Moderator: mgl_300
Хүүхэдтэй болохыг олон жил хүссэн мянга мянган эмэгтэйчүүдийн мөрөөдөл биелэх болжээ. үргүйдлийн асуудал шар буурцгийн бүтээгдэхүүн хэрэглэсэнд оршиж байгааг Британийн эрдэмтэд тогтоосон байна. Шар буурцагт агуулагддаг генистеин гэдэг бодис эр бэлгийн эсийг маш түргэн устгадаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол идэж байгаа хоол хүнсэндээ анхаарч, сарын тэмдгийн “аюултай өдрүүдэд” шар буурцаг агуулсан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзах ёстой гэнэ.
Энэ онолыг хархан дээр туршжээ. Байгалийн химийн бодис эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлж амжихаас өмнө устгадгийг энэ туршилт нотолжээ. Копенгагенд болсон Европын хүний нөхөн үржихүй, үр хөврөлийн нийгэмлэгийн бага хурал дээр профессор Линн Фрейзер өөрийн хийсэн нээлтээ танилцуулсан байна. Түүний хэлснээр байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хооллох үед эр бэлгийн эсүүд эмэгтэйчүүдийн бие махбодид дөрвөн өдөр амьдарч чадах ба өөр тохиолдолд хормын зуур үхдэг байна.
Үүний зэрэгцээ хүний үрийн шингэн генистеиний үйлчлэлд хулганын үрийн шингэнээс 100 дахин илүү мэдрэмтгий байдаг учраас шар буурцгийн бүтээгдэхүүн маш бага хэмжээгээр хэрэглэхэд үр тогтох үйл явц агшин зуур таслагдаж болох ажээ. Үүний сацуу бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шар буурцгийг талх, сүү, маргарин, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, сүүмст ашиглаж түүний ашигтай чанарыг нь байнга хэтрүүлэн ярьдаг. Шар буурцаг эсийг үхжихээс, зүрхний өвчнөөс, зарим төрлийн хорт хавдраас хамгаалдаг гэсэн яриаг байнга сонсож болно. Шар буурцгийн ашиг тусыг магтан дуулахдаа маркетингийнхэн яагаад ч юм түүний учруулж болох хорыг анхааруулдаггүй гэнэ.
Британийн эрдэмтдийн дүгнэлтийг шар буурцгийг эртнээс илүүд үздэг Цагаан хоолтны нийгэмлэг хүртэл хүлээн зөвшөөрсөн байна. Тэд хүүхэдтэй болохыг хүсч байгаа хэн бүхнийг сард хэдэн өдөр шар буурцгийн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийхэд буруудахгүй гэдэг санааг дахин нотолсон байна. Бүр хүүхэдтэй болох өчүүхэн боломжтой байсан ч тийм арга үр хүүхэдтэй болоход тус болж болох юм.
Гэхдээ бүх эрдэмтэн шар буурцгийн хорын тухай онолыг сайшаагаагүй байна. Жишээлбэл, шар буурцгаар баялаг хоол хүнс хэрэглэдэг Дорно дахинд төрөлт буурсан ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүйг Шотланд Эдинбург хот дахь Хүний нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төвийн профессор Ричард Шарп мэдэгджээ.
Эрдэмтдийн хэнийх нь зөв болохыг цаг хугацаа харуулна биз. Ямар ч гэсэн хүүхэдтэй болох үедээ шар буурцаг агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийсэн нь дээр байх. Магадгүй зөв ч байх юм билүү.