Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Витамин А

Витамин А нь ясны хөгжлийг дэмжиж, нөхөн төлжилтийг сайжруулдаг. Тийм ч учраас өндөр болохыг хүсэж буй хүмүүст витамин А – г уухыг санал болгодог байна. Үүнээс гадна дархлааны системийг батжуулдаг сайн талтай юм байна. Та витамин А – гийн бэлдмэлийг уухаас гадна дараах хоол хүнсээс авч болно.
Сүү, элэг, өндөг, амуу тариа, лууван, улаан лооль, бууцай, хар бараан өнгөтэй ногоо жимснүүд

Витамин В1

В1 нь хоол хүнсийг энерги болгоход тусалдаг. Мэдрэлийн системийг дэмжихээс гадна булчин, зүрхний ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг.
Та бүх төрлийн хоол хүнснээс бага зэргийн В1 –г авж болох ба үр тарианд их хэмжээнд агуулагддаг байна. Мөн В1 нь таны хоолны дуршлыг байнга хадгалж байх болно.


Витамин В2

В2 нь эрч хүч, энергийг бүтээгч бөгөөд цусны улаан эсэд нэн хэрэгтэй зүйл юм. Хүний биеийн нөхөн төлжилтийг сайжруулж, биеийн хөгжлийг хурдасгадаг.
В2 нь арьсыг толигор болгож, хумсны ургалтыг сайжруулж, бамбай булчирхайн ажиллагааг дэмжидэг байна. Мөн шарх соривыг хурдан эдгээж, ерөнхий биеийн эрүүл байдлыг хангадаг.
В2 – г элэг, бөөр, үр тариа, ногоон өнгийн ногоо, жимс, сүү, талхны хөрөнгө, бяслаг, загас, самар, мөөг зэргээс авч болдог байна.

Витамин В3

Витамин В –н бас нэгэн төрөл болох В3 нь хоол хүнсийг энерги болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Цусны эргэлт, гормоны ялгаралт, хоолны шингэц, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг давуу талтайгаас гадна арьсыг толигор сайхан харагдуулдаг юм байна.

В3-н бас нэгэн гайхалтай давуу тал нь архинд донтох хүмүүст үзүүлэх үйчлэл нь юм. Энэ нь архинаас татгалзахад гол үүрэг гүйцэтгэж чаддаг ажээ.

Түүнээс гадна цусандах холлестеролын хэмжээг багасгадаг. Та В3-г үхрийн мах, бөөр, гахайн мах, цацагт хяруул, тахиа, тугалын мах, загас, манжин, самар, гүзээлзгэнэ зэргээс авч болно.

Витамин В6

В6 нь эмэгтэйчүүдэд ихээр хэрэгтэй витамины төрөл юм. Эмэгтэй хүний гормоны өөрчлөлтийг тэнцвэржүүлж, эд эсийн өсөлтийг дэмжиж, дархлааны системийг зөв зохицуулахаас гадна, хоол хүнсийг энерги болгож, зан чанарын өөрчлөлтийг тогтворжуулж, сэтгэл санааны тогтворгүй байдлаас хамгаалдаг байна.

В6  нь хорт хавдартай тэмцэгч дархлааны системийг батжуулж, цусны улаан эсийг боловсруулж, арьсны өвчлөлийг багасгахаас гадна зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. В6 нь витамин В –гийн бусад төрлүүдтэй төстэй учир мөн өндөг, тахиа, үр тариа, лууван, загас, элэг, самар зэргээс авч болдог гэнэ.

Витамин В12

В12 –н гол үйлчлэл нь мэдрэлийн системийг дэмжих, цусны улаан эсийг нөхөн төлжүүлэх. В12 –г ихэнхдээ махнаас, өндөгнөөс авдаг бол харин жимс ногоонд бараг агуулагддаггүй юм байна.

Витамин С

Витамин С бол маш чухал витаминуудын нэг. Гэвч хүний бие витамин С –г өөртөө хадгалаад, бас дахин өөрөө нөхөн төлжүүлж чаддаггүй юм байна. Тийм ч учраас С витаминыг байнга ууж хэрэглэх хэрэгтэй байдаг байна.

Витамин с коллагеныг бүрдүүлэх ба яс, мөгөөрс, булчин, цус, судасны бүтцийг сайжруулдаг. Шүд, ясанд гайхамшигтай сайн байж чаддаг байна.
Ихэнх жимс, ногоонуудад агуулагдах боловч түүхий байдлаар нь идвэл витаминыг илүү их авах боломжтой. Үүнээс гадна хэрвээ та хэрэглэж буй хоол хүнсээсээ витамин С –г авахыг хүсэж байвал аль болох ус багатай хоол хийх хэрэгтэй. Учир нь витамин С нь усанд уусаад, задарч алга болдог учир үйлчлэл нь алга болдог байна.

Витамин Д

Витамин Д –г нарнаас авч болдог гэдгийг бараг хүн бүр мэднэ. Энэ нь калци, фосфорыг дэмжих ба эсийн өсөлт, дархлааны системд сайнаар нөлөөлдөг байна. Нар бол Д витаминыг авах гол эх үүсвэр боловч загас, үр тариа, өндөг, элэг зэргээс авч болдог байна.

Витамин Е

Витамин Е нь хүний биеийг хорт бодис, өвчин зовиураас хамгаалдаг. Мөн дархлааны системийг дэмждэгээрээ давуу талтай бөгөөд хүний генийг хамгаалж, цусны эсүүдийг хамгаалдаг байна. Мэдрэлийн системийг дэмжиж, булчин болоод нүдний цөцгийн хальсыг хамгаалдаг юм байна.

Витамин Е –г самар, ногоон өнгийн жимс ногоо, өндөг, махан бүтээгдэхүүн, шар буурцаг, ургамлын тос, оливын тос зэргээс авж болно.

Витамин К

Витамин К бол цус бүлэгнэлтийг үүсгэдэг хамгийн чухал витамин юм. Ногоон өнгөтэй ямарч ногоо, жимс, овьёос, оливын тос зэргээс витамин К –г авж болохнээ.
Витамин К –г уухдаа заавал эмчээс зөвлөгөө авахыг танд зөвлөе.

Витаминуудыг хамт хэрэглэж болох боловч дараах зохицлыг та мэдэж байх шаардлагатай. Учир нь зарим витаминуудыг хамт хэрэглэх үед сөрөг нөлөө үзүүлэх нь бий.

Эерэг үйлчлэл

vit. A - vit. E
vit. A - vit. C
vit. B2 - vit. B6
vit. B2 - vit. B9
vit. B2 - vit. K
vit. B6 - vit. B3
vit. B12 - vit. B5
vit. B12 - vit. B9
vit. C - vit. E

Сөрөг үйлчлэл

vit. A - vit. B12
vit. A - vit. K
vit. D - vit. E
vit. B2 - vit. B1
vit. B3 - vit. B12
vit. B12 - vit. B1
vit. C - vit. B2
vit. C - vit. B12
vit. E - vit. B12
vit. E - vit.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1992660/7be/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.27 23:55:53
*.53.57.169

 



                  Намрын хоногууд хэдэнтээ улирсныг ч эс анзааравч Намуухан гунигт хааяахан автаад чиний хойноос энэлж Тэр л дурлалын дарсандаа согтсон хэвээр Чамайг гэх сэтгэлд минь мянган жил ч багадах.. Чамд дурлаж чамайг хайрлахад хэдэн мянган жил мэт Чамдаа асгаруулсан нулимс минь далай адил Чамайг санаж тарчилсан минь мянган жилээс ч ихээ Хаврын зэвэргэн салхи энгэр нэвт жиндээж Хахирган бодол цээжинд хадан гомдол нэхэж Харуусал гуниг сэтгэлд харвах тэр агшинд Хамаг сэтгэл минь чамайг л хайрласан хэвээр

                    
                    




                  profile

                  Ц.ЭЛГЭМСҮҮ

                  2009.12.01 23:38:40
                  *.230.103.112

                  

                  Монгол эмэгтэйчүүдийн гадаад хүнтэй гэр бүл болсон байдлыг судалж үзэхэд БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, Герман эрчүүд эхний тавд бичигдэж байна.
                  Харин монгол эрчүүд япон бүсгүйчүүдтэй гэрэлсэн нь харьцангуй олон аж. Гадаад харилцаа өргөжиж, залуучууд дэлхийн олон оронд суралцах боломж нээгдсэн нь харь орны хүнтэй танилцаж дотносоход нөлөөлсөн байна.

                  Сүүлийн үед гадаадын иргэнтэй гэр бүл болох явдал эрс залуужсан гэж хүмүүс ярих боллоо. Хуучин нийгэмд манайх Зөвлөлт холбоот улс болон бусад социалист орнуудтай харилцан хамтын ажиллагаатай учир оюутан, албаны хүмүүс зорчих нь их байсан. Ялангуяа орос хүнтэй гэрлэх нь энгийн үзэгдэл, байсан гэхэд хэлэсдэхгүй. Тухайлбал нам төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалаас эхлээд орос эхнэртэй хүмүүсийн урт дараалал гарна.

                  Өнөөдөр Монгол охид харь орны хүнтэй дэр нэгтгэх нь олширч байгаа ч муу үр дагаварт хүргэж байна. Тухайн орныхоо зан заншил, шашин, ёс уламжлалыг огт мэдэхгүй. Гэр бүл болж насан туршийн хань нөхрөө сонгох хүний хэл соёл, өсч хүмүүжсэн орчин, сайн муу зуршил, нас биений ямар зөрүүтэйг нарийн судлалгүй ирээдүйн хувь заяагаа холбодог.

                  Эх нутаг, элгэн садантайгаа ойр байвал ядаж л санал зөрөлдөөд муудалцвал таксинд суугаад аав ээж, найз нөхөд дээрээ ирж болно. Харин хүний нутагт чамайг хэн ч өмөөрөхгүй гэдгийг бодолцох нь хамгийн чухал. Сайн залуутай ханилан суувал тэр эмэгтэйн аз. Архичин ажилгүй нэгэнтэй сууж харь оронд очвол гэрийн зарц нь боллоо гэсэн үг. Нутагтаа буцна гэхэд мөнгө байхгүй, өөрийн орны элчин сайдын яаманд хандах хэрэгтэй болно.

                  Дээрхи зүйлүүдийг мэдэж аваагүйгээс хичнээн хацар гоо монгол хатад харийн нутагт, хэн гэдэг эрд дарамтлуулан өдөр хоногийг өнгөрүүлж байгааг хэн ч мэдэхгүй. Үнэхээр хайртай болоод сууж байгаа бол өөр хэрэг. Гэтэл гадаад хүнтэй гэрлэж байгаа охидын ихэнх нь амьдралын шаардлагаар гэж хариулжээ. Хөрөнгөтөн орны баян эртэй л суувал аз жаргалтай, мөнгөтэй болно хэмээх ойлголт ийм алхам хийхэд хүргэж байна.

                  Олны танил бүсгүйчүүдээс гадаад эртэй гэр бүл болсныг дурдвал поп дуучин Э.Минжинсор, телевизийн хөтлөгч Д.Халиун, загвар өмсөгч Д.Цэрмаа, жүжигчин О.Энхтуул, загвар өмсөгч О.Оюунтуяа, дуурийн дуучин Б.Урнаа, хийлч Э.Дэлгэрцэцэг нар юм.

                  Харийн эрчүүдийг заяаны ханиараа сонгож байгаа монгол охидыг буруутгах аргагүй. Нийгмийн байдал, эрчүүдийн ажилгүй, хавтгайрсан архидалт тэднийг залхаадаг байх. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг эх нутагтаа амьдран суувал хэнд ч сайхан. Нөгөөтэйгүүр халхын сайхан залуутай гэрлэж, Чингисийн удмын хөх толбот хүүхдээ төрүүлээсэй хэмээн бодож үүнийг бичлээ.
                  Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Гадаад хүнтэй сайхан гэр бүл болсон эмэгтэйчүүд бас олон бий. Австрали, Канад, Герман зэрэг оронд аз жаргалтай амьдарч байгаа эмэгтэйчүүдийг энд оруулсангүй.

                  Гадаад хүнтэй гэр бүл болох нь чөлөөтэй болсон энэ цагт охид минь үнэхээр хайр сэтгэлээрээ эр нөхрөө сонгож суувал болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ харь нутгийн бэр болж аз туршсан алхам битгий хийгээсэй, охид минь.

                  М.Золбаатар

                  6 Сэтгэгдэлүүд

                  1. Олон монгол эмэгтэйчүүд гадаадад сайхан амьдардаг тэд тухайн орныхоо хэл соёлоос хурдан сурч тухайн орныхоо байдал нөхцөлд зохицох чадвар сайтай байдаг нь гайхалтай бас бахархалтай.
                    Сайхан амьдрахад манай монгол эмэгтэйчүүдийн маань ухаан авхаалж гээд олон зүйл хэрэгтэй.
                    Тэд шууд диваажинд очдог юм биш. Өөрийгөө эхлээд сайн боловсруулах нь чухалдаа. Хэл чухал даа .хүүхнүүд минь.

                  2. durandaa yavj gadaad huntei amidarch baigaa humuus odoo yaya gehev. gadaad baival gahai ch baisan yahav gedeg huuhnuud tun chig olon bolson dog oo

                  3. Охид бүсгүйчүүд сүүлийн үед солонгос хүмүүстэй гэрлэх нь элбэгшлээ. Аль ч орны иргэн байсан гэрлэх гэж байгаа хүнээ сайн судалж, бас тэр орныхоо хэлийг нь сайн сурч, ёс заншлийг нь сайн судлаж,хүний газар амьдрах сэтгэлийн асар их бэлтгэлтэй байгаарай гэж зөвлөх байна. Солонгос эрчүүдээс ихэвчлэн Күнз болон Буддын шашинтнууд нь буурай орны эмэгтэйчүүдтэй гэрлээд байх шиг ажиглагддаг. Солонгост дээрх 2 шашны эрчүүд санаатайгаар ийм буурай орны эмэгтэйчүүдтэй гэрлэдэг. Энэ нь гэрийн боол болгох зорилготой. Ийм шашны эрчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүд гэрээс гарах эрхгүй, гэрийн бүх ажлыг үүрийн 5 цагаас үдшийн 2 цаг хүртэл хийх ёстой болдог.Гэтэл манай эмэгтэйчүүд яг Монголдоо байдаг шигээ дэндүү дураараа дургих гээд байдаг. Гэрээсээ дураараа гарч явж, шөнөжингөө архидан гэртээ ирэхгүй байх нь монгол эмэгтэй хүний хувьд бол байдаг л нэг зүйл боловч Солонгос эмэгтэйчүүдийн хувьд нүд нь орой дээр гарахаар зүйл буюу тэдний удамд хэзээ ч гарч байгаагүй үйлдэл байдгаас солонгос эрчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн том асуудал энэ байдагг. Харийн газрын бэр болноо гэдэг зөвхөн эдийн засгийн бэлтгэлтэй байвал болох юм биш сэтгэл санааны бэлтгэлийг хамгийн их хийх хэрэгтэй.

                  4. Mongol emegtei gadaad huntei suuj bolohgui gesen huuli baikhgui .

                    gantshan Mongolchuud l gadaad huntei suugaad baigaa bish. Muu huntei suugaad hohirch baigaa heseg n busaddaa surgamj boldog biz.

                    Iimerkhuu zuil amidraliiin shalgarlaar zug chigee oldog. Sanaa zovokh zuil bish gej bodoj baina.

                  5. Bodokh l asuudal!my medehiin neg mongol huuhen end Germand negen gomo zaluutai suugaad ikh daramttai amidardag. Nasnii hania geed songood suusan hun ni sex-iin eregtei hamtragchtai, ter zovhon gomo gedgee ongolon daldlah uudnees l mongol huuhniig ashiglasan hereg! Neeree l oor deeree avaad uzehed ikh gunigt amidral l daa! tednii amidardag jijig tosgon ni gadarlaad ireh ued l gomogoo nuuh heregtei bolj manai huuhniig ashiglasan gej yaridag yum bilee. Dortmund haviin mgl-chuud medeh neg ni mednee!

                  6. gadaad huntei suuj bga talaar goldu muu medee bh yumaaa, gadaad huntei suugaad sn shan yawj bga humus zunduu bga shdee, ter talaar ni bas zarimda bichij bwal zger sanagdah yum. Mini medehin amerikt olon mongol emegteichuud ih shan amidarj bga. Za tged ter asuudal bolood bga so, huja nterte gerlej geriin bool bolood bga huuhnuudiig harwal yer ni ih bolowsrol muutai garuud l bdag yum bnaleeshd. Tiim garuudiig odoo yaltai ch bilee, ene olon solongos kino-s bolj bhgui yu? udur shunugui buh l tv-r garah yum. Uur ch odoo medeh yum algado, huurhi tednig uruwdchluu.

                  profile

                  Ц.ЭЛГЭМСҮҮ

                  2010.07.04 10:45:43
                  *.111.205.164

                   오닐은 목욕이나 외출은 열 날수 있으니 삼가 하세요

                  - 미열이 읐으면 미온수로 닦아주고 고열 나지 않도록 관찰하세요

                  - 아기가 힘들어 하면사 38도 이상 열나는 경우 해열제 먹이세요

                  - 6게 월 이전 아기는 타이레놀 시럽둥 가능한 해열제 야국에 확인 후 먹일 수 있습니다

                  - 디피티는 약 특성상 붓거나 몽우리 지는 경우가 있습니다, 부으면 찬 수건 대주시고 , 몽우리는 시간 지나면 천천히 없어 집니다 .(길게 수게월 소요되기도 함)

                  profile

                  Ц.ЭЛГЭМСҮҮ

                  2010.07.04 10:50:25
                  *.111.205.164

                  오닐은 목욕이나 외출은 열 날수 있으니 삼가 하세요 

                  Өнөөдөр халуурч магадгүй тул усанд оруулах юмуу гадуур дагуулж явж болохгүй.

                   

                  - 미열이 읐으면 미온수로 닦아주고 고열 나지 않도록 관찰하세요

                  Халуурах шинж тэмдэг илэрвэл, бүлээхэн усанд норгосон алчуураар арчин, өндөр халуурахаас сэргийлэн, ажиглаарай.

                   

                  - 아기가 힘들어 하면사 38도 이상 열나는 경우 해열제 먹이세요

                  Хүүхдийн биеийн байдал хүндрэн, 38-аас дээш халуурвал, халууны эм уулгаарай.

                   

                  - 6게 월 이전 아기는 타이레놀 시럽둥 가능한 해열제 야국에 확인 후 먹일 수 있습니다

                   6сар хүрээгүй хүүхдэд 타이레놀 시럽 зэрэг уулгаж болох халууны эмийг эмийн сангаас аван, уулгаж болно.

                   

                  - 디피티는 약 특성상 붓거나 몽우리 지는 경우가 있습니다, 부으면 찬 수건 대주시고 , 몽우리는 시간 지나면 천천히 없어 집니다 .(길게 수게월 소요되기도 함)

                   DPT вакциныг тариулсан үед хавдах шинж тэмдэг илэрдэг. Хавдсан тохиолдолд хүйтэн алчуураар жин тавин, хэсэг хугацаа өнгөрөхөд аяндаа алга болно.

                  profile

                  Ц.ЭЛГЭМСҮҮ

                  2010.09.06 22:38:30
                  *.111.205.164

                  여드름ЭХЛЭЭД ДОТОРОО   ЭМЭГТЭЙЧҮҮД ООРЧЛӨЛТТЭЙ БОЛ ЗААВАЛ ЮМ ГАРНА ҮЗҮҮЛ..ТҮҮНЭЭС ГАДНААС ЭЛДЭВ ТОС КРЭМ ТҮРХЭЭД НЭМЭРГҮЙ

                   트러블 지료 세트   болон 면역력  강화에 효과적인 давхар  хэрэглэ

                  List of Articles
                  Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
                  Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
                  Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
                  Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
                  Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
                  Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
                  6096 xuuxdiin xaluun [3] booby 2009-07-27 1334
                  6095 hi asuuh yum bn egch naraa [5] pikipoko 2009-07-27 1769
                  6094 medeh hyn bval haanas avahiig helj ogooch [1] tyryy magnai 2009-07-27 1616
                  6093 orchuulj ugch tuslaach [1] odki 2009-07-27 1095
                  6092 jiremsen ehchvvdees asuuy!!!! [5] odki 2009-07-27 1214
                  6091 huuhnuudee zovolgoo ogooch [3] ENPRANI 2009-07-27 1902
                  6090 Heleed uguuch ??????????? [2] .,.,. 2009-07-27 1431
                  6089 huruunii mes zasal hiilgesen hvn buu? [2] susan_g 2009-07-27 1718
                  6088 hi egch naraa helj uguuch [2] ev 2009-07-27 927
                  6087 huuhnuudee helj ogooch [2] bovka 2009-07-27 1005
                  6086 tursnii daraah gedesㅜㅜ [3] manuka 2009-07-27 3539
                  6085 Huuhdiin huvtsasnii delguur .........? [1] Tumeeee 2009-07-27 4883
                  6084 ger buliin batalgaag yaraltai yaj salguulah be helj ogch tuslaach end salgah bolobuu [5] mgl_86 2009-07-27 4440
                  6083 Eejuudees [3] snower 2009-07-27 1092
                  6082 MINII MONGOL OHIN DELHIID NEREE DUURSGALAA [9] TS:ELGEMSUU 2009-07-26 2428
                  6081 huuhediin torsonii bichegiig emnelegees ni yu gej asuuj abah be [2] mgl_86 2009-07-26 1182
                  » AHXAAP алхам тутамдаа сана.??????????????? [6] TS:ELGEMSUU 2009-07-26 1465
                  6079 huuhdiin tereg [2] marujin 2009-07-26 963
                  6078 ийм шаналалтай хэн нэгэн байвал........ [5] TS:ELGEMSUU 2009-07-26 1517
                  6077 ugj ogdog eejuudees asuuya! [4] Zaki8 2009-07-26 1229
                  6076 mgl-ruu nohoi yaj avch garah ve [5] orenj 2009-07-26 1755
                  6075 CHI SANAA ZOVOHGUI BAIJ BOLNO.... [5] TS:ELGEMSUU 2009-07-26 1312
                  6074 eejuudee ??? [5] j and s 2009-07-26 972
                  6073 hanabid dior_875 2009-07-26 756
                  6072 CHI AMIDARALIIN ERHEER HUNII NUTAGT BAIGAA CH....... [3] TS:ELGEMSUU 2009-07-26 1155
                  6071 Ervvl mendiin vngvi vzleg.onoodor [1] lanas 2009-07-26 1142
                  6070 ZUVLULGUU UGNU UU [3] sots 2009-07-26 1153
                  6069 elgemsuu bolon busad eejuudes asuuh [6] sheet 2009-07-26 1030
                  6068 чи ямар цүнх баридаг бэ???????? [3] TS:ELGEMSUU 2009-07-25 1431
                  6067 busguichuudee [2] magic88 2009-07-25 1003
                  6066 eejuudeeee [1] magic88 2009-07-25 1028
                  6065 busguichuudee [1] magic88 2009-07-25 707
                  6064 busguichuudee [1] magic88 2009-07-25 922
                  6063 busguichuudee [1] magic88 2009-07-25 988
                  6062 busguichuudee [1] magic88 2009-07-25 755
                  6061 eejuudeeee [1] magic88 2009-07-25 878
                  6060 eejuudee asuuya [5] booby 2009-07-25 729
                  6059 hi, eejuudee toroo... [6] otba 2009-07-25 743
                  6058 eejuudees asuuh ni [3] princess*** 2009-07-25 630
                  6057 tolgoi [8] duck duck 2009-07-25 936
                  6056 tolgoi [1] duck duck 2009-07-25 715
                  6055 Eejuudees asuuh ni [2] Hanabi 2009-07-25 1229
                  6054 HUMUUNII AMIDRAL EREENTEI BARAANTAI [2] TS:ELGEMSUU 2009-07-25 1058
                  6053 ongotsond [5] odrbr 2009-07-25 724
                  6052 Хоёр эхнэртэй болох хуулийн төслийг хэн боловсруулах вэ [4] ***Энxзaяa*** 2009-07-25 775
                  배너신청
                  자생병원

                  배너신청