Moderator: mgl_300
書き込み数 42,366




Ээж минь
...Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шүүдрийг, нүцгэн хөлөөрөө үсчүүлэн гүйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бүлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хүний зүрх сэтгэлийн уянгыг хөглөж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.
Энэ сайхан ертөнцөд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хөхөөрөө хурайлж, бүүвэйн дуугаараа аргадан өсгөжээ. Өвдчих вий гэж үүлнээс хүтэл халхалж, өлсчих вий гэж бусдаас хүртэл харамлаж, зүрдэх вий гэж үйлээс хүртэл аргадаж, яг л өндгөө дарсан шувуу шиг л хайрлаж, харамлаж, энхрийлж өсгөж дээ ээж минь.

 

Хааяа зэмлэж үглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны өндөг нь хүртэл зөөлөн байдаг, "эвий үр минь " гэж тэвэрч үнсэхэд хүртэл, элэг зүрхний гүнээс хайр нь ундран байдаг сүү шигээ цав цагаахан сэтгэл эх хүнээс өөр нэгэнд бий билүү.
Хорвоогийн жаргал зовлонг хүүхдүүдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хүсэл мөрөөдлийнхээ сайхан биелэлийг хүүхдүүдийнхээ ажил амьдралаас  хайдаг, санаанд нь хүрэхгүйн шаналал, хүлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л үглэж аргаддаг, хоёргүй ховорхон сэтгэл эх хүнээс өөр хэн нэгэнд бий гэж үү.
Өнгөтэй, амттай, сайхан бүхнээ өөрөөсөө харамлан байж үрдээ л хадгалдаг, үүд нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг, өвдөж ядрах үед нь үгийн урмыг сүүн сэтгэлээр сүлэн эдгээдэг өгөөмөр ачтан, эх хүнээс өөр буй буюу.

Бид анзаардаггүй
... Ээжинхээ сүүг татрахгүй юм шиг, энхрийлэл хайрыг нь дуусахгүй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгүй юм шиг санах, омголон хөөрүү насандаа даан ч олон зүйлийг анзаарч ухаардаггүй юм даа бид.
-Өөриинх нь төлөө үглэж зэмлэх сэтгэлийг нь "өө ээж яршигтай юм" гэж тээршээнэ. Өмөлзөж, гомдох сэтгэлийг нь үүдээ хаяад гарахдаа үл анзаарч, хамтад нь хааж одох. Өөрийнхээ төлөө бус үрийнхээ төлөө л гэж үглэн дуулах "буруу ч", "тээртэй ч"  энэ л үгс хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггүй.
-Хааяадаа ээждээ очихдоо "ээж сайн уу?"  гэсэн хайхармжгүйхэн мэндийн хариуд "ээж нь сайн" гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хүртэл "за, яамай даа"  хэмээн бодолдоо тайвшрана. Өөдөсхөн багадаа өвдөж халуурахад нь биедээ нааж өөртөө халууныг нь авдаг байсан тэр л ээжийнхээ, бүлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. 'Үр минь. өвчингүй эрүүл байвал, өтөл миний өвдөх ч яамай"  гэж хайхрамжгүй хандах тэр л хандлагыг өөрөөсөө өмөөрөх сэтгэлийг бид анзаардаггүй.

-Хаа нэгтэй, харж үзэж байгаа мэтээр жаахан юм аваачиж өгөхдөө, "яахнав дээ хүүхдүүд минь, яасан ч их юм бэ?"  гэж уулга алдахад нь төрүүлж өсгөсний ачийг нь хариулж буй мэт нэг л маадгар. Өгсөн жаахан юмыг тань өөртөө бус өрөөл бусдад "хүүхдүүд авчирч өгсөн юм" хэмээн хөөрцөглөн түгээх эхийн сэтгэлд өнгө мөнгө бус хайр халамж үгүйлэгдэж байдгийг бид анзаардаггүй.
-Энд тэнд элдэв тоглолт үзэн, эзэн бусаар наргиж явахдаа эхийн тухай дуулж, шүлэглэхийг сонсон уярч, мансуурч суухдаа "шүүдрийн мөнгөн дуслаар"  биш сүүгээр сүлсэн цай чанаж, шөл хийж, хааяа ч болов ачлахаа санадаггүй. Хийх гэсэн үйлдэл бүхний хариуд "юүхэв хүүхдүүд минь" гэж татгалзавч, цаанаа ачлал энэрэл хүсч л суудгийг бид анзаардаггүй.
-Ажил амьдралдаа үүртэж, хааяа нэгтээ ээжтэйгээ утсаар л ярина. "Та минь давгүй юу?" гэх асуултын "давгүй хүүхдүүд минь, ээж нь алзахгүй, надад юунд санаа зовох вэ"  гэдэг хариултанд сэтгэл ханан тайвширна. Жилдээ ганц цагаан сар, бусад баяраар ёс мэт ээжийдээ очиж, өгч буй бэлэг сэлтээр сэтгэлийг нь аргадах. Өтөлж ганцаардаж, өвдөж ядрахдаа хүйн холбоотой хүүхдээ л хүлээж суух эх хүний сэтгэлийн чилэлтийг бид анзаардаггүй.
Энэ ертөнцөд бид өөрсдөө сонгодоггүй, сонгох ч эрхгүй хэдий ч эх хүнд үр нь болж ирэн, эмэхрэл, хайр халамжаар бие биеэ ачлах агуу хувь заяндаа бишрэхгүй байхын арга үгүй. Сайн муу, сайхан муухай ээлжилдэг энэ хорвоод, гагцхүү эх хүний сэтгэл юутай зүйрлэшгүй агуу дээд нь билээ. Энэ л агуу дээд сэтгэлийг тунгааж ойлгон. ухаарч мэдрэх нь эрдэнэт хэмээх хүн бидний үүрэг юм шүү дээ.

Ээжтэй хүн л эрхэлдэг
... "Эвий үр минь" хошуу цорвойлгон, гар сунган, эрхлүүлэх эхийн сэтгэлийн гүнд юутай ч зүйрлэхийн аргагүй энхрий, ялдамхан хайр оршиж байдаг юм. Энэ л хайраараа өөрөөсөө тасарч унасан үр хүүхдээ хайрлан эрхлүүлдэг агуу зөн совин бас байдаг ажээ. Буруу гундуу яваа үр хүүхдээ буруутгахаас илүүтэй, дотор сэтгэлдээ өөрийгөө л буруутгах хэрнээ өрөөл бусдаас ямагт өмөөрнө.
-Айлын хүүхэдтэй муудалцаад уйлж орж ирэх хүүхдээ "больж, чиний л буруу шүү дээ"  хэмээн зандравч, "хөөрхий үр минь өвдөө болов уу"  гэж дотор сэтгэлдээ "нулимс унагана".
-Тааруухан сурч буй хүүхдээ "байг миний хүү, малд нүдтэй, ажилд сайн юм чинь"  хэмээн багшаас нь өмөөрч, дотор сэтгэлдээ "хэрэлдэнэ".
-Сархадад хөлчүүрч, савлаж орж ирэх хүүгээ "согтуу толгой чи "  хэмээн зэмлэвч " маргааш толгой нь өвдөх байх даа " хэмээн дотор сэтгэлдээ "эмчилнэ".
-Салж сарнихдаа тултал муудалцаж ирсэн хүүхдүүдээ "хүний үрийг зовоогоод чи"  хэмээн зандравч, "хөөрхийс минь учраа олохгүй л байна даа" хэмээн дотор сэтгэлдээ "ярин шанaлна".
Эх хүний үр хүүхдээ өмөөрч, өөрт нь хир халдаахгүй хамгаалж ирсэн энэ л сэтгэлийг бид зөвөөр ойлгож. зөв ухаанаар авч явахсан даа. Эрхэлж эрхлүүлэхийн энэ л зааг дээр өдгөө олон хүмүүс амьдралд хөлөө олохгүй "хазгай гишгэж", "зовж зүдэрч", " хэлээ зажилж", "нялхарч" яваа нь нууц биш. Энэ бүхэнд ээжийгээ л буруутгахтай би санал нийлдэггүй. Эх хүний үрээ хайрласан сэтгэлийг буруутгаж болно гэж үү? Холын холд одсон хойно нь гуутай зурагных нь өмнө, зул асаан хожимдсон гэмшлээ, нулимстайгаа холин байж ухаарах гэж үү?
Энэ хорвоод ээжтэй хүн л эрхэлдэг юм гэнэ лээ. Өтөл болсон хойноо ч шүү. Гэхдээ зөв л эрхлэцгээх сэн дээ. 

Төгсгөл

Амьдралын эрхээр харьд ажиллаж амьдарч яваа олон монголчуудыг ээж нь хүлээж суугаа. "Ажил үйлс нь бүтэмжтэй байг"  хэмээн аагтай цайныхаа дээжийг тэнгэт цацлан өргөж байгаа. Хаа нэгтээ илгээх харь мөнгөний дээжийг хэтэвчиндээ бус бурханыхаа өмнө тавьж,  "эсэн мэнд явж, энх тунх байж. их мөнгө олж, элбэг сайхан амьдраг"  хэмээн залбирч л суугаа. Элэг бүтэн. тайван амьдралыг, их мөнгөтэй давчуу амьдралаар сольж байгаа,  энэ бусармаг цагийн жихүүн салхи удаан үлээхгэй ээ.
Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай
Хайр энхрийлэл дүүрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал үсийг утасны цаанаас илбээрэй
Эх болсон, эх болж байгаа, эх болох гэж байгаа олон сайхан монгол бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, сэтгэл тань үргэлж сүү шиг цагаахан байж, ажил үйлс тань өөдрөг сайхан байж, амьдрал тань хайр энхрийллээр дүүрэн байхыг ерөөе.
Хайртай үрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бүрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа байгаа бүсгүй хүнээс илүү сайхан нь хорвоо ертөнцөд хаана байх билээ. Дээд тэнгэр та нарыг минь ивээг.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

トラックバック :
http://www.mglclub.com/1989565/b5a/trackback

DEVSHILT_TRADE

2009.07.26 13:42:26
*.36.185.77

susan_g

2009.07.26 14:42:26
*.8.163.65

eej aawiigaa sanahl yum daemoticon

mgl_77

2009.07.26 17:52:51
*.171.19.41

List of Articles
番号 タイトル 投稿者 日付 閲覧数
お知らせ За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211395
お知らせ ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
お知らせ ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366750
お知らせ ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
お知らせ Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524306
6096 xuuxdiin xaluun [3] booby 2009-07-27 1334
6095 hi asuuh yum bn egch naraa [5] pikipoko 2009-07-27 1769
6094 medeh hyn bval haanas avahiig helj ogooch [1] tyryy magnai 2009-07-27 1616
6093 orchuulj ugch tuslaach [1] odki 2009-07-27 1095
6092 jiremsen ehchvvdees asuuy!!!! [5] odki 2009-07-27 1214
6091 huuhnuudee zovolgoo ogooch [3] ENPRANI 2009-07-27 1902
6090 Heleed uguuch ??????????? [2] .,.,. 2009-07-27 1440
6089 huruunii mes zasal hiilgesen hvn buu? [2] susan_g 2009-07-27 1719
6088 hi egch naraa helj uguuch [2] ev 2009-07-27 927
6087 huuhnuudee helj ogooch [2] bovka 2009-07-27 1005
6086 tursnii daraah gedesㅜㅜ [3] manuka 2009-07-27 3539
6085 Huuhdiin huvtsasnii delguur .........? [1] Tumeeee 2009-07-27 4883
6084 ger buliin batalgaag yaraltai yaj salguulah be helj ogch tuslaach end salgah bolobuu [5] mgl_86 2009-07-27 4440
6083 Eejuudees [3] snower 2009-07-27 1092
6082 MINII MONGOL OHIN DELHIID NEREE DUURSGALAA [9] TS:ELGEMSUU 2009-07-26 2428
6081 huuhediin torsonii bichegiig emnelegees ni yu gej asuuj abah be [2] mgl_86 2009-07-26 1182
6080 AHXAAP алхам тутамдаа сана.??????????????? [6] TS:ELGEMSUU 2009-07-26 1465
6079 huuhdiin tereg [2] marujin 2009-07-26 963
6078 ийм шаналалтай хэн нэгэн байвал........ [5] TS:ELGEMSUU 2009-07-26 1517
6077 ugj ogdog eejuudees asuuya! [4] Zaki8 2009-07-26 1229
6076 mgl-ruu nohoi yaj avch garah ve [5] orenj 2009-07-26 1755
6075 CHI SANAA ZOVOHGUI BAIJ BOLNO.... [5] TS:ELGEMSUU 2009-07-26 1312
6074 eejuudee ??? [5] j and s 2009-07-26 972
6073 hanabid dior_875 2009-07-26 756
» CHI AMIDARALIIN ERHEER HUNII NUTAGT BAIGAA CH....... [3] TS:ELGEMSUU 2009-07-26 1155
6071 Ervvl mendiin vngvi vzleg.onoodor [1] lanas 2009-07-26 1142
6070 ZUVLULGUU UGNU UU [3] sots 2009-07-26 1153
6069 elgemsuu bolon busad eejuudes asuuh [6] sheet 2009-07-26 1030
6068 чи ямар цүнх баридаг бэ???????? [3] TS:ELGEMSUU 2009-07-25 1431
6067 busguichuudee [2] magic88 2009-07-25 1003
6066 eejuudeeee [1] magic88 2009-07-25 1028
6065 busguichuudee [1] magic88 2009-07-25 707
6064 busguichuudee [1] magic88 2009-07-25 922
6063 busguichuudee [1] magic88 2009-07-25 988
6062 busguichuudee [1] magic88 2009-07-25 755
6061 eejuudeeee [1] magic88 2009-07-25 878
6060 eejuudee asuuya [5] booby 2009-07-25 729
6059 hi, eejuudee toroo... [6] otba 2009-07-25 743
6058 eejuudees asuuh ni [3] princess*** 2009-07-25 630
6057 tolgoi [8] duck duck 2009-07-25 936
6056 tolgoi [1] duck duck 2009-07-25 715
6055 Eejuudees asuuh ni [2] Hanabi 2009-07-25 1229
6054 HUMUUNII AMIDRAL EREENTEI BARAANTAI [2] TS:ELGEMSUU 2009-07-25 1058
6053 ongotsond [5] odrbr 2009-07-25 727
6052 Хоёр эхнэртэй болох хуулийн төслийг хэн боловсруулах вэ [4] ***Энxзaяa*** 2009-07-25 776
배너신청
자생병원

배너신청