Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Долдугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдал хичнээн олон гэр бүлд нулимс, зовлон авчирсан билээ. Сүхбаатарын талбай хавиар явж байсан болгоныг хоморголон гэмт хэрэгтэн болгож байсан хэлмэгдүүлэлтийн хар толбо арилаагүй үлджээ. Энэ явдлаас болж эх орноосоо дүрвэж Францад орогносон В.Ганзоригийн гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцлаа. Эхнэр Н.Урантуяа, охин Г.Золжаргал, Г.Золзаяа, Г.Нандин-Эрдэнэ нартай ярилцах явцад охид нь аавыгаа санаж байгаа гэдгээ хэлэн уйлж байв. Тухайн үед В.Ганзориг нь иргэний хөдөлгөөний О.Магнайгийн УИХ-ын сонгуулийн штабт менежерээр ажиллаж байсан аж.

-



    Хээр хоносон саран яаран яаран алсалахад Хэцийн цэнхэр уулсыг үүлс нь дэрлээд үлдлээ Хоног хоногын тоотойд сэтгэл сэмрэн байтал Хайрын цагаан бодол зүрхэнд хураад үлдлээ Уулс дэрлэсэн үүлс нь уван цуваад одоход Уйтгар төрүүлсэн бороо шивэрч ороод үлдлээ Зүрхэнд хурсан бодлын эзэн нь буцсан байхад Зүггүй сэтгэлийн гүнд зүс нь тодроод үлдлээ Шивэрч орсон бороо нь үүрээр арилах мөчид Ширхэг цагаан од цахилж одох нь уйтай Зүс нь тодрох зүүдний жаргалыг тайлах мөчид Зурвас цагаан хайраа нуугаад сэрэх нь гуниг










Танай гэр бүлийн хүн одоо Францад байна уу?

-Н.Урантуяа: Цагдаагаас хайж эхэлсэн тул Монголоосоо нууцаар гарахаас өөр аргагүй болсон. Тухайн үед хүмүүсийг хорьж баривчилж зодож нүдэж байгааг бид харж байсан. Эхлээд урд хил рүү гараад дараа нь Францын цагаачлалын албанд хандсан. Өнгөрсөн жилийн долдугаар сард гэрээсээ гарч явснаас хойш манай гэр бүлийн амьдрал маш хүнд байдалтай болсон.

-Тэр үед цагдаагаас танай нөхрийг хэрхэн эрж хайж байв?

-Наймдугаар сарын дундуур үе байх. Би дэлгүүр дээр ажилтай байсан охин маань над руу уйлаад утасдсан. Хүмүүс орж ирээд аавыг асууж том том дуугараад эмээгийн бие муудчихлаа гэсэн. Цагдаагийнхан манай гэрт нэгжлэг хийж сүрдүүлж байгаад гарсан юм байна лээ. Тэр шөнөдөө манай хадам ээжийн бие нь муудаж ухаан алдсанаас хойш хэд хоноод л нас барсан даа. Уг нь зун рашаан сувилалд амраагаад бие нь их сайхан болсон байсан юм.

-Охин Г.Золжаргал: -Би тэр өдөр гэртээ эмээтэйгээ хамт байсан. Хаалга цохихоор нь хэн бэ гээд дөнгөж онгойлгох зуур намайг түлхээд хоёр хүн ороод ирсэн. "Та нар хэн бэ" гэсэн чинь "Аав чинь хаана байна. Ганзориг хаана байна" гээд гэрийг маань ухаж онгичсон.Тэд хэвтэрт байгаа манай эмээ рүү орилж хашгираад "Танай хүүхэд хаана байна  Хүүхдээ олж ир" гэж хашгичсан. Бие муутай байсан хөгшин хүн тэдний өөдөөс юу хийж чадах билээ. Гэрт орж ирээд асуух зүйлээ зүгээр тайван асууж болох л байсан шүү дээ. Тэгсэн бол эмээ маань бие нь муудахгүй өнөөдөр амьд байх байсан байх. Тэгтэл тэр хүмүүс бичиг баримтаа ч үзүүлэлгүй орилж хашгирч, хамаг юмыг онгичиж байгаад гарсан.

-Ямар хүмүүс байсан бэ. Цагдаагийнхан мөн үү?

-Та нар хаанаас явж байгаа юм бэ гэхэд хариулахгүй байсан. Цагдаагаас явна гэж ч хэлээгүй. Аав чинь хаана байна, та нар юу болж байгааг мэдэж байна уу гэж хашгирч байсан. Миний эмээтэй аймшигтай хэрцгий харьцаж байсанд сэтгэл их өвдсөн. Тэр хүмүүс гарсны дараа эмээ ухаан алдаж унаад үүнээс найм хоногийн дараа нас барсан.

-Н.Урантуяа:

-Би энэ явдлын дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж асуусан. Гэрт орж ирсэн хоёр хүний нэгийнх нь нүдэн дээр нь цагаа уначихсан байсныг охин маань харсан. Би ийм зүстэй хүн байна уу гэж сураглаад олдоогүй. Би тэр хоёр хүнтэй уулзахсан гэж бодож явдаг. Яагаад хүүхэд, хөгшин хоёрыг минь дээрэлхэж тэгж хэрцгий харьцаж байгаа юм бэ. Маш их гомдолтой үлдсэн. Хэрэв тэдгээр хүмүүс орж ирээгүй бол ээж маань амьд байх байсан ч юм билүү. Ээжийг нас барахад манай нөхөр Хөх хотод байсан. Сонсоод ухаан алдаж унасан байна лээ. Сайн санаатай хүмүүс нөхрийг минь асарч сувилаагүй бол би нөхрөө бас алдах байсан. Манай хүний зүрх өвддөг, бие султай хүн.

-Та долдугаар сарын 1-нээс хойш нөхөртэйгээ уулзаагүй байгаа. Танай хүн утсаар ярихад юу гэж ярьж байна?

-Охин Г.Золжаргал: Хөх хотод нуугдаж байх үед нь ээжтэйгээ хамт аав дээрээ нэг удаа очсон. Аавыгаа харсан чинь сахал нь ургачихсан маш их турсан. Тэлээгээ хэд дахин цоолоод л бүсэлчихсэн, царай нь харлаад сэтгэл санаагаар ихэд уначихсан байгааг хараад аавыгаа их өрөвдсөн. (уйлав) Өөрийн эрхгүй нүднээс нулимс урсаж байлаа. Би аавын нэг үгийг ерөөсөө мартдаггүй юм, Аав нь Монголдоо очмоор л байна. Хэрвээ би үхчих юм бол миний сүнс Монголдоо хурдан гүйгээд очих байх аа гэж байсан. Тэр үед эмээ өөд болсон болохоор аав учраа ч олохгүй хүнд байсан.

-Охин Г.3олзаяа:

-Би болохоор долдугаар сарын 1-ний өдрөөс хойш аавынхаа барааг нэг ч хараагүй. Сүүлд Францад очсоны дараа интернэтээр аавыгаа харсан. Аавтайгаа уулзахыг аймаар их хүсч байна. (Хоолой нь зангирав).

-Охин Г.Золжаргал: Францын Засгийн газраас гэр бүл бид нарыг татаж авна гэсэн. Аавыг хүмүүс хайгаад манай гэрийн цонхон доогуур эргэлддэг байсан. Тэгээд аав гэртээ ирж чадахгүй болсон. Аавын ах руу утасдаж дүүгээ олж ир гэж шаардсан. Эмээ нас барсныг дуулаад Монгол руу ирэх гээд л байсан. Бид битгий ир та баригдана гэж гуйсан. Тэр үед есдүгээр сард баривчилгаа ид явагдаж байсан.

-Өршөөлийн тухай хууль гарсан. Одоо та бүхэн айдасгүй болсон уу?

-Н.Урантуяа: Хүмүүсийн ярих нь нээгдсэн хэрэг хаагдаагүй болохоор манай нөхрийг Монголд ирэх юм бол байцаалт явуулж магадгүй юм шиг дуулдсан. Гэхдээ Өршөөлийн тухай хууль гарч сэтгэл тэнийлээ. Ерөнхийлөгч солигдож Ц.Элбэгдоржийг гарч ирсэнд маш их баярласан.

-Одоо танай гэр бүлийнхэнд эргээд бодоход энэ бүхэн аймшигтай санагддаг уу?

-Хэзээ намайг барьж аваад нөхрөө олж ир гэж тулгаж шаардах бол гэж их түгшдэг байлаа. Тэр үед их айдастай байсан. Монголд шударга нийгэм тогтоосой гэж бодож байна. Манайх дэлгүүрийн лангуу түрээслүүлж ажиллуулдаг байсан. Хэлэх үгээ шударга хэлчихдэг байсан болохоор бид хоёрын бизнес болох "Барс-2" дээрх "Жаза" дэлгүүрийн зөвшөөрлийг хүртэл хаачихсан.

-Энэ явдлаас болж таны ажил алба эрхлэхийг хааж боогдуулж байгаа хэрэг үү?

-Тодорхой хэмжээгээр холбоотой байх. Манай хүн урьд нь "Иргэдийн шударга шүүхийн Бат-Ялалттай хамт телевизээр шударга ёсны талаар ярилцлага өгч байсан. Тэр утгаараа адлагддаг. Монголд шударгаар ажиллахад хяхаж хавчдагийг нөхөр бид хоёр биеэрээ мэдэрсэн. Авлига өгвөл гар хөдөлнө гэдэг. Монголд жирийн ард түмэн шударгаар амьдрах хэцүү болжээ. Эрх баригчид ард түмнийхээ дунд орж амьдралын үнэнийг олж хардаг ч болоосой. Эх орондоо байгаа мөртлөө гутарч гомдох юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2334320/c42/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524313
» ЭХ МОНГОЛДОО Л ХУРДАН ОЧМООР БАЙНАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-22 856
7805 helj ogooch [2] girls_mgl 2009-10-22 642
7804 zobolgoo ogooch bvsgvichvvdee [1] nandin2 2009-10-22 997
7803 zobolgoo ogooch bvsgvichvvdee [2] nandin2 2009-10-22 931
7802 banknii batalgaa hiih hun bna u [2] nar jargaj bna 2009-10-22 762
7801 Eejvvdee xariulj ogooch [4] smile_84 2009-10-22 1104
7800 tarag [2] lg123 2009-10-22 2120
7799 heleed uguuch [1] zuv zvgeeree 2009-10-22 756
7798 uhaalag huurhun busguichuudee [2] joy_mgl 2009-10-21 779
7797 БИ ГАНЦ БИЕ БҮСГҮЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-21 1166
7796 gazriin achaa? helj ogooch [4] shuudriin mongon dusal 2009-10-21 800
7795 zobloorei hvmvvsee [2] 1113 2009-10-21 910
7794 yaaj??????? girls_mgl 2009-10-21 511
7793 lg123-aa [1] 카라. 2009-10-21 617
7792 hera borluuldag hvnii utas baibal ogoochee lg123 2009-10-21 511
7791 zuvluguu uguuch [8] baayu 2009-10-21 1301
7790 unshihad........... magic88 2009-10-21 650
7789 enhzaya hariulj uguuch? [4] rtugsuu 2009-10-21 989
7788 busguujuudee....... magic88 2009-10-21 698
7787 hahahaha magic88 2009-10-21 603
7786 unshihad........... magic88 2009-10-21 546
7785 bodohod.......... magic88 2009-10-21 724
7784 oortoooooooo magic88 2009-10-21 636
7783 oortoooooooo magic88 2009-10-21 636
7782 busguujuudee....... bulgaa09 2009-10-21 570
7781 eejuudee magic88 2009-10-21 749
7780 eejuud huuhnuudee helj ogooch bovka 2009-10-21 579
7779 huuhnuudee asuuh yum bna aa [2] bovka 2009-10-21 675
7778 Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөж байна antolkaa 2009-10-21 1012
7777 Хүмүүс аз жаргалтай амьдралаа өөрсдөө бусниулдаг antolkaa 2009-10-21 574
7776 Витамин + Витамин antolkaa 2009-10-21 628
7775 Жирэмслүүлдэггүй хоол байдаг уу? antolkaa 2009-10-21 739
7774 <<<<ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛГООМЖЛООРОЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-21 1294
7773 bidnii niigmiin daatgal [2] huuuuue 2009-10-21 955
7772 songoltiin vaktsin [4] 카라. 2009-10-21 1646
7771 xuuxdiin tsetserleg [3] duck duck 2009-10-21 1049
7770 hariulj ugch tuslaach [3] enu 2009-10-21 645
7769 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТА БҮХЭНД ТУСАЛНА nar_000 2009-10-21 736
7768 tuslaaraai huudiin us awhad heldeg eorooliin ug hanaas olj unshij boloh we? [3] bs.mask 2009-10-21 13281
7767 asuuh zuil bna [3] copmyyc 2009-10-21 763
7766 delhiin hamgiin unetei tsunhnees busguichuuddee sonirhuulhad [1] chelsa 2009-10-21 1327
7765 АНХААР МОНГОЛ ОХИНЫГ ГАДААДАД ХУДАЛДАХ ГЭЖ БАРЬЦААЛЖЭЭ!!!!!!!!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-20 984
7764 toglolt uzmeer baidag [1] booby 2009-10-20 637
7763 G-J-N----eeee hhaygaa vldeechihsen shvv. [1] zuv zvgeeree 2009-10-20 604
7762 yaraltai helj uguuch [1] hurd123 2009-10-20 587
배너신청
자생병원

배너신청