Moderator: mgl_300
Индонезийн иргэн 41 настай Ани хэмээх бүсгүй Хойд Суматрагийн төрөх газарт амаржиж, 8.7 кг жинтэй, 62 см өндөр хүү төрүүлсэн байна.
Эх баригч эмч Бинсар Ситангганг “Хийсвэр хагалгаагаар төрүүллээ. Хүүхдийн хөл маш том байсан нь хагалгаа хийхэд хүндрэл учруулсан. Эх, хүүхдийн бие сайн байгаа. Хүү хоолонцор учраас бараг минут бүрд угжиж байна” гэжээ. Ер бусын том биетэй хүүгийн уйлах дуу нь хүртэл бусад хүүхдээс ондоо, бүдүүн баргил гэнэ.
Эх нь чихрийн шижинтэй учраас хүүхэд ийм том төрсөн гэж эмч нар тайлбарлажээ. Жирэмсэн байхдаа эхийн биед глюкоз илүүдэл хэмжээтэй байсан нь урагт нөлөөлснөөр бойжилт нь түргэсдэг аж.
Индонезийн статистикийн баримтаас үзэхэд 2007 онд Жакартад 6.7 кг жинтэй хүү төрж байсан гэнэ. Дэлхийн хамгийн том хүүхэд 1879 онд Канадын Анна Бейтэд төрсөн гэж Гиннесийн аварга амжилтын номонд тэмдэглэжээ. Төрснөөсөө хойш ердөө 11 цаг амьдарсан канад хүүхэд 10.8 кг жинтэй байжээ