Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

HUN HORVOOD GANTSHAN L AMIDARNA

Уншсан 1120 vote 0 2009.07.25 17:25:23

Ларри Кингийн ээлжит зочноор Дээрхийн гэгээн XIV Далай лам уригджээ.  -Та шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрдөг үү? -Тийм ээ. Би эрдэмтдийг хүндэлдэг. -Тэднээс айхгүй байна гэж үү? -Шинжлэх ухаан бодит байдлын учир зүйг судалдаг бол буддын шашин үнэнийг эрэлхийлдэг. Туйлын зорилго нь бараг л адил байгаа биз. Тиймээс би шинжлэх ухааныг ч сонирхдог. Дэвид Боуэн, Вон Вэйзигер зэрэг нэрт эрдэмтэн танилуудын минь дунд цөөнгүй бий. -Нэгэнтээ Та “Аз жаргалын нууц” нэртэй ном бичиж байсан. Аз жаргалд хүрэх замыг бусдад зааж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? -Хэлэхэд хэцүү юм даа. Хүн бүрийн байдал, зан араншин харилцан адилгүй ч би дадлага, туршлагадаа тулгуурлан өөрийн номлол гаргасан юм. Туршлагаа бусадтай хувцаалцах гэсэндээ л тэр. Ямартай ч сэтгэлдээ амар амгаланг цогцлоох чадвар, боломж хүн бүрт бий гэдэгт би итгэдэг. Мэдээж түүнд хүрэх арга нь харилцан адилгүй байх болов уу. -Та гэсэн миний л адил эр хүн. Мөн бусдын л адил хүн. Тэгсэн атлаа яаж уурлахгүй байж чаддаг юм бэ? -Бухимдах үе цөөнгүй гардаг. Тэр бүрийд “Би чинь Буддын шашны тэргүүн” гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулдаг. Тиймээс харьцангуй тайван, сэтгэл хөдлөл багатай байдаг. Тийм байхыг ч хичээдэг. -Тайван байхын тулд Та бясалгал хийдэг үү? -Тийм ээ. Сэтгэлээ ариусгаж чадвал бидний мэлмий нээгдэж, ухаан хурц болдог. Зовлон, уй гашуу тохиолдсон үед би хамгийн түрүүнд “Энэ бүхэн юунаас болов? Үнэхээр зовлон мөн үү, биш үү? Энэ бүхний буруутан нь хүн мөн үү, биш үү?” гэдгийг эргэцүүлэн боддог. Хүний дотоод мөн чанар хийж буй үйлтэй нь зөрчилдөх тохиолдол байнга гардаг. Хүмүүс ихэвчлэн түр зуурын сэтгэл хөөрөлд автсанаас гэмтэн болдог. Тиймээс хэрэв та миний л адил аз жаргалыг эрэлхийлэгч бол сэтгэл хөдлөлөө жолоодож сурах шаардлагатай. -Гэхдээ сэтгэл хөдлөлөө жолоодож сурна гэдэг амаргүй шүү дээ. -Амаргүй боловч бүтэшгүй зүйл биш. Бясалгал, цаг хугацаа ийм чадварт сургадаг юм. Бид хийсэн буруу үйлдээ уучлал хүсдэг. Энэ бол сэтгэл хөдлөлөө барьж, нигүүлслийг олох арга. Харин бусдын алдааг уучлахгүй байна гэдэг нүгэл болно. -Дорнынхон төдийгүй америкчууд ч йог, бясалгалыг сонирхох боллоо. Нууц нь юунд байгаа юм бол? -Материаллаг хэрэглээгээ аль хэдийнэ хангачихсан улс гүрний иргэд аз жаргалын эрэлд мордоод байх шиг байна. Заримдаа бид сониуч зан, шуналдаа хөтлөгддөг ч сүүлийн үед ихэнх хүмүүс сэтгэл ханамж, амар амгаланг хүсэх болж. Тиймээс л хүсэл, сонирхол нь Буддын шашин руу хөтөлж байгаа болов уу. Өнөөдөр буддизм шашин биш бэрхшээлээс гарах арга, техник хэлбэрээр хөгжиж байна. -Йог ямар нөлөөтэй вэ? -Йогийн маш олон төрөл бий. Миний мэдэх йогийн төрөл энерги, мэдэрлийн төвүүдэд нөлөөлдөг. Оюун ухаанаараа бие физиологио удирдах нэг хэлбэр юм. Бие, махбодио хүчилж оюун ухаан, сэтгэлээ удирддаг йогийн хэлбэр ч бий. Гэхдээ би хүчилж, албадсан зүйлд ерөөс дургүй. Хүчилсэн юм бүхэн нөгөөгөө үгүйсгэж байдаг юм. Тиймээс сөрөг үр дагавар ямар нэг хэмжээгээр гарна гэсэн үг. Бүх зүйл уялдаа холбоотой байдаг шүү дээ. Нэгийг нь нэмэхэд нөгөө нь багасдаг. Оюун бодлоо ариусгаж, шударга явъя гэтэл сэтгэл хөдлөлөө үгүйсгэх шаардлагатай болдог. Хайр, нинжин сэтгэл, эелдэг зан гэх мэтийг ч мөн адил. -Яг л Буддын шашин, йог хоёр шиг үү? -Тийм ээ. Буддын шашныг йогтой хослуулж чадвал илүү үр дүнтэй гэсэн үг. -Та нэгэнтээ “Намайг амилсан бурхан шиг бодох хэрэггүй, ах шигээ л сана. Үгүй бол би туршлагаа та бүхэнтэй хуваалцаж чадахгүй нь” гэсэн. Гэхдээ Та амилсан бурхан биш гэж үү? -Үгүй дээ. Лам гэдэг төвд үг “амилсан будда” гэсэн утгатай болохоор л хүмүүс тэгж ярьдаг байх. -Гэхдээ Таныг Дээрхийн гэгээн гэдэг. Та гэгээн хүн мөн үү? -Тэр бол зүгээр л албан тушаалын нэр юм. Найзууд минь хүртэл намайг ер бусын хүн гэж ойлгодог байсан үе бий. Таны хэлдгээр амилсан бурхан, бурхдын хаан, зарим нь бүр ад, зэтгэр ч гэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ би Буддын шашны энгийн л хувраг хүн шүү дээ. Түүнээс өөр зүйлгүй. -Таны хувьд аз жаргал гэж юу вэ? -Сэтгэл ханамж, амар амгалан. Аз жаргалыг хүн бүр өөрийнхөөрөө тодорхойлдог. Нэг хэсэг нь сэтгэл ханамжтай байдлыг аз жаргал гэж үздэг байхад нөгөө хэсэг нь биеийн амрыг аз жаргал гэж ойлгодог. Миний хувьд бие махбодийн тайван байдлыг эрэх нь амьтнаас өөрцгүй гэж санадаг. Хүн гэдэг оюун ухаантай амьтан. Тиймээс тэр илүү чадвараараа л аз жаргал, баяр баясгаланг бий болгох хэрэгтэй гэж үздэг юм. -”Зовлон бэрхшээлийн эх үүсвэр нь хийсвэр сэтгэлгээ” гэж хэлсэн тань ямар учиртай юм бэ? -Би дээр дурдсан. Хүн гэдэг цорын ганц оюунлаг амьтан. Харин тэр хүч нь хийсвэр сэтгэлгээг бий болгодог. Төсөөлөл, уран сэтгэмжийн ачаар бид хүсэл мөрөөдөл, итгэл найдвараар жигүүрлэдэг ч түүний нөлөөгөөр айдас, эргэлзээ, хий хоосон горьдлогод автаж өөрийгөө зовоодог. Тэгэхээр хүний оюун бодол аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь авчрах чадалтай байгаа биз. Гэгээрэл бидэнд оюун санаагаа зөв жолоодох чадвар хайрладаг юм


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1985828/5a2/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.07.18 09:22:01
*.196.74.95

[Level:0]Gad_Ajilchid_Demjih_Tuv *.144.79.98

C-3, E-9D-4 болгох

(E-9 буцаж орж ирнэ)

Виз гараагүй тохиолдолд

[Бүртгэлийн хураамж 50,000-с бусад] бүх төлбөр буцаагдана.

МОНГОЛ болон бусад гадаад иргэд : 2011.08.12 ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ

 

ХАМРАХ ХҮРЭЭ: АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ВИЗТЭЙ(С-3), ГЭРЭЭТ АЖИЛТАН(E-9) – хугацаа бага үлдсэн болон цаашид сурах хүсэлтэй.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ТӨЛБӨРИЙН НАРИЙН ТАЙЛБАР

1.      10-Н АДИСТАТ

 

2.      ДҮН

 

3.      ГАДААД ПАСПОРТ

 

4.      ГАД.ИР.ҮНЭМЛЭХ

 

5.      ЗУРАГ - 3%

 

6.      БАНКНЫ БАТАЛГАА (3САЯ-С ДЭЭШ)

Агууллага

Тайлбар

6 сарын хэлний курс

 

9/14(Лха) Түвшин тогтоох шалгалт

Намрын улирал 09/19~11/25

Өвлийн улирал 12/12~02/21

6 сарын байр

 (4хүн -1өрөө)

Байрны барьцаа, ТВ, Интернет,

 Ус, Тог, Халаалт /Агааржуулалт, Газны төлбөр орсон болно.

Бусад

Даатгал, Гад.иргэний үнэмлэх гаргах г.м

Бүртгэлийн хураамж

Бичиг баримт боловсруулах, шалгах

Зуучлалын хөлс

Байгууллагын гишүүн 300,000W хямдарна.

Нийт:

4,600,000w

БАЙРАНД СУУХГҮЙ БОЛ 1,400,000W хасаад

6 сарын : 3,200,000W

ХИЧЭЭЛИЙН ЦАГ

Мягмар - пүрэв - 09:00 ~ 13:00

Баасан - 09:00 ~ 12:00

Бям·Ням·Дав – 3өдөр хичээлгүй

 

ЛАВЛАХ УТАС: 1599-7345, 0505-866-2345

Монгол хэл - 070-8249-8244

 

FAX:0505-808-1689 ()드허브 - 동북아종합서비스센터
profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.07.27 20:50:43
*.234.157.141

Android-ийг ирээдүйн гар утасны шилдэг үйлдлийн систем болгох зорилгоор 2007 оны 11 сард Open Handset Alliance буюу OHA байгуулагдсан бөгөөд энэ холбоонд одоогоор Google, HTC, Samsung, Motorola, LG, Lenovo зэрэг 80 гаруй томоохон байгууллагууд нэгдээд байна.
 
Үүнээс яг нэг жилийн дараа буюу 2008 оны 11 сарын 22-нд Android Market нээлтээ хийсэн бөгөөд  ойролцоогоор 200,000 апликейшн-тэй болоод байна. Android market-ийг энгийнээр тайлбарлавал, маш олон апликейшн програм, тоглоомуудтай онлайн супермаркет гэж ойлгож болно. Нэг сонирхолтой зүйл нь Android Market дээрх нийт апликейшн-ы 57% нь үнэгүй байдаг бол Iphone-ий App store дээрх апликейшн-ы 28% нь үнэгүй байдаг. 2011 оны 4 сард Android market дээр 28,000 апликейшн шинээр нэмэгдсэн бол App store дээр 11,000 шинээр нэмэгдсэн нь Android дээр хөгжүүлэгчид илүү анхаарч эхэлснийг гэрчилж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 29 орны апликейшн хөгжүүлэгчид Android Market дээр апликейшн-ээ зарж байгаа бол 131 орны хэрэглэгчид Android market-аас төлбөртэй апликейшн татаж боломжтой байна. Харамсалтай нь Монгол улс маань энэ орнуудад одоогоор хараахан орж чадаагүй байгаа ч дээр дурдсанчлан нийт апликейшн-ы 57% нь үнэгүй байдаг учраас бидний хувьд хүссэн апликейшн-ээ татаж авч ашиглах боломжтой. Төлбөртэй апликейшн нь илүү боломжуудыг л хэрэглэгчдэд олгодгоороо онцлог байдаг.

Ингээд та бүхэндээ Юнителээс худалдааж эхлээд байгаа IDEOS X5 утсан дээр Android Market-аас зайлшгүй татаж авах, мөн сонирхолтой, хэрэглээтэй үнэгүй апликейшн-үүдийг танилцуулъя.

1. Facebook for Android: 711 сая хэрэглэгчийг нэг дор нэгтгэж чадсан хамгийн түгээмэл хэрэглээтэй олон нийтийн сүлжээ сайт болох Facebook.com-ын Android-д зориулсан апликейшн. Хэрэглэхэд маш амархан. Ойролцоогоор 10-50 сая татагдаад байгаа. IDEOS X5 утсан дээрээ цаанаасаа суусан ирнэ.

2. Youtube: Дэлхийн хамгийн том видео сантай, хамгийн энгийн бөгөөд хурдан ажиллагаатай видео үзэх сайт-ын Android апликейшн. IDEOS X5 утсаараа авсан HD бичлэгээ шууд youtube рүү хуулж бусдад үзүүлж болно. 50-100 сая татагдсан ангилалд хамаардаг. IDEOS X5 утсан дээрээ цаанаасаа суусан ирнэ.

3. Twitter: 160 тэмдэгтэд багтаан өөрийн үзэл бодол, бусадтай хуваалцах гэсэн зүйлээ бичиж үлдээдэг, мөн бусдын бичсэн мэдээллийг уншдаг, вэбийн линкийг давхар хуваалцаж болдог мэдээллийг хамгийн хурдтай түгээдэг апликейшн. 10-50 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

4. Bloomberg: Бизнесийн мэдээ, мэдээллийн хамгийн шилдэг апликейшн. Бизнес болон санхүүгийн мэдээллүүд, хувьцааны өсөлт бууралтын график мэдээлэл, бизнесийн чиг хандлагын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг дор бүр нь авах боломжтой. 500,000 – 1 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

5. Advanced task killer: Android утсан дээр нэг асуудал байдаг. Хүмүүс олон апликейшн ажиллуулчихаад хаалгүй шууд гарчихдаг. Тэр тохиолдолд апликейшн цаанаа ажиллаад дата төлбөр гаргаад байдаг. Энэ апликейшн-ыг суулгаснаар идэвхтэй ажиллаад байгаа апликейшн-үүдийг бөөнөөр нь зогсоодог. Зайлшгүй, хамгийн түрүүнд суулгах ёстой апликейшн-үүдийн нэг. IDEOS X5 утас нэмэх нь хязгааргүй интернэтийн багцтай бол ч төлбөрт санаа зовохгүй л дээ. Гэхдээ олон апликейшн зэрэг ажиллаад байвал утасны ажиллах хурд удаашрах талтай. Ойролцоогоор 10-50 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

6. Shazam: Заримдаа энд тэнд явж байгаад нэг гоё дуу сонсохоор хэний ямар дуу билээ гэж боддог доо. Тэгвэл энэ апликейшн байхад нээгээд тухайн дуугаа сонсгоход энэ бол тэр дуучин хамтлагийн тийм дуу байна гээд гаргаад ирдэг ид шидтэй ч юм шиг эд дээ. Харамсалтай Монгол дуу санд нь ороогүй юм шиг байна лээ. Гаргаж ирж чаддаггүй юм. 10-50 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

7. Yahoo messenger: Монголчуудын хамгийн их хэрэглэдэг чатын апликейшн. Магадгүй манайхан анх и-мэйл гэдгийг Yahoo-гаар ойлгож, мэдэж эхэлсэнтэй холбоотой байх. Энийг татаад Yahoo messenger дээр мөнхийн онлайн байна шүү дээ. 5-10 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

8. Google maps: Дэлхийн аль ч улсын сансраас авсан зургийг газрын зураг болон фото зургаар харах боломжтой апликейшн. Өөрийнхөө гэрийг орчин тойронтой дээрээс нь харах сонин л байдаг юм билээ. 50-100 сая татагдсан ангилалд хамаардаг.

9. Aldiko book reader: Цахим номын сан л гэсэн үг. Англи хэл дээр үнэтэй, үнэгүй янз бүрийн номнууд бий. 10,000-50,000 татагдсан ангилалд хамаарагддаг. IDEOS X5 утсан дээрээ цаанаасаа суусан ирнэ.

10. Bar code scanner: Аливаа бүтээгдэхүүн дээр байдаг bar code-ийг утасны камераараа уншиж, тухайн бүтээгдэхүүний тухай мэдээллийг Google-ээс хайж олдог апликейшн. 10-50 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

11. Dropbox: Гар утас, компьютер гээд хэдэн ч төхөөрөмжөөс Dropbox руу файл хадгалж болдог бөгөөд тухайн файл руугаа хаанаас ч хандаж, үзэж, сонсож, засварлаж болох апликейшн. 1-5 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

12. Angry birds: 2010 онд гар утасны тоглоомын зах зээлийг давамгай манлайлсан шилдэг тоглоом. Өндгөө ховдог гахайнуудад алдсан ууртай шувууд тэднээс хэрхэн өшөөгөө авч байгаа тухай гардаг. Мэдээж та ууртай шувуунуудын дүрд тоглоно. Олон үетэй үнэхээр уйдаахааргүй тоглоом. Ойролцоогоор 10-50 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

13. 3D Bowling: Саяхан гарсан мөртлөө сүүлийн үед хамгийн их татагдаад байгаа апликейшн. Бодитоор боулинг тоглож байгаа юм шиг л сэтгэгдэл төрүүлнэ. 5-10 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

14. Robo defense: Жинхэнэ донтуулдаг тоглоом. Роботуудын дайралтуудыг зогсоохын тулд зөв газар нь буудагч цамхагаа босгоод өөрийн тал руу оруулалгүй устгаж чадсанаар ялалтыг авдаг. 2011 оны 3 сарын 31-нд Android Market дээр тавигдсан ч 5-10 сая татагдаад байгаа.

15. Solitaire: Компьютер хэрэглэж эхлээд, интернэтийн сүлжээ сайн хөгжөөгүй үед Монголчуудын хамгийн их тоглодог байсан компьютер тоглоом. Бид нар хөзөр тоглох гэж ярьдаг байсан даа. Уйдсан үед сонирхолтой л тоглоом. 10-50 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

Эдгээр аппликейшн-үүд нь хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг, сонирхолтой апликейшн болон тоглоомнууд юм. Үүнээс гадна таны сонирхдог хүссэн бүхэн Android Market дээр бий. Монгол  залуучуудын хийсэн апликейшнүүд ч бий. Заримаас нь дурдвал,

-Bolor dictionary: Онлайн Англи – Монгол, Монгол – Англи хэлний хамгийн том толь бичиг.
-Mongolian keyboard: Кирил үсгээр бичдэг заавал суулгах ёстой апликейшн-ы нэг.
-Ulaanbaatar FM 102,5: Asuult.net-ээс гаргасан онлайн радио сонсох апликейшн.
-Family FM 104,5: Asuult.net-ээс гаргасан онлайн радио сонсох апликейшн.
-Golden Marmot: Тарвага бууддаг тоглоом.
-Police Light Led: Цагдаагийн улаан, хөх гэрэл хөгжмийн ая, хэмнэлд тааруулан анивчдаг энтертэйнмент төрлийн апликейшн. Харанхуйд жинхэнэ диско-дно доо.  Монголчуудын хийсэн одоогийн байдлаар хамгийн их татагдаад байгаа апликейшн. 1 – 5 сая татагдсан ангилалд хамаарагддаг.

-Police Light Pro: Дээрх апликейшн-ы үнэтэй тавьсан сайжруулсан хувилбар. 10,000 – 50,000 татагдсан ангилалд хамаарагддаг. 1.42 USD-ээр тавигдаад 70 хувийг нь хөгжүүлэгч нь авдаг гэхээр манайхан бас энэ зах зээлээс мөнгө олж эхлээд байгаа юм.

-MyPhone Globalized by Unitel: Юнителээс гаргасан интернэт ярианы MyPhone үйлчилгээний Android апликейшн гэх мэт Монгол апликейшн-үүд төрөн гарсаар байна. Цаашдаа ч олон гарах байх.

Хэрвээ апликейшн хөгжүүлэгчид Монголчууддаа зориулж апликейшн хийх гэж байгаа бол хэрэглээтэйг нь сонгож хийх хэрэгтэй. Харин гадаад зах зээл дээр гаргаж, мөнгө олъё гэвэл хэн ч бодоогүй онцлог санаа байх нь л хамгийн чухал. За тэгээд апликейшн хөгжүүлэгч Монгол залуучууд маань IDEOS X5 утсан дээр апликейшн, тоглоомоо хөгжүүлж, хязгааргүй интернэт багцаа ашиглан төлбөрөөс айлгүй тест хийсээр дэлхийн зах зээлээс их мөнгө олох болтугай гэж ерөөе дөө.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
6051 Иволг дацан, Итгэлт хамба лам ***Энxзaяa*** 2009-07-25 2286
» HUN HORVOOD GANTSHAN L AMIDARNA [2] TS:ELGEMSUU 2009-07-25 1120
6049 hi [2] bgtoyuna 2009-07-25 726
6048 hi ene odriin mend [2] sunyeon 2009-07-25 994
6047 HUUHDEE MONGOL YAVULSAN EEJUDES [3] bayrtogtoh 2009-07-25 956
6046 eejuudeeee [2] magic88 2009-07-25 714
6045 meddeg ni hariulj tuslaach [5] soro 2009-07-25 806
6044 hariulj uguuch [2] anar od 2009-07-25 1189
6043 turuh gej bgaa bolon sayhan tursun eejuuded [3] manuka 2009-07-25 734
6042 alag salatiig yaj hiideg bilee [2] bugdeeree 2009-07-25 1310
6041 yum asuuyaa eejvvdee? [3] 김유진 2009-07-25 887
6040 asuuya. [2] soriltu 2009-07-25 589
6039 eejuudeeee [4] magic88 2009-07-25 585
6038 Тоглоом.нэт asassa 2009-07-25 566
6037 Setgeliin dem ogson ta buhend bayrlalaa dahiad lablaj asuuh gesen iumaa eejuudees [4] SDAAGII 2009-07-25 617
6036 eejuudees asuuh ium bna hariulj ogooch [8] SDAAGII 2009-07-25 4484
6035 YAH BILEE.YADAG BILEE???????????? [3] TS:ELGEMSUU 2009-07-25 933
6034 eejuudee todorxoi xariulj uguuch . [5] 20090808 2009-07-24 729
6033 TUN UDAHGUI TER L BAYART MOCHIIG... [3] TS:ELGEMSUU 2009-07-24 1151
6032 dalai ywah gesiin hariulj uguuch [6] chalchii 2009-07-24 1150
6031 eejuudee [2] magic88 2009-07-24 591
6030 URGELJ L SETGEL HANAMJIIG MEDER..... TS:ELGEMSUU 2009-07-24 728
6029 CHINII AMIDRALD IIM YAVDAL TOHIOLDOOGUI BIZ.. [3] TS:ELGEMSUU 2009-07-24 807
6028 yaraltai orchuulj ogooch [1] 김유진 2009-07-24 739
6027 emch naraas asuuh ium bna helj ogooch [1] SDAAGII 2009-07-24 895
6026 medregchtei gerel [1] madch 2009-07-24 755
6025 eejuudee zubluurui [11] manuka 2009-07-24 1112
6024 asuuy [3] amuush 2009-07-24 1091
6023 eejvvdee [1] tseegiish 2009-07-24 921
6022 6 nastai huuhed [3] teen 2009-07-24 1486
6021 Hed naslahaa uzeerei (So heltei hun) [1] jaalhuu 2009-07-24 734
6020 OORIIGOO EHLEED HAIRLA DARAA NI BUSDIIG HAIRLA [4] TS:ELGEMSUU 2009-07-24 1013
6019 hyyhdiin tyhai zovlomj [1] dusal us 2009-07-24 727
6018 eejuudees asuuya [4] sheet 2009-07-24 602
6017 yaraltai zovlood ogooch [4] zayahan 2009-07-24 780
6016 zovlooch [11] seda 2009-07-24 1023
6015 asuult bainaa eejuudee [3] boguulai 2009-07-24 595
6014 hvvhed sain_eej 2009-07-24 496
6013 Тоглоом.нэт asassa 2009-07-24 612
6012 BI HENSEN BILEE GEJ CHI BODOJ UZSEN UU/ TS:ELGEMSUU 2009-07-24 1188
6011 HUNII AMIDRALIIN SHANALGAA YUMSAN UU?? ESVEL...... TS:ELGEMSUU 2009-07-23 793
6010 huuhdiin noir?? [2] j and s 2009-07-23 2233
6009 huugiihee chih ryy us oryylchihlaa [2] manuka 2009-07-23 983
6008 장서희, 휘성에 열광한 '한-몽골 축제' .,.,. 2009-07-23 654
6007 cheonan daxi CHINGIS cargo nii ytsiig xelj ogno vv. [2] aaznag 2009-07-23 1139
배너신청
자생병원

배너신청