Moderator: mgl_300
帖子数 42,366

so hvntei gerlesen yum aa erdooo l muudaad salhaa bolij margaash yaw genee tegsen shvvhed ochwol hediiig og gene tediiig chine ogno ternees naash 10 togch ogohgvi geed bh yum ug ni hamt ajilladag yum hamt odor shonogvi ajilaad 3-4 sar l bolj bn ochwol miniii buruugaas geed yum oldohgvi boluuu yah bol margaash zvgeer garaad yawchuul bas ulaan mongogvi hetsvv bhaa tee yag yah estoig helj tuslaach nzuud egch naraa hvvhed bhgvi ee
*****ХАЙРЫН ДЭЭД ХАНЬ МИНЬ*****
Chi ger buliin hucirhiileld ortson tohioldold zovlogoo ogoh tov 02-1688-0120 emegteichuudiin tuslamjiin lavlah 1577-1366 huuliin tovchoo gadaad irgediin 025037023 ger buliin huuliin zovloh 027805688 emegteichuudiin huiseer gaduurhahiin esreg tov 0234774076 hunii erhiig hamgaalah tov www.klac.or.kr www.wmigrant.org edgeer baiguullaga bugd chinii toloo ajillah bolno ..

очих газаргүй тохиолдолд очих байрыг ч заагаад өгнө хуний булайгаасаа хурдан сал гэхдээ яаран биш автоматаар хагас жил амьдраагүй тохиолдолд хүчингүй болно наад хүний хамгийн нь буруутай бүхнийг чиний эсрэг хандсан бүгдийг заавал баталгаажуулах хэрэгтэй дэлхийн хамгийн гэр бүл тогтворгүй хачин газар ш дээ шүүхээр бол ийм төрөл тасралтгүй
Солонгосийн хуулинд 2008оны 12сард өөрчлөлт орж нөхрөөсөө салсан үед зөвхөн хүүхдээ өөрөө өсгөх эсвэл хүчирхийлэлд өртсөнөө бодит зүйлээр баталсан үед (зураг гар утсандаа ч болтугай хураасан бичлэг дуу авиа) хадам аав ээжээ асрах тохиолдолд тус тус энд хууль ёсоор үлдэх боломжтой болсон.Хэрвээ хүүхэдтэй бол хүүхдээ аваад зугтаж байгаад 1жилийн дараа шүүхдэхэд чи хүүхдээ өөрөө авах магадлал өндөр байдаг.
Хэрвээ хүүхэдгүй ,нөхөр чинь олон ах бол(ер нь 8 аас дээш ах бол өөрийгөө л бодсон дээр) салаад хараар ажил хийж мөнгө хураачихаад л дахин амьдралаа эхлэхгүй юу.Тэр үед чи мөнгөтэй, эр хүнийг зөв сонгох чадвартай,Солонгос орныг сайн мэддэг болоод туршлагатай болсон байна шүү дээ.Оргож ядаад байх юу байсан юм. www.mglclub.com руу ороод ажлын зараас буудлын ажил байна гэсэн зар луу утасд.Зар тавьсан хүн чинь яаж очихийг чинь заагаад өгнө.хаалттай гэвэл 10 хоног ажиллаж байгаад эзнээсээ мөнгө урьдчилаж аваад өгчих.Тэнд монгол хүн л зар тавьдаг болохоор хэл мэдэхгүй байх хамаагуй.Тэгээд л чи байрлаад 1жил ажиллахад 10сая вонтой 2-3жил ажиллахад 20-30сая вонтой болно.Ийм боломжууд байхад хөгшин,ядуу ,бүдүүлэг,сүүлрэмтгий,ямаан омогтой тэнэг хар юманд дарлагдаж суух ямар хэрэгтэй юм бэ.Чи залуу,бас мөнгөтэй байхад 30настай байсан ч өчнөөн сайхан монгол залуучууд эсвэл гадаад хүмүүс хэдэн 100гаараа олдоно шүү дээ.Тэгээд чи мөнгөтэй болонгуутаа монгол болон гадаадын дээд сургуульд орж болно.Тэндээс чи дээд мэргэжилтэй сайхан залуустай учирч болно.Тэр үед чи ногоочин,барилгачин загасчин хөгшин солонгост загнуулж зодуулж байсанаа таг мартах болно.За охидоо урагшаа гэрэл гэгээтэй сайхан зам өмнө чинь байна.Наад бохир шавар шалбаагнаасаа гараад орчлонгийн сайханд тэмүүл.Энэ хорвоо ямар сайхан цэлгэр уудам гэж бодно.Энэ үеэ би гэнэн балчир учраас түрхэн зуур алдаа гаргасан гэж бод. Үүнийг ариун сайхан биеэ хэдхэн халтар воноор хөгшин солонгост худалдсан 20настангуудад зориулав.

“Арай ч дээ” гэж халагламаар зүйлийг интернэтээс үзээд өөрийн эрхгүй бухимдах бас өрөвдөх, эмзэглэх сэтгэл нэгэн зэрэг төрснийг нуух юун.
Саяхны нэг өдөр “Монгол охид ичмээр юм” гэсэн гарчигтай электрон захидал ирснийг уншихад солонгос хүнтэй гэр бүл болохыг хүсч, ярилцлагад орон, өөрийгөө сурталчилж байгаа эмэгтэйчүүдийн бичлэг байлаа. Уг сайтад 17-30 орчим насны 20 гаруй эмэгтэйчүүдийн бичлэг байв. Мэргэжлийн хувьд багш, тогооч, оюутан гэхчлэн янз бүр ч ихэнх нь ажилгүй, сургуульд сурч байгаад хаячихсан, эсвэл аль нэг дээд сургууль төгссөн ч ажилд орж чадаагүй нэг ёсондоо “гэрийн дээдийнхэн” байв. Мөн тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь олон хүүхэдтэй, амьдралын боломж тааруухан гэр бүлд төрж өсчээ.
Өөрийгөө танилцуулж, хэлэх гэсэн санаагаа илэрхийлэх чадвар маруухан хэрнээ “сэтгэл сайтай солонгос хүнтэй гэр бүл болж амьдралаа дээшлүүлмээр байна. Нэг их хөгшин биш л бол нас нь хамаагүй ээ.” гэж хэлж байгааг нь харахад өмнөөс нь ичмээр санагдаж байв.
25 настай Уянга /нэрийг нь өөрчилсөн болно/ гэдэг эмэгтэйгээс “Та яагаад заавал солонгос хүнтэй гэр бүл болохоор шийдэж энэ төвд хандсан бэ” гэсэн асуулт тавихад “Солонгос гэдэг агуу гүрэнтэй танилцаж, ёс заншлаас нь суралцаж, өөрийгөө хөгжүүлэх гэсэн юм. Тэгээд ч солонгос хүмүүс чинь соёлтой, эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж чадна. Энд амьдарч байгаагаасаа илүү сайхан амьдрах гэсэн юм” хэмээн хээв нэг хариулж байх юм. Хэл нэвтрэлцэх нь битгий хэл барааг нь ч хараагүй хүнтэй гэр бүл болж сайхан амьдрахыг мөрөөдсөн эдгээр охид бүсгүйчүүд манайд хэт хүчээ авч байгаа Солонгосын савангийн дууриудаас солонгос эр хүнийг бишрэх сэтгэл төрсөн бололтой. Телевизийн суваг болгон дээр нэрийг нь өөрчлөн улиг домог болтол нь цацаж байгаа Солонгосын олон ангит киног Засгийн газар нь залуучуудынхаа эрээ цээргүй бэлгийн харьцаа, зах замбараагүй амьдралын хэв маягийг нь таслан зогсоож, ариун хайр, хүн хүнээ хайрлах сэтгэлийг бий болгохын тулд зориудаар кино болгож хүргэдэг гэсэн. Тэгэхээр залуусынхаа сэтгэхүйд нөлөөлж өөрчлөхийн тулд хэрэгжүүлж байгаа бодлогыг нь шууд тусган авч, Чан Ву, Ин Ха, Ким Ду Хан нарыг сохроор шүтэн биширч байгаа зарим эмс охид тун ч өрөвдмөөр санагдах юм. Бас болоогүй агуу их гүрний соёл, заншлаас нь суралцахын тулд харийн хүнд эцэг эхээс заяасан биеэ шууд л тавиад өгөх юм гэнэ. Соёл, иргэншлийн тухай ярих аваас олон мянган жилийг туулахдаа нүүдэллэн амьдарч байсан ч ардынхаа сайхан ёс заншлыг гээгээгүй, Азийн зүрхэн тушаа байрлах Монгол Улс аль ч гүрэн улсад гайхуулахаар ёс заншил, соёл иргэншилтэй улс шиг л санагдах юм.
Ер нь тэгээд өнөөгийн амьдралаасаа илүү сайхныг төсөөлөн ёстой нөгөө олон ангит кинон дээр гардаг шиг сайхан байшинд амттан идээд сууна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй биз ээ. Гадаадын хүнтэй зуучлан танилцсан, нэн ялангуяа солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн сэтгэхүйд байдаг шиг тийм сайхан амьдралынх нь оронд хөдөө тосгоны хахир хатуу орчин хүлээж байдгийг олон жишээ бидэнд харуулсан.
Харамсалтай нь хяналтын байгууллага байхгүй. Уг нь ард түмний татвараар цалинжиж байгаа нэлээд хэдэн төрийн байгууллага мөн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагууд байдаг. Гэтэл тэд үндсэн ажлаа хийхгүй л байх шиг байна. Мөн хичнээн хэлж яриад байхад ойлгохгүй өөрийгөө ямар амьдрал руу түлхэж байгаагаа мэдрэхгүй байгаа зарим нэг ухамсар дорой охид бүсгүйчүүдийг буруутгах уу. Сайхан ажилтай, амьдралтай бол харийн хүний гэргий болох гэж манай бүсгүйчүүд зүтгээд байхгүй нь ойлгомжтой болохоор ард түмнийхээ сайн сайхны төлөө гэж тэнхээ мэдэн орилж гарч ирсэн хэрнээ хэлсэн амнаасаа буцаж байгаа улс төрчдийг буруутгах уу. Ядуу тарчиг оронд төрсөн та бид өөрсдөө буруутай юу. Гэтэл “үйлчлэгч, зөөгч, угаагч ажилд авна” гэсэн зар хаа сайгүй л байдаг юм байна лээ. Харин эрчүүдийн өврийг дулаацуулж үнэ цэнээ алдаж төрж өссөн эх нутгаасаа хол байсны оронд шал угаасан нь уг нь дээр л баймаар юм даа