За тэгээд нөгөө гаалийн байцаагч чинь найз залуу чинь Австралид ирчихсэн байгаа юм уу гэтэл нөгөө бүсгүй тиймээ тэр өчигдөр ирсэн байх ёстой. Одоо намайг тосож байгаа гэж байна. Тэгээд гаалийн байцаагч маань гарч бүсгүйг тосч буй Сингапур залуутай очиж уулзаж, ярилцлаа. Ингээд нөгөө залуу байцаагчид итгэл үнэмшил төрүүлсэн тул гаалийн байцаагч бүсгүйд хилээр орох зөвшөөрөл олгож, Австралид жуулчлалын хугацаандаа ажил хийж болохгүй гэдгийг сануулан орууллаа. Тэгээд нөгөө бүсгүй хилээр ортол найз залуу нь гээд нэг Сингапур залуу угтаж аваад тэд нар тэврэлдэн уулзалдаж цааш явцгаасан.
За энэ нэвтрүүлгийг үзээд надад нэг сонин бодол төрлөө. Ер нь сүүлийн үед манай бүсгүйчүүд гадаад хүнтэй маш их сууцгааж байгаа. Түүний нэгэн жишээ болж Монгол бүсгүй Австралийн телевизээр гарлаа. Гэтэл тэд нарийн хэд нь аз, жаргалтай амьдарч хэд зовж зүдэрч амьдардаг бол гэж.
Ер нь аль ч ядуу буурай оронд байдаг нэг үзэгдэл бол гадаад хүн бол баян хүн юм гэсэн ойлголт. Тэгтэл амьдрал дээр тэд нар ч гэсэн адилхан л жирийн л ажлаа хийгээд л амьдарч яваа улс. Тэдэн дунд баян, ядуу, архичин, тамхичин, ажилгүй залхуу гээд л бүх л төрлийн хүмүүс байдаг. Мөн манай бүсгүйчүүдийн дунд гадаад нөхөр эхнэрээ зоддоггүй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэтэл энэ бол маш ташаа ойлголт. Яахав хөгжсөн баян орнуудын хууль нь хүний эрхийг дээд зэргээр хамгаалсан байдаг бөгөөд иргэд нь хуулиа нилээд сайн мэддэг тул өөрийн орны бүсгүйтэйгээ суусан эр эхнэртээ гар хүрч чаддаггүй. Учир нь хууль нь эхнэрийг нь сайн хамгаалсан байдаг бөгөөд үүнийг эхнэр, нөхөр хоёулаа сайн мэддэг. Гэтэл өөр орноос эхнэр авсан эрчүүд эхнэрээ зодох нь элбэг байдаг. Учир нь тухайн бүсгүй хэл сайн мэдэхгүй, мөн хууль, дүрэм сайн мэдэхгүйгээс