Moderator: mgl_300
Бүсэлхийний хэмжээ
Таны бүсэлхийний хэмжээ эрэгтэйчүүдийн хувьд 94 см, эмэгтэйчүүдийн хувьд 81см-ээс хэтэрсэн бол таны биеийн жин хэтрэх хандлагатай байна гэсэн үг. Эдгээр хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мэдээж та биеийнхээ жинд анхаарал хандуулах шаардлагатай болсон байна гэсэн үг.
Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндэд гарах өөрчлөлт болно. үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.
Хэт таргалалттай холбогдож гарах эрүүл мэндийн асуудлууд:
• Биеийн галбир өөрчлөгдөх
• Зүрх судасны өвчлөл
• Цусны даралт ихсэх өвчлөл
• Цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх
• Саа өвчин
• Чихрийн өвчин
• Амьсгаадах
• Үе мөчний үрэвсэл
• Нурууны хэт ачаалал
• Цөсний уутны үрэвсэл
• Ивэрхий үүсэх
• Хөлний судас бүдүүрэх
• Гэмтэл бэртэлд өртөмтгий байдал
Үе шат 1: Нүцгэн үедээ өөрийнхөө жинг хэмжих /кг/
Үе шат 2: Гутлаа тайлаад өндрөө хэмжих /м/
Үе шат 3: Биеийн жингээ /кг/ өндрийн хэмжээг /м/ өндрийн хэмжээгээр /м/ үржүүлсэн үржвэрт хуваана.
Жишээ нь: Таны биеийн жин 70 кг гэж бодьё. Таны өндөр 1.80 см гэж бодьё. Тэхлээр тооцоог дараахь байдлаар хийнэ. 70 : (1.8 х 1.8)= 21.6 Эндээс таны биеийн жингийн индекс нь 21.6 байна гэсэн үг. Энэхүү индексийг дараах хүснэгтээс харна.
Биеийн жингийн хэмжээ |
Индекс /эмэгтэйчүүд/ |
Индекс /эрэгтэйчүүд/ |
Жингийн алдагдалтай |
18.4 -өөс доош |
19.9-өөс доош |
Тохирсон жин |
18.5 - 23.6 |
20.0 - 25.0 |
Жингийн хэтрэлт |
23.7 - 29.9 |
25.1 - 29.9 |
Тарган |
30.0 - 34.9 |
30.0 - 34.9 |
Ноцтой тарган |
35.0 - 39.9 |
35.0 - 39.9 |
Маш ноцтой тарган |
40.0 -өөс дээш |
40.0 -өөс дээш |
Биеийн жингийн хүснэгт
Дараах хүснэгтээс та бүхэн жингийн тохирсон харьцааг олж харж болно.
Эмэгтэйчүүд:
Өндрийн хэмжээ /м/ |
Тохирсон жин /кг/ |
1.47 |
40-50 |
1.50 |
42-53 |
1.52 |
43-55 |
1.55 |
44-57 |
1.57 |
46-58 |
1.60 |
47-60 |
1.63 |
49-63 |
1.65 |
50-64 |
1.68 |
52-67 |
1.70 |
53-68 |
1.73 |
55-71 |
1.75 |
57-72 |
1.78 |
59-75 |
1.80 |
60-76 |
1.83 |
62-79 |
Эрэгтэйчүүд:
Өндрийн хэмжээ /м/ |
Тохирсон жин /кг/ |
1.60 |
51-64 |
1.62 |
52-66 |
1.65 |
54-68 |
1.68 |
56-71 |
1.70 |
58-72 |
1.73 |
60-75 |
1.75 |
61-77 |
1.78 |
63-79 |
1.80 |
65-81 |
1.83 |
67-84 |
1.86 |
69-86 |
1.88 |
71-88 |
1.91 |
73-91 |
1.93 |
74-93 |


|

|
Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна
Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй
Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи