Зөвхөн цогц эмчилгээ, арга хэмжээ шаардлагатай. Түүнээс биш ямар нэгэн ид шидийн бүс, өмд, эм бэлдмэл тууз /пластырь/, гель гэх мэтийн зүйл нэмэр болохгүй. Зөв хооллолт нь харвингаас ангижрахад чухал ач холбогдолтой.
Ямар хоол хүнс хэрэглэх вэ?
Бүдүүн ширхгийн гурил, хивэг, ургамлын тос, ногоон цай хэрэглэвэл сайн. Харин хүнсний будаг, нэмэлт бодис орсон химийн гаралтай бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Жишээ нь өглөөний цайнд хиам талх бус, атга самар идвэл ашигтай. Элсэн чихэр, давсыг аль болох бага хэрэглэх. Япон бүсгүйчүүдэд харвин бараг байдаггүй. Энэ нь тэдний хооллох системтэй холбоотой. Далайн гаралтай хүнс, ногоо цагаа их хэрэглэх нь харвин үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Ялангуяа далайн замаг нэн сайн.
Анхаарах зүйл
- Харвин гэнэт нэг өдөр бий болчихдоггүй. Аажим, явц дунд, анзаарагдахгүй байж байгаад бий болдгоороо хорлонтой.
- Харвин үүсэхээс урьдчилан сэргийлэх анхны алхам нь биеийн хэвийн жинг хадгалах. 25 насанд таны биеийн жин хэд байсан, бүх амьдралын туршид тэр хавьцаа байлгахад анхаарах хэрэгтэй.
- Хоолыг өдөрт 1-2 удаа гэнэт их хэмжээгээр бус бага багаар таслан таван удаа хооллох нь тустай. Бага хэмжээний хоолны калори амархан хайлдгийг эрдэмтэд тогтоосон байна.
- Харвинг “жүржийн хальс” ч гэдэг. Арьсаа ийм үзэмжгүй байдалд хүргэхгүйн тулд бага залуу наснаас зөв хооллох, амьдралын эрүүл хэв маягийг даган мөрдөж заншаарай.