралгоо 2009-12-01 1496
8816 Индонезэд 8.7 кг жинтэй хүү мэндэлжээ [1] Маралгоо 2009-12-01 1241
8815 hi bvsgvichvvdee [2] svnstei baishin 2009-12-01 1466
8814 hi eejuudees asuuh zuil bna aa [7] snsd 2009-12-01 1518
8813 hariulj ogooch busgyuchuudee [3] nandin2 2009-12-01 1856
8812 hariulj ogooch busgyuchuudee [2] nandin2 2009-12-01 1440
8811 suu haymd zarj bna manuka 2009-12-01 1096
8810 ХАРИН .......МИНИЙ СЭТГЭЛИЙГ ЗОВООЖ БУЙ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1203
8809 Solongost unegui toroh sain emneleg haij baigaa bol [1] 19790522 2009-12-01 1478
8808 huuhed avch yavah talaar asyye [2] margan 2009-12-01 1333
8807 NEG SARTAI HUUHED YAVUULAH GESIIN HELJ UGCH TUSLAACH? [7] tuay69 2009-12-01 1692
8806 sevxnii krem [9] shineleg buxen 2009-12-01 1616
8805 serum gj yag yum be? [3] joy_mgl 2009-12-01 3605
8804 МОНГОЛЧУУД СОЛОНГОСТ ИНГЭЖ..АЗТАЙ БАЙНА [10] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 2292
8803 ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ УУ, ГЭР БVЛЭЭ САЛГАХ УУ? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-01 1353
8802 bvsgvichvvdee noir muudaad bnaa yah ve [3] Цагаан уул 2009-11-30 1831
8801 Гадаадын иргэний хүүхэд сургуульд элсэн суралцах [2] ӨДРИЙН МЭНД 2009-11-30 1431
8800 zahialgiin himd bair bnuu [3] off 2009-11-30 1980
8799 hi ejuude hel tus bolooch [5] cdkeycrack 2009-11-30 2237
8798 turuh duhuud irehleer yaaj uvddug we? [9] tuul_0724 2009-11-30 21794
8797 십자수 hiideg busguichuudee heleed ogooch [1] hee 2009-11-30 1658
배너신청
자생병원

배너신청