Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



-Түүнтэй хамт бас нэг охин барьцаанд байсан гэнэ-

Өнгөрсөн пүрэв гаригт дөнгөж гэгээ тасарч байв. Баянзүрх дүүргийн Ботаникийн цэцэрлэгийн харалдаа автобусны буудлыг чиглэн 18 настай болов уу гэмээр охин гуйваж ганхсаар гарч иржээ. Тэрбээр цасан дундуур оймстой туучиж явав. Баруун хөлийнх нь оймс сугарч зөвхөн хуруунуудыг нь халхалж байсан гэнэ. Өмднийх нь цахилгаан татагдаагүй, энгэр задгай явсан түүнийг хавь ойрынх нь хүмүүс соггуу хэмээн андуурчээ. Охин дөнгөж хөлд орж буй хүүхэд шиг тэнтэр тунтар алхалсаар замын хажууд зогсон гар өргөв. Таксинд суумагцаа цурхиран уйлж "Ахаа хурдан яваарай. Гэрт минь хүргээд өг" хэмээжээ. Таксины жолооч хэсэг зуур чимээгүй явж байснаа "Хаа хүрэх вэ, гэрээ зааж өг" хэмээжээ. Охин цурхиран уйлсаар байв. Жолооч хэсэг зуур чимээгүй явснаа дахин "Миний дүү битгий уйл. Аав шиг чинь хүн байна. Юу болсон, яасан. Би чамд муу зүйл хийхгүй' хэмээжээ. Охин энэ үгэнд тайвашрч бусдад барьцаалагдсан тухайгаа жолоочид ам нээсэн байна. Жолооч түүнийг Иргэнй бүртгэл мэдээллийн улсын төвийн дэргэдэх цагдаагийн хэсэгт аваачсанаар энэ хэрэг илчлэгджээ. Охин Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан аж. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт хичээлээ тараад гэртээ харих гэж явахад нь хоёр залуу амыг нь таглан машинд суулган авч явжээ. Түүнийг нэг сэрэхэд цагаан халаадтай хүн эм, ус өгсөн аж. Түүнийг нь уугаад охин сэхээтэй, сэхээгүйн хооронд байжээ. Түүнтэй хамт бас нэг охин байсан тухай оюутан цагдаагийнхандмэдүүлсэн байна. Барьцаанд үлдсэн охиныг аврахаар цагдаагийнхан ажлын хэсэг томилон эрэл хийв. Баянзүрх дүүргийн цадаагийн хэлтсийнхэн эрлийг тэр өдрийн 22 цагаас эхэлсэн аж. Оюутан охин Амгалангийн аль гудамжнаас чухам хаана байснаа зааж өгч чадсангүй. Тэр орчимд шөнийн 03 цаг хүртэл самналт, тандалт хийсэн боловч гэмт хэрэгтнүүд болон тэнд үлдсэн охины сургийг гаргаж чадсангүй. Харин маргааш нь гэмт хэрэгтнүүдийн байршлыг тус дүүргийн цагдаагийнхан шуурхай ажилласны дүнд илрүүлсэн байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчаас тодрууллаа.

-Оюутан охиныг барьцаалсан хүмүүсийг баривчилсан гэж сонслоо?

-Энэ хэргийг бид шалгаж байна. Илрүүлэх шатандаа орсон. Гэхдээ гэмт хэрэгтнүүд хоёулаа юу, хэдүүлээ вэ, охидыг худалдах зорилгоор гудамжнаас хулгайлсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Энэ хэргийг бүлэг зохиои байгуулалттай хэсэг залуус үйлдсэн бололтой. Иймд тэдний нэр усыг дэлгэрэнгүй хэвлэлээр мэдээлэх боломжгүй байна.

-Тэгэхээр охидыг бусдад худагдаалахыг завдсан байж болзошгүй гэсэн үг үү?

-Яг ч тэгж хэлж болохгүй. Тийм байж ч болзошгүй. Бид шалгаж байна.

-БНХАУ руу хулгайлсан охидоо гаргаж байсан гэсэн мэдээлэл бид авсан юм?

-Энэ залуус хулгайлсан охидоо зардаг байсан гэх баримт нотолгоо алга. Хэргийг дөнгөжшалгаж байна.

-Гэмт хэрэгтнүүд өөрсдөө юу гэж мэдүүлэх юм бэ?

-Тэд мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд охиныг нь барьцаалаад ээж, ааваас нь мөнгө авах зорилготой энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн.

-Оюутан охинд эм өгч байсан гэсэн. Түүнд мансууруулах үйлчилгээтэй эм өгч байсан юм болов уу?

-Охин өөрөө эм өгч байсан гэж бидэнд мэдүүлсэн. Охин шоконд орсон. Эрүүл мэндийн байдал нь муу байна. Ямар нэгэн хэмжээгээр мансууруулах төрлийн эм хэрэглэж байсан бололтой. Энэ төрлийн шинжилгээ өгсөн. Шүүх эмнэлгээр магадлагаа гаргуулсан.

-Гэмт хэрэгтнүүд ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Тэд тодорхой эрхэлсэн ажилгүй, ойр зуурын наймаа хийдэг бололтой.

-Охиныг чухам ямар газар байлгаж байсан байх юм бэ?

-Тэд охидыг нэгийнхээ танилын хашаанд аваачиж хорьж байсан.

-Охин тэндээс яаж эсэн мэнд мултарсан юм бол?

-Сэрэхэд нь ойр хавьд нь хүн байхгүй байсан гэсэн. Өөрөө мэдүүлэхдээ "Нэг сэрсэн чинь байшин дотор чимээгүй байсан. Жаахан сонсож хэвтсэн чимээ гараагүй. Тэгэхээр нь цүнхээ аваад гараад гүйсэн" гэсэн. Тэгэхэд нэг охин бас тэнд нь байсан гээд байгаа. Өөрөө бол надаас арай жаахан охин байх шиг байсан. Зүс царайг нь хараагүй. Харанхуйд ярьж байхдаа "Эгчээ надад туслаач гээд байсан" гэсэн.

-Тэр охиныг та нар олсон уу?

-Одоохондоо олоогүй байгаа.

-Оюутан охиныг хэд хоног барьцаанд байлгасан юм бэ?

-Охины гэр 32-ын тойрог орчимд байдаг юм билээ. Гэртээ харих гэж явахад нь залуус таараад машинд хийж авч явсан гэсэн. Хоёр өдөр харанхуй өрөөнд хорьсон байсан.

-Ямар нэгэн өс хонзонтой хүмуүс биш байгаа. Охин гэмт хэрэгтнүүдийг өмнө нь таньдаг байсан ч байж болох?

-Охин тэднийг танихгүй гэж хэлсэн. Гэхдээ одоохондоо гүн шоконд орсон болохоор нарийн хэлж чадахгүй байх шиг байна.

-Юутай ч охиныг барьцаалсан нь л одоохондоо тогтоогдоод байгаа юм уу?

-Тийм,

-Ар гэрийнхнээс нь барьцаалаад мөнгө нэхсэн юм болов уу?

-Өөрснөө мөнгө нэхэх зорилгоор охиныг барьцаалсан гээд байгаа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2329737/ec3/trackback

tengis999

2009.10.21 11:15:36
*.154.233.177

puux yanaa gudamjaar taiban yabax arga algaa oxid busguichuud l mini oroi udesh xaach yabsan seremjtei yabaarai
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
7806 ЭХ МОНГОЛДОО Л ХУРДАН ОЧМООР БАЙНАА Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-22 856
7805 helj ogooch [2] girls_mgl 2009-10-22 642
7804 zobolgoo ogooch bvsgvichvvdee [1] nandin2 2009-10-22 997
7803 zobolgoo ogooch bvsgvichvvdee [2] nandin2 2009-10-22 931
7802 banknii batalgaa hiih hun bna u [2] nar jargaj bna 2009-10-22 762
7801 Eejvvdee xariulj ogooch [4] smile_84 2009-10-22 1104
7800 tarag [2] lg123 2009-10-22 2120
7799 heleed uguuch [1] zuv zvgeeree 2009-10-22 756
7798 uhaalag huurhun busguichuudee [2] joy_mgl 2009-10-21 779
7797 БИ ГАНЦ БИЕ БҮСГҮЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-21 1166
7796 gazriin achaa? helj ogooch [4] shuudriin mongon dusal 2009-10-21 800
7795 zobloorei hvmvvsee [2] 1113 2009-10-21 910
7794 yaaj??????? girls_mgl 2009-10-21 511
7793 lg123-aa [1] 카라. 2009-10-21 617
7792 hera borluuldag hvnii utas baibal ogoochee lg123 2009-10-21 511
7791 zuvluguu uguuch [8] baayu 2009-10-21 1301
7790 unshihad........... magic88 2009-10-21 650
7789 enhzaya hariulj uguuch? [4] rtugsuu 2009-10-21 989
7788 busguujuudee....... magic88 2009-10-21 698
7787 hahahaha magic88 2009-10-21 603
7786 unshihad........... magic88 2009-10-21 546
7785 bodohod.......... magic88 2009-10-21 724
7784 oortoooooooo magic88 2009-10-21 636
7783 oortoooooooo magic88 2009-10-21 636
7782 busguujuudee....... bulgaa09 2009-10-21 570
7781 eejuudee magic88 2009-10-21 749
7780 eejuud huuhnuudee helj ogooch bovka 2009-10-21 578
7779 huuhnuudee asuuh yum bna aa [2] bovka 2009-10-21 675
7778 Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөж байна antolkaa 2009-10-21 1012
7777 Хүмүүс аз жаргалтай амьдралаа өөрсдөө бусниулдаг antolkaa 2009-10-21 574
7776 Витамин + Витамин antolkaa 2009-10-21 628
7775 Жирэмслүүлдэггүй хоол байдаг уу? antolkaa 2009-10-21 737
7774 <<<<ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛГООМЖЛООРОЙ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-21 1294
7773 bidnii niigmiin daatgal [2] huuuuue 2009-10-21 955
7772 songoltiin vaktsin [4] 카라. 2009-10-21 1646
7771 xuuxdiin tsetserleg [3] duck duck 2009-10-21 1049
7770 hariulj ugch tuslaach [3] enu 2009-10-21 645
7769 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТА БҮХЭНД ТУСАЛНА nar_000 2009-10-21 736
7768 tuslaaraai huudiin us awhad heldeg eorooliin ug hanaas olj unshij boloh we? [3] bs.mask 2009-10-21 13278
7767 asuuh zuil bna [3] copmyyc 2009-10-21 763
7766 delhiin hamgiin unetei tsunhnees busguichuuddee sonirhuulhad [1] chelsa 2009-10-21 1327
» АНХААР МОНГОЛ ОХИНЫГ ГАДААДАД ХУДАЛДАХ ГЭЖ БАРЬЦААЛЖЭЭ!!!!!!!!! [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-20 983
7764 toglolt uzmeer baidag [1] booby 2009-10-20 637
7763 G-J-N----eeee hhaygaa vldeechihsen shvv. [1] zuv zvgeeree 2009-10-20 604
7762 yaraltai helj uguuch [1] hurd123 2009-10-20 587
배너신청
자생병원

배너신청